Хуудас:  1   2   3  ( 27 мэдээ )

      Сумын төвд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн санаачилгаар хоггүй цэвэр орчин аяныг өрнүүлж байна.

1.    2015.04.07нд Аймгийн ЗД-ын А/113 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 406 иргэнд  хуурайшилт ихсэж, ой хээрийн түймэр гарч болзошгүй тул  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг  мэдээг  гар утаснд мэссеж хэлбэрээр хүргэж ажиллаа.
2.     2015.04.09нд 10-11нд  шилжих шөнө  нийт нутгаар цас орж салхи ширүүсэх тухай мэдээг иргэдийн гар утсанд мэссеж хэлбэрээр түгээж ажиллаа.

   Байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц баялгийг нь зохистой ашиглахад зохицсон аж ахуйн уламжлалт болон орчин үеийн нийтлэг хэвшлийг хослуулан хөгжүүлэх замаар байгалийн баялгийг нөхөн сэргээж, төрх байдлыг нь хамгаалж, “НОГООН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. .
Аюулгүй орчинтой булганчууд хөтөлбөр,ногоон хөгжил хөтөлбөрийн  хүрээнд орон нутагтаа” Байгаль хамгаалах төлөвлөгөө” боловсруулан “Цэвэр орчин,ногоон хөгжил” аянуудыг баг аж ахуйн нэгж байгууллага,төр төсвийн байгууллагын дунд зохион байгуулан ажиллаж байна.
Аймгийн БОАЖГ-аас явуулсан “Агаарын бохирдлыг бууруулагч эх үүсвэрүүдийн  судалгаа,хүнс үйлдвэрлэгч иргэн,аж ахуйн нэгжүүдийг  мэдээллийн санд бүртгэн цахим бүртгэлд 83 иргэн 4 аж ахуй нэгжүүд хамрагдав.
“ Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтэнд Сумын засаг даргын ажлын удирдамжаар 2 удаа хяналт шалгалтыг алслагдсан зам даваа болон эзэнгүй ба нийтийг хамарсан ажлаар “Хоггүй эрүүл орчин”,Цэвэр орчин,”Өвлийн гоёо” аянуудыг зохион байгуулан 1,8 сая төгрөг зарцуулан 90 тн хогийг тогтоосон цэгүүдэд хаях ажлыг хийж ажиллаа.
 “Ногоон хөгжил” хөтөлбөрийн хүрээнд сумын 16 наснаас дээш иргэд -2489,56- аж ахуйн нэгж 295 ширхэг мод бут тарьж жимс жимсгэний аж ахуй нэгж,иргэд 231 га талбайд 89240 ширхэг  суулгац ургуулан арчлан хамгаалж байна.
Нийтийг хамарсан ажлаар “Төрийн албан хаагчид “ 200 ширхэг мод тарьж ургуулах ажлыг бүх нийтэд уриалан  мод тарих өдрөөр хийж гүйцэтгэлээ.

 

БОХ-тын улсын байцаагч нь Сумын засаг дарга,татврын улсын байцаагч,хөдөлмөрийн ажилтны хамтаар СЗД-ын ажлын удирдамж,цаг үеийн ажил,ойн хуулийн хэрэгжилтийг шалгахаар  2,3,4-р багуудаар явж багийн иргэдтэй уулзалт ярилцлага хийн  ,мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Багт ажиллах хугацаанд 2-р багийн 7 иргэн Хадлан тариа хамгаалах СЗД-ын журам зөрчин усны хойд талд буусан учир газрын тухай хуулийн 63-р зүйлийн 1.8 заалтаар 6 иргэнд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр,1 иргэнд хөдөлмөрийн хөлсний хэмжээг 2 дахин арга хэмжээгээр,/1536000/зохих зөвшөөрөлгүйгээр өвөлжөө барьсан 1 иргэнд ойн тухай хуулийн 47-р зүйлийн 2.4 дэх заалтаар 960,000 төгрөгний торгуулуудыг ногдуулан ажиллаа./2496000/Торгуулийн 7ш хуудсыг сумын орлогч дарга Б.Мөнхтүвшинд хүлээлгэн өгөв. Тухайн сард ДЦГ-ын мэргэжилтэн Э.Гантулгатай ДЦГ-ын хилийн бүсд зил-131 машинтай 10 дээш иргэд зөвшөөрөлгүйгээр нэвтрсэн дуудлага авч очиж шалгаж үзэхэд  Хялганат тосгоны 39 иргэн самар түүх хугацаа болоогүй үед зөвшөөрөлгүйгээр самар түүж яваад хилийн постынхонтой тааралдан буцан бууж ирэхэд нь уулзан нэрсийг тулган хүлээн авч ДЦГ-ын захиргаанаас хилийн дэглэм зөрчсөн тоотын хамт арга хэмжээ авахуулахаар тосгоны захиргаанд нь хүргүүлэв.
2014 оны 10-р сарын 07-нд СИТХ-ын даргын баталсан ажлын удирдамжаар СИТХ-ын дарга М.Нямжаргал,Тэргүүлэгчид Давааням,Н.Булган Төрийн сангийн төлөөлөгч Ч.Оюунтуяа  нарын 2014 онд ойгоос хэрэглээний болон арчилгаа,цэвэрлэгээ,цэвэрлэгээний ажил зэрэг  мод бэлтгэлийн үйл ажиллагааг газар дээр нь шалган үзэхэд ЖЭА ХХК,ЦАГААН ХУСТ ХХК-нууд нь арчилагааны огтлолтын ажлыг хийхдээ хожуул өндөр,мод бэлтгэсэн талбайдаа үзүүр,мөчир ихээр хаясан,мод бэлтгэх техник тоног төхөөрөмж нь хувь хүний техникээр буюу,ачигч,мод зөөвөрийн машин нь эвдэрсэн зэрэг зөрчлүүд илэрснийг улсын байцаагчийн мэдэгдэл өгч баг хариуцсан байгаль хамгаалагчид шалгуулж дараагийн мод бэлтгэх үйл ажиллагаа явуулах шаардлага тавьж ажиллаа.
Хөдөөгийн байгаль хамгаалагч нарын 2014 онд бичсэн түлээний гоожингийн тооцоог төрийн сангийн төлөөлөгчтэй хамт хийж бэлтгэсэн модны гүйцэтгэлийг гарган СИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд нэр төрөл өөрчлөх хуваарийг хийж баталуулав.
Энэ сард Хялганат дахь сум дундын ойн ангиас Сэлэнгэ суманд талбайн тусгаарлалт хийсэн талбайг шалган үзэхэд 18 нөхөрлөлд 204 га,5 аж ахуйд 74,15 га ба нийт 278,15 га талбайд тусгаарлалт хийгдсэн байв.
Талбайн тусгаарлалт хийгдээгүй болон хийгдсэн нөхөрлөлүүдийн материалуудыг нэн даруй хүргүүлэх ажлыг зохион байгуулахыг ойн ангийн дарга,инженерт зөвлөгөө өгөв.2014 оны 10-р сарын 10-ны өдрийн СЗД-ын орлогчийн ажлын удирдамжаар “Хог хаягдлыг ачиж зайлуулах,цэвэрлэх,тээвэрлэх: ажлыг 14 хоногийн аян зарлан ажиллаж байна.
 2014 оны 10-р сарын 14,15-ны өдрүүдэд Ойн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг Булган аймагт тэмдэглэх үйл ажиллагаанд ААН,нөхөрлөл,байгаль хамгаалагч -3 хамт оролцон зохион байгуулсан уралдаан тэмцээнд 1,2-р байр эзлэн амжилттай оролцсноос 1-р багийн байгаль хамгаалагч С.Хүрэлбаатар БОНХЯ-ны жуух бичгээр шагнагдсан.
Энэ үеэр 27 нөхөрлөлийн ой зохион байгуулалтын материал хүлээн авчирав.
2014 оны 10-р сарын 17-нд “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөн  Орхон аймгийн Сэлэнгэ амралтанд болов.Энэ зөвлөгөөнд СИТХ-ын дарга,байгаль хамгаалч -2 оролцож мэргэжил арга зүйн зөвлөгөө,гарын авлага материалтай болов.

 

 

    Хуудас:  1   2   3  ( 27 мэдээ )

    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүнг харуулах

    Цаг агаарын урьдчилсэн мэдээ

    Салхины чиг м/с

    © 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар