..бусад

ХҮНСНИЙ ЭРХИЙН БИЧГЭЭР ҮЙЛЧЛЭХ ДЭЛГҮҮРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛОХ ТУЛ ҮНИЙН САНАЛАА ХЭХАХ МЭРГЭЖИЛТЭНД 2017 ОНЫ 12 САРЫН 15-НЫ ДОТОР ӨГНӨ ҮҮ. УТАС 85154145 ЖИЧ: МАХ, ДАЙВАР БҮТЭЭГДЭХҮҮН, СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮН, ГУРИЛ, ГУРИЛАН БҮТЭЭГДЭХҮҮН, ЦӨЦГИЙН ТОС, ЭЛСЭН ЧИХЭР, ТӨМС, ХҮНСНИЙ НОГОО, БУДАА, УРГАМЛЫН ТОС, ӨНДӨГ, ЖИМС, ЖИМСГЭНЭ

Сэлэнгэ сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнсний цаасан эрхийн бичгээр үйлчлэх хүнсний дэлгүүрүүдийг сонгон шалгаруулах тухай зарлал сэлэнгэ сумын зорилтот бүлгийн иргэдэд 2018 онд хүнсний цаасан эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг нээлттэй, харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тул сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг шалгаруулалтанд оролцохыг урьж байна. тавигдах шаардлага: хүнсний эрхийн бичгээр үйлчлэх сонгон шалгаруулалтад оролцох хүнсний дэлгүүрүүд нь дараах шаардлагуудыг хангасан байна. • хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэхэд бараа эргэлт сайн, барааны нэр төрөл бүрэн, санхүүгийн чадавхитай, дэлгүүийн байршил сайн байх • зөвхөн зөвшөөрөгдсөн 10 нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах. үүнд: /мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус), сүү сүүн бүтээгдэхүүн (импортын бус), гурил, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, элсэн чихэр, төмс, хүнсний ногоо, будаа, ургамлын тос, өндөг, жимс жимсгэнэ/ • мах, дайвар бүтээгдэхүүнийг хадгалах зориулалтын хөргөгч, хөргүүртэй лангуу зэрэг тоног төхөөрөмжтэй байх. • тавигдах шаардлага, нөхцлийн талаар танилцуулгадаа дэлгэрэнгүй бичиж ирүүлэх. бүрдүүлэх материал: 1. улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2. тохирлын гэрчилгээний хуулбар 3. өргөдөл 4. аж ахуйн нэгжийн танилцуулга 5. зөвшөөрөгдсөн 10 нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн санал 6. холбоо барих утас материалыг хүлээн авах хугацаа: сонгон шалгаруулалтад оролцох хүнсний дэлгүүрийн материалыг 2017 оны 12-р сарын 15-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээж авна. сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг сумын хэхахмэргэжилтнээс болон 85154145 дугаараас лавлана уу. хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүнг харуулах

    Цаг агаарын урьдчилсэн мэдээ

    Салхины чиг м/с

    © 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар