Хуудас:  1  ( 10 мэдээ )

Сумын Засаг даргын 2018оны 03 сарын 26 өдрийн А/29 тоот малын  Сэг зэм устгах ажлын хэсэг томилох тухай захирамж,    Байгаль орчны Хяналтын Улсын байцаагчын 2018оны 04 сарын 05 өдрийн Цэмцгэр Сэлэнгэ аяныг эхлүүлэх тухай мэдэгдэлийн хүрээнд  ажлын хэсгүүд хамтран ажлын уялдаа холбоог сайжруулан     орчиноо эрүүлжүүлэх ажлыг хийж гүйцэтгээд байна.  

Эрүүл амьдралын

2017-11-09 15:27:22

Сумын Засаг даргын санаачилсан Эрүүл амьдралын "Зөв дадал горим" хөтөлбөрийн хэлэлцүүлэг "ЭРҮҮЛ ЗӨВ АМЬДРАЛЫН ГОРИМ"- уриатай боллоо. Нийт 5 багийн төлөөлөл 72 иргэн хамрагдаж цаашид хамтран ажиллах үйл ажиллагааныхаа чиглэлийг хэлэлцэв. 

2015.06.25,26 ны өдрүүдэд сумын Засаг даргаар ахлуулан газрын  даамал, БОХУБ, хэсгийн төлөөлөгч, МЭҮТ-ийн бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн нар  хөдөөгийн Тариахтай, Сэлэнгэбүрэн, Атар багуудын иргэдтэй уулзалт хийж тулгамдаж буй асуудлуудыг  шийдвэрлэн төрийн  мэдээллийг түгээж ажиллаа.  Мөн ажлын хэсэг Таримал,Ингэт багуудын ИНХ-д  15:00цагт  оролцохоор төлөвлөн ажиллаж байна. 

         Сэлэнгэ сумын гадагш урсгалтай Эрдэнэт Сэлэнгэ сумыг холбосон гол зам ихээр эвдэрч өнгөрсөн жил Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, ажилчдын дэмжлэгтэй богино хугацаанд суурь засвар хийсэн.
       2015 оны хаврын цасны буултанд гарсан эвдрэл, өнгөрсөн жилийн засвараа гүйцээж засварлахад туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг сумын Засаг дарга Ш.Насандулам хичээнгүйлэн хүсэж хөөцөлдсөний үр дүнд зам засварын ажил ид өрнөж байна.

      Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн зам тээврийн байгууллагын 5-р хэсгийн хамт олон 12 хүний бүрэлдэхүүнтэй 4 хоногийн томилолттой 100 гаруй сая төгрөгийн өртөгтэй ажил гүйцэтгэж байна.
      Нийт 60км зам засхаас 3км далан буюу 2 хучилттай зам болгож засхад 24000м3 шороог ачиж зөөвөрлөж байна. Хучилттай замыг сайжруулсан замтай холбохын тулд байгалийн карер ашиглан бэлдэцээ бэлдэж байна.
      Сэлэнгэ сумын Засаг дарга, Эрдэнэт уулын үйлдвэрийн ерөнхий диспичер болон нийт олон түмний сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье.

Мэдээлэл өглөө

2014-12-04 15:12:20

Сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга,  Төрийн сангийн төлөөлөгч нь багийн Засаг дарга нарт цаг үеийн ажлын талаар мэдээ мэдээлэл өгч,  зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ.

Хуудас:  1  ( 10 мэдээ )

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар