Хуудас:  1  ( 1 мэдээ )

     Булган аймгийн Сэлэнгэ сумынхан 40 гаруй жилийн өмнөөс бог будаа тариалж ирсэн уламжлалтай. Харин энэ уламжлал нэг хэсэг тасарч зөвхөн өрхийн хэрэгцээний үйлдвэрлэл болон хувирч нилээд хэдэн жилийг өнгөрөөжээ. Бог будаа тариалах технологийн ажиллагаа нь улаан буудайтай нэлээд төстэй. Бог будааг ургуулах үедээ ямар нэг химийн бордоо хэрэглэдэггүй.

        2005 оноос эхлэн өрхийн хэрэгцээнд тариалдаг байсан бог будааг сум орон нутгаас зээлийн бодлогоор дэмжиж Орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болох үндэс суурь тавигдсан юм.
           Анх 2007 онд өрхийн хэрэгцээнд тариалж байсан бог будааг илүү их тариалах болж 17 өрхийг нэгтгэн бүл болгон “Монголд үйлдвэрлэл хөгжүүлье” төсөлд хамрагдан уг төслийг НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөр, НХХЯ-аас санхүүжүүлж 2007-2010 он хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд бизнесээ эхэлж сургалтанд хамрагдаж зах зээлд бүтээгдэхүүнээ таниулах , сурталчлах, худалдан авагчдыг татах ажлыг хийж 2009 онд Сайхан харзтай ХХК –ийг үүсгэн байгуулж бог будаа тариалалт, боловсруулах үйлдвэрлэлийг явуулж эхэлсэн байна. Тариалалтаас эхлээд хураах, боловсруулах эцсийн бүтээгдэхүүн болтлоо гар аргаар хийгддэг учир экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
          2010 онд аймгийн ЖДҮ-ийг дэмжих сангаас 10 сая төгрөгийн хөнгөлттэй зээлийг авч сав баглаа боодол, тоног төхөөрмжийн асуудлыг шийдвэрлэж зах зээлд бүтээгдэхүүн танигдаж эхэлсэн. Тус бүтээгдэхүүн нь анх зах зээлд гарахад зөвхөн орон нутгийн хүрээнд цөөн хүмүүс нь хэрэглэж мэдэхээс эрүүл мэндэд хэр ашиг тустайг мэдэхгүй байсан учраас таниулахын тулд жилд 3-4 үзэсгэлэн худалдаанд байнга оролцож олон нийтэд таниулж эхэлсэнээр жилээс жилд бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэж байна.
         Бог будааг тарих, хураах нь одоог хүртэл гар аргаар хийгдэж байгаа учир зах зээлээ хангахуйц их хэмжээгээр тараиалалт хийж чадахгүй байна. Сайхан харзтай ХХК нь жил бүр Улаанбаатар хотод намрын ногоон өдрүүд, УБ Түншлэл, Цагаан сар, ЭКСПО, Орхон, Булган аймагт зохиогддог үзэсгэлэнгүүдэд байнга оролцдог. Мөн 2011 онд БНХАУ-ын манжуур хотод зохиогдсон олон улсын үзэсгэлэн худалдаан оролцож оролцож байсан бүтээгдэхүүн юм.
1. 2006 онд Сэлэнгэ сумын шилдэг бүтээгдэхүүн
2. 2007 онд “ Үндэсний шилдэг бүтээгдэхүүн-99” УБ Үлэмжийн чанар батламж
3. 2009 онд Хангайн бүсийн шилдэг бүтээгдэхүүн
4. 2009 онд Булган аймгийн шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн
5. 2010 онд Булган аймгийн шилдэг аж ахуй нэгж
6. 2010 онд үндэсний тохиролын тэмдэг хэрэглэх эрх
7. 2010 онд Сэлэнгэ сумын онцлох бүтээгдэхүүн
8. 2011 онд Нэг суурин нэг бүтээгдэхүүн хөтөлбөрийн шагнал
9. 2011 онд БНХАУ-ын Манжуур хотод шинэ техник технологийн олон улсын үзэсгэлэн худалдаанаас Шилдэг үйлдвэрлэгч
10. 2012 онд Булган аймгийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүн
11. 2012 онд Орхон аймагт Экологийн цэвэр бүтээгдэхүүн
12. 2012 ондСэлэнгэ сумын шилдгийн шилдэг бүтээгдэхүүн
13. 2013 онд Хангайн бүсийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүн
14. 2013 онд Сэлэнгэ сумын онцлох бүтээгдэхүүн
Зах зээлд нийлүүлж эхэлсэн цагаасаа хойш тасралтгүй амжилт гаргаж байгаа манай орон нутгийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүн юм.

Хуудас:  1  ( 1 мэдээ )

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар