МУЗЗНДН түүний удирдлагын тухай хууль
сурталчилсан тухай илтгэх хуудас

     Ухуулга сурталчилгаа хийх ажлыг нэг бүлэг болгон төлөвлөн хэрэгжүүллээ. Сумын ИТХ, ЗДТГ-ын хамтарсан ажлын хэсэг төв болон хөдөөгийн багуудаар ажиллаж давхардсан тоогоор 600 гаруй иргэдэд холбогдох хуулийг сурталчлав. Орон нутгийн телевизээр хуралдааныг тухай бүр нь хийсэн ажлын мэдээллийг 7 хоног тутам мэдээлж байна.
       Хурлын төлөөлөгч, багийн ИНХ-ын дарга, засаг дарга нарт сургалтыг 2 удаа зохион байгуулж ЗДТГ-ын албан тушаалтан нарт ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлав.
        Сумын ИТХ-ын даргаар батлуулсан ИТХ-ын шийдвэр, хуулиас сурталчлах ажлын удирдамжийн дагуу нарийн бичгийн дарга З.Оюунтуяа, нийгмийн даатгалын байцаагч Д.Золжаргал, эрүүл мэндийн төвийн лаборант сувилагч Л.Уранцэцэг нар иргэний танхимд ажиллав. Хуулийн сурталчилгаанд төрийн албан хаагчид 6, 1,5-р багийн ИНХ-ын дарга нар болон  иргэн нийтдээ 21 хүн оролцов.

 
         Иргэний танхимд “ Хоггүй цэвэр орчин “ хэлэлцүүлэгийг зохион байгуулж ИТХ-ын дарга, Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, багуудын засаг дарга, ИНХ-ын дарга нар, олон нийтийн байцаагч, татварын байцаагч зэрэг албан хаагчид болон 1,5-р багийн 32 иргэн оролцов.
Хэлэлцүүлэгт сумын Засаг дарга оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч иргэдийн гаргасан саналыг нэгтгэн хогийг ачиж зайлуулан хяналт тавих журманд өөрчлөлт оруулах санал хүсэлтийг эрэмблэн тусгахаар болов.

   Сумын ИТХ-ын тэргүүлэгчид ээлжит хуралдаанаа хийлээ. Хурлаар төсвийн тодотгол,  СИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах тухай, Сумын ИТХ-ын бүтэц орон тоог хэлэлцэх, амьжиргаа дэмжих зөвлөлийн 1-р улиралын тайланг  сонсон  тус тус авч хэлэлцэж байна.


    Мөн тэргүүлэгчдийн хуралдаанд  урилгаар нөхөрлөлийн ахлагч нар оролцож байна.

    Хурлын ирц  21 төлөөлөгчөөс 16 төлөөлөгч  оролцож 76.1%- тай  байлаа. Урилгаар багийн засаг дарга , БИНХ-ын дарга, байгууллагын дарга эрхлэгч нар төрийн албан хаагч нар   оролцлоо.


          Хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ:


1. Төсвийн тодотгол,  илтгэгч нь Санхүү албаны дарга Ч.Оюунтуяа.
2. 2015 онд Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр хийгдэх
ажлыг  эрэмбэлэх
3. Орон нутгийн өмчит Сэлэнгэ үүлдрийн үржлийн  бухны түрээсийн     үнэ тарифыг  шинэчлэн тогтоох тухай МЭҮТ-ийн мэргэжилтэн.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ДЗОУ-ын БОНХХ, Цагдаагийн алба, Бүрэн дунд сургууль хамтран "Ногоо гэрэл, Цагаан шугам тэмцээн" -ийг амжилттай зохион байгууллаа. тэмцээнд 3, 4-  ангийн сурагчид Ангийн багш, эцэг эхчүүд хамтран оролцож Дорждэрэм багштай 4б ангийн хамт олон тэргүүлсэн байна. мөн шилдэг командлагчаар 3б ангийн сурагч Т.Билгүүн нар тус тус шалгарлаа.

Аймгийн ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Сумын ИТХ, ЗДТГ хамтран сумын шатрын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

тэмцээнд ахмад, залуу, өсвөр үеийн төлөөлөл 12 тамирчин оролцож Бүрэн дунд сургуулийн сурагч Б.Цэрэнсамуу 1-р байрыг эзэлж ахмад тамирчин Ж.Эрдэнэ 2-р байр, Г.Дамдинсүрэн 3-р байрыг тус тус эзэлсэн байна.

09-р сарын 28-нд Сэлэнгэ суманд Аймгийн ИТХ-ын даргын удирдамжийн дагуу ИТХ, МХГ, БОАЖГ-ын мэргэжилтэнгүүдийн хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын удирдамжийн дагуу 1.Ойн тухай хуулийн хэрэгжилтийн талаар 2.Усны тухай хуулийн хэрэгжилтийн талаар 3.Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт, 4.Бусад чиглэлээр хяналт шалгалт хийж зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллаа.

Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан сумын ИТХ, Ахмадын холбоотой хамтран ахмадуудын дунд 2017.09.26,27,28-ны өдрүүдэд Канастрын тэмцээнд 12 багийн 24 ахмад, шатар даамны тэмцээнд 14 ахмад тус тус оюун ухаанаа уралдуулан оролцож байна. 

 

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар