Хуудас:  1   2   3   4   5  .... ( 76 мэдээ )

 (1-р сарын 8-наас 15-ныг хүртэл­х)

Тунадас: 8-нд зарим газраар ялимгүй цас, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн төв болон өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Хугацааны эхээр зарим газраар 6-11м/с, түр зуур 13-15м/с хүрч ширүүснэ.

Температур: Томоохон голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 11-13-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна


2017 оны СУМЫН АВАРГА шалгаруулах шатрын тэмцээн 2017 оны 11 дүгээр сарын 18,19 -ний өдрүүдэд 11 цагт соёлын төвд болно. Лавлах утас: 95059977, 99345466

Сэлэнгэ сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний цаасан эрхийн бичгээр үйлчлэх хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тухай зарлал сэлэнгэ сумын зорилтот бүлгийн иргэдэд 2018 онд хүнсний цаасан эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг нээлттэй, харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулалтанд оролцохыг урьж байна. тавигдах шаардлага: хүнсний эрхийн бичгээр үйлчлэх сонгон шалгаруулалтад оролцох хүнсний дэлгүүрүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна. • хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэхэд бараа эргэлт сайн, барааны нэр төрөл бүрэн, санхүүгийн чадавхитай, дэлгүүийн байршил сайн байх • зөвхөн зөвшөөрөгдсөн 10 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах. үүнд: /мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус), сүү сүүн бүтээгдэхүүн (импортын бус), гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс жимсгэнэ/ • мах, дайвар бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын хөргөгч, хөргүүртэй лангуу зэрэг тоног төхөөрөмжтэй байх. • тавигдах шаардлага, нөхцлийн талаар танилцуулгадаа дэлгэрэнгүй бичиж ирүүлэх. бүрдүүлэх материал: 1. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2. тохирлын гэрчилгээний хуулбар 3. өргөдөл 4. аж ахуйн нэгжийн танилцуулга 5. зөвшөөрөгдсөн 10 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн санал 6. холбоо барих утас материалыг хүлээн авах хугацаа: сонгон шалгаруулалтад оролцох хүнсний дэлгүүрийн материалыг 2017 оны 12-р сарын 15-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээж авна. сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сумын хэхахмэргэжилтнээс болон 85154145 дугаараас лавлана уу. хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 76 мэдээ )

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар