..бусад

Сумын Засаг даргын захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриан дор

Сумын Засаг даргын захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриатайгаар 2020.03.01-ний өдрөөс 06-ныг хүртэл 2-р багийн Харлаг, Наран, Тариахтай, Харцай гэсэн маршрутын хүрээнд 341км замыг туулж Сумын засаг даргын нэрэмжит Mobile технологоор эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эм хэрэгсэлийн үйлчилгээ ханган нийлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг 78 өрхийн 234 иргэнд хүргэж ажиллалаа. Үүнд:
1. Их эмч Б.Оргил нь нийт 78 өрхийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай 64 иргэн, хэвлийн эхо хийлгэх шаардлагатай 34 иргэнд MOBILE технологийн үзлэг хийсэн байна. Нийт 98 хүнд эмчийн үзлэг хийсэн байна.
2. 2 багийн эмч Н.Одонцэцэг нь нийт 30-60 насны эмэгтэйчүүдээс умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх эсийн шинжилгээ 7, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хөхний үзлэг 50, Артерийн даралт ихсэн өвчин болон Чихрийн шижингийн урьдчилан сэргийлэх үзлэгт 75 иргэнийг тус тус хамруулсан байна.
3. Лаборант Л.Уранцэцэг нь Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 7 зорилт болох Бэлгийн замаар дамжих халдварт өвчин “Тэмбүүг устгая” аяны хүрээнд нийт 234 иргэнээс шинжилгээ авсан байна.
4. Малын эмч Н.Цэнд-Аюуш нь нийт 78 өрхөд мал эмнэлгийн цахим систем, өвөлжилт, хаваржилтын байдал, мал төллөлт, малын өвчний талаарх мэдээ мэдээлэл хүргэж ажилласан байна. Нэг хуц, 1 үхэр үзэж зөвлөгөө өгсөн байна. Нийт төл мал тугал 101, хурга 186, ишиг 55, унага 5 тус тус төллөсөн байна. Өвс тэжээлийн нөөц дунджаар 30%-ийн үлдэгдэлтэй, худалдан авах шаардлагагүй байна.
5. Ойн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Начинбат нь малын өвөлжөө, хаваржааны талаарх судалгаа авсан байна. Нийт өвөлжөөтэй 78 өрхийн 83 өвөлжөө, 45 хаваржаа, хаваржаагүй 8 өрх тус тус байна. Бүгд засаж, сэлбэх шаардлагатай байна.
6. Эмийн сангийн эрхлэгч Б.Хишигт нь 78 өрхөд 133 ширхэг маск /нэг ширхэг нь 700 төгрөг=93100 төгрөг/, 57 ширхэг 100гр-ийн спирт /нэг ширхэг нь 1500 төгрөг =85500 төгрөг/ тус тус үнэгүй тараасан байна.
7. Коронавирус, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, Тэмбүү өвчин, Нүдний өвчний талаарх сургалт сурталчилгааг нийт 78 өрхөд мэдээ, мэдээлэл хийж, гарын авлага тараасан байна. Нийт 23 өрх айлаас багийн эмчийн талаарх “Сэтгэл ханамжийн судалгаа” авсан байна. Цаашид Ингэт, Таримал, Сэлэнгэбүрэн, Атар багийн малчдад хүрч үйлчлэх төлөвлөгөөтэй байна. Мэдээлэл бэлтгэсэн: Мал эмнэлгийн тасаг Н.Цэнд-Аюуш.

    Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

    Үр дүнг харуулах

    Цаг агаарын урьдчилсэн мэдээ

    Салхины чиг м/с

    © 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар