Хуудас:  1  ( 2 мэдээ )

ТЭМЦЭЭНИЙ ДҮГНЭЛТИЙН ОРОНД...

2015 он 05 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Булган аймгийн Сэлэнгэ сумын Нутгийн зөвлөлийн нэрэмжит “НӨХӨРЛӨЛ-2015” гар бөмбөгийн тэмцээнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээн нь 35 наснаас дээш болон 35 наснаас доош гэсэн 2 насны ангилалаар зохиогдсон бөгөөд 35 наснаас дээш ангилалд 6 баг, 35 наснаас доош ангилалд 9 баг нийт 15 багийн 90 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж өрсөлдлөө.

Тэмцээнд Булган аймгийн Сэлэнгэ сумын ЗДТГ-ын баг, Орхон аймаг дахь Булган аймгийн Сэлэнгэ сумын Нутгийн зөвлөлий тамирчид орж оролцсон нь тун онцлог зүйл болсон юм. Мөн түүнчлэн хамгийн ахмад багаар 1982 оны төгсөгчид болох Н.Орхон ахлагчтай баг, тамирчид байсан бол хамгийн залуу багаар 2013 оны төгсөгчид болох Ш.Мөнхбаатар ахлагчтай баг, тамирчид байлаа.

Тэмцээний үйл ажиллагаанд Сэлэнгэ сумын ууган Волейболын спортын мастер Ч.Пүрэвсамбуу, Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жавзандулам, Волейболын спортын мастер Л.Энхцэцэг нар оролцсон нь гүн хүндэтгэлтэй явдал байсаныг тэмдэглэх нь зүйтэй юм.
Хоёр өдрийн туршид явагдсан тэмцээний дүн гарахад 35 наснаас дээш ангилалд П.Бэрцэцэг ахлагчтай Сэлэнгэ сумын ЗДТГ –ын баг 1-р байрт, 1997-2000 оны төгсөгчид болох Т.Амартүвшин ахлагчтай баг 2-р байрт, 1998 оны төгсөгчид болох Э.Энхбаяр ахлагчтай баг 3-р байрт шалгарч, медаль, өргөмжлөл, мөнгөн шангалаар шагнагдав. 35 наснаас доош ангилалд 2012 оны Б.Баттулга ахлагчтай баг 1-р байрт, 2013 оны Ш.Мөнхбаатар ахлагчтай баг 2-р байрт, 2011 оны төгсөгчид болох О.Батболд ахлагчтай баг 3-р байрт шалгарч, медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

35 наснаас дээш ангилалд эрэгтэй шилдэг тоглогчоор Сэлэнгэ сумын ЗДТГ-ын багийн тамирчин Ц.Ууганбаяр, тус насны ангилалд эмэгтэй шилдэг тоглогчоор Т.Амартүвшин ахлагчтай багийн тамирчин Х.Гүндэгмаа, 35 наснаас доош ангилалд эрэгтэй шилдэг тоглогчоор Б.Батулга ахлагчтай багийн тамирчин Б.Батулга, тус насны ангилалд эмэгтэй шилдэг тоглогчоор Ш.Мөнхбаатар ахлагчтай багийн тамирчин М.Уранзаяа нар тус тус шалгарч, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаан дээр Сэлэнгэ сумын үе үеийн волейбол спортын тамирчдыг төрүүлэн гаргасан Монгол Улсын Волейболын спортын мастер Л.Энхцэцэг багшдаа үе үеийн шавь нараас нь хүндэтгэл үзүүлсэн сайхан арга хэмжээ боллоо. Мөн Сэлэнгэ сумын ууган Волейболын спортын мастер Ч.Пүрэвсамбуу эгч маань залуу хойш үеийнхэндээ хандсан сэтгэлийн сайхан үг, сургаалаа хайрлаж, Сэлэнгэ сумын ЗДТГ-ын баг болон тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Т.Амартүвшин нарт дурсгалын зүйл гардуулсан бол, Монгол Улсын Ардын Жүжигчин Б.Жавзандулам Сэлэнгэ сумын ЗДТГ-ын багт гарын бэлгээ гардуулав.

Тус тэмцээнийг зохион байгуулахад сэтгэл санаа болоод санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Ц.Батбаяр даргатай Улаанбаатар хот дахь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгийн зөвлөлийн нийт гишүүд, зохион байгуулах үйл ажиллагаанд гар бие оролцсон Б.Эрхэмбаяр, У.Өнөрмаа, Г.Уламбаяр, Ж.Цэрэнтогтох дүү нар болон анд найз Г.Сэлэнгэбаатартаа маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын засаг дарга Ш.Насандулам, Орхон аймаг дахь Булган аймгийн Сэлэнгэ сумын Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун нарт онцгойлон талархал илэрхийлж байна.

Эцэст нь тэмдэглэхэд тус тэмцээнээр дамжуулан бид нутгийн уугуул болон суугуул нийт 300 орчим иргэдийг цуглуулж, уулзуулж чадсан нь уг арга хэмжээний маань зорилго биелсэн гэж үзэж байна.

Бидний үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон нутгийн нийт иргэддээ маш их баярлалаа.

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ
БУЛГАН АЙМГИЙН СЭЛЭНГЭ СУМЫН
НУТГИЙН ЗӨВЛӨЛ

     Улаанбаатар хот дахь Булган аймгийн Сэлэнгэ сумын нутгийн зөвлөлийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн 2015.05.02,03-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороолол, 53 дугаар дунд сургуулийн спорт зааланд явагдана.


ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС


8811-3529, 9811-8883, 9915-1128, 9125-5115, 9991-3904.   u.unurmaa@gmail.com

Хуудас:  1  ( 2 мэдээ )

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар