Хуудас:  1   2   3   4   5  .... ( 156 мэдээ )

Монгол улс дотооддоо корона вирус илэрч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарт яваад ирсэн 18 иргэнийг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД 14 хоногийн хугацаатай тусгаарлах байранд хүлээн авлаа.

Мэдээ

2020-11-24 03:47:33

2020-11-р сарын 24 ны өдрийн байдлаар Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 672, үүнээс эдгэрсэн  342 буюу нийт тохиолдлын 51% нь эдгэрсэн байна 

Коронавирустай холбогдуулан гудамж талбайг ариутгаж эхэллээ.

Сумын Засаг даргын захирамжаар томилогдсон 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриатайгаар 2020.03.13-ний өдрөөс 14-ныг хүртэл 5-р багийн Даамайн гүүр, Цагаан хуст, Хараагийн ар гэсэн маршрутын хүрээнд 111км замыг туулж Сумын засаг даргын нэрэмжит Mobile технологоор эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эм хэрэгсэлийн үйлчилгээ ханган нийлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг 36 өрхийн 80 иргэнд хүргэж ажиллалаа. Үүнд:
1. Их эмч Б.Оргил нь нийт 36 өрхийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай 12 иргэн, хэвлийн эхо хийлгэх шаардлагатай 10 иргэнд MOBILE технологийн үзлэг хийсэн байна. Нийт 22 хүнд эмчийн үзлэг хийж ажиллалаа.
2. Лаборант Л.Уранцэцэг нь Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 7 зорилт болох Бэлгийн замаар дамжих халдварт өвчин “Тэмбүүг устгая” аяны хүрээнд нийт 56 иргэнээс шинжилгээ авсан байна.
3. Малын эмч Н.Цэнд-Аюуш нь нийт 36 өрхөд мал эмнэлгийн цахим систем, өвөлжилт, хаваржилтын байдал, мал төллөлт, малын өвчний талаарх мэдээ мэдээлэл хүргэж ажилласан байна. Нийт төл мал тугал 39, хурга 46, ишиг 49 тус тус төллөсөн байна.
4. Байгаль хамгаалагч Д.Нямдорж нь малын өвөлжөө, хаваржааны талаарх судалгаа авсанаас өвөлжөөтэй 36 өрх, хаваржаатай 1, хаваржаагүй 35 өрх бүртэгдсэнээс, цаашид засаж, сэлбэх шаардлагатай байна. Мөн хуурайшилттай холбоотой өрх бүрт санамж хүргүүлэн ажилласан.
5.Сумын Онцгой комиссын даргын шийдвэрээр “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриан дор хөдөөгийн малчдад маск, спиртыг үнэгүй тараалаа. 36 өрхөд 109 ширхэг маск /нэг ширхэг нь 700 төгрөг=76300 төгрөг/, 36 ширхэг 100гр-ийн спирт /нэг ширхэг нь 1500 төгрөг =54000төгрөг/-ийг тус тус үнэгүй тараасан байна.
7. Коронавирус, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, Тэмбүү өвчин, Нүдний өвчний талаарх сургалт сурталчилгааг нийт 36 өрхөд мэдээ, мэдээлэл хийж, гарын авлага тараасан байна. Нийт 13 өрх айлаас амбулаторийн талаарх “Сэтгэл ханамжийн судалгаа” авсан байна. Цаашид Таримал, Сэлэнгэбүрэн, Атар багийн малчдад хүрч үйлчлэх төлөвлөгөөтэй байна.

Хайртай бүхнийхээ төлөө " Хамтдаа сэргийлье -хүрч үйлчлье" аяны хүрээнд сумын онцгой комиссын даргын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хэвтрийн ахмадуудын дархлааг дэмжих витаминжуулах, маскаар хангах эрүүл амьдралын зөв горимыг дадал болгох гарын авлага материалаар хангахаар ажиллаж байна.
ЭМТ-ийн эмч, арга зүйч , Нийгмийн эрүүл мэндийн Сайн дурын ажилтанууд, хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлогын мэргэжилтэн нар хүрч үйлчилхээр ажилдаа гарлаа.

Сумын засаг дарга ба Онцгой комиссын даргын санаачилгаар "Хамтдаа сэргийлье-Хүрч үйлчлье" аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд "Сэлэнгэ анар " ХХК хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдүүдийн биеийн эсэргүүцлийг сайжруулах 120 000 төгрөгний салимон, сакатоник, витамин С, натурвит боннисон АМИН дэмүүдийг нас насны онцлогт нь тохируулан маскны хамт хандивлаж аянд нэгдлээ. Аяныг дэмжин ажилласан та бүхэндээ баярлалаа ажлын амжилт сайн сайхны дээдийг хүсэн ерөөе

 

Сумын Засаг даргын захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриатайгаар 2020.03.01-ний өдрөөс 06-ныг хүртэл 2-р багийн Харлаг, Наран, Тариахтай, Харцай гэсэн маршрутын хүрээнд 341км замыг туулж Сумын засаг даргын нэрэмжит Mobile технологоор эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эм хэрэгсэлийн үйлчилгээ ханган нийлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг 78 өрхийн 234 иргэнд хүргэж ажиллалаа. Үүнд:
1. Их эмч Б.Оргил нь нийт 78 өрхийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай 64 иргэн, хэвлийн эхо хийлгэх шаардлагатай 34 иргэнд MOBILE технологийн үзлэг хийсэн байна. Нийт 98 хүнд эмчийн үзлэг хийсэн байна.
2. 2 багийн эмч Н.Одонцэцэг нь нийт 30-60 насны эмэгтэйчүүдээс умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх эсийн шинжилгээ 7, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хөхний үзлэг 50, Артерийн даралт ихсэн өвчин болон Чихрийн шижингийн урьдчилан сэргийлэх үзлэгт 75 иргэнийг тус тус хамруулсан байна.
3. Лаборант Л.Уранцэцэг нь Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 7 зорилт болох Бэлгийн замаар дамжих халдварт өвчин “Тэмбүүг устгая” аяны хүрээнд нийт 234 иргэнээс шинжилгээ авсан байна.
4. Малын эмч Н.Цэнд-Аюуш нь нийт 78 өрхөд мал эмнэлгийн цахим систем, өвөлжилт, хаваржилтын байдал, мал төллөлт, малын өвчний талаарх мэдээ мэдээлэл хүргэж ажилласан байна. Нэг хуц, 1 үхэр үзэж зөвлөгөө өгсөн байна. Нийт төл мал тугал 101, хурга 186, ишиг 55, унага 5 тус тус төллөсөн байна. Өвс тэжээлийн нөөц дунджаар 30%-ийн үлдэгдэлтэй, худалдан авах шаардлагагүй байна.
5. Ойн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Начинбат нь малын өвөлжөө, хаваржааны талаарх судалгаа авсан байна. Нийт өвөлжөөтэй 78 өрхийн 83 өвөлжөө, 45 хаваржаа, хаваржаагүй 8 өрх тус тус байна. Бүгд засаж, сэлбэх шаардлагатай байна.
6. Эмийн сангийн эрхлэгч Б.Хишигт нь 78 өрхөд 133 ширхэг маск /нэг ширхэг нь 700 төгрөг=93100 төгрөг/, 57 ширхэг 100гр-ийн спирт /нэг ширхэг нь 1500 төгрөг =85500 төгрөг/ тус тус үнэгүй тараасан байна.
7. Коронавирус, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, Тэмбүү өвчин, Нүдний өвчний талаарх сургалт сурталчилгааг нийт 78 өрхөд мэдээ, мэдээлэл хийж, гарын авлага тараасан байна. Нийт 23 өрх айлаас багийн эмчийн талаарх “Сэтгэл ханамжийн судалгаа” авсан байна. Цаашид Ингэт, Таримал, Сэлэнгэбүрэн, Атар багийн малчдад хүрч үйлчлэх төлөвлөгөөтэй байна. Мэдээлэл бэлтгэсэн: Мал эмнэлгийн тасаг Н.Цэнд-Аюуш.

Шуурхай Штаб

2020-03-17 03:46:05

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 1-р багийн иргэн С.Цэндсүрэн нь 300мл 10 ширхэг зөгийн балыг
хандивлалаа.
Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 2-р багийн иргэн Л.Оюунчимэг нь 1литрийн спирт, 3 гар ариутгагч, 10 ширхэг амны хаалтыг хандивлалаа.
Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 156 мэдээ )

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар