Хүн ардынхаа Эрүүл энхийн ээлжгүй  манаанд  зогсож  эмнэлгийн  байгууллагыг хөгжүүлэх үйлсэд  оюун  ухаан  хүч хөдөлмөрөө  зориулсан үе үеийн  ахмадууд ,тэдний  үйл хэрэг ,ажил мэргэжлийг  залгамжлан ажиллаж  байсан  болон  ажиллаж буй  эмнэлгийнхээ  эмч ,эмнэлгийн  мэргэжилтэн ,нийт ажилчиддаа  чин сэтгэлийн  мэндчилгээ  дэвшүүлье.
Хүн ардынхаа  эрүүл мэндийг  хамгаалах,дэмжих    эрхэм  хүндтэй ,хариуцлагатай  үүрэг хүлээсэн  манай эмч ,эмнэлгийн мэргэжилтэн ,ажилтнууд ард иргэддээ  цаг мөчтэй  уралдан  өөрсдийн  мэргэжлийн  ур чадвар ,сэтгэл оюунаа  дайчлан  зориулж эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн  тусламж үйлчилгээг  хүртээмжтэй  хүргэхийн  төлөө бүхий л  бололцоогоо  дайчлан  зүтгэж  анагаах ухааны  орчин үеийн техник  оношлогоог  үйл ажиллагаандаа  ,эмчилгээндээ  нэвтрүүлж  мэдлэг боловсрол ,ур чадвараа   дээшлүүлэн нийгмийн  эрүүл мэндийн  арга хэмжээг  өргөжүүлэх талаар   түлхүү  анхаарч  ажиллаж байна.Цаашид  бид ололт  амжилтаа  улам батагаж  алдаа оноогоо  нягтлан дэнслэж ,эмч ,эмнэлгийн  ажилтны  ёс зүйгээ  чандлан  сахиж ,энэрэнгүй  үйлсийнхээ  эрч хүчийг  нэмэгдүүлж,эрүүл мэндийн төв ,эмч,эмнэлгийн мэргэжилтэн  ажилтныхаа  нэр хүндийг  улам  өндөрт  өргөн  ард иргэдийнхээ  итгэлийг хүлээн ажиллана гэдэгт итгэж байна
Эмч ,эмнэлгийн мэргэжилтэн ,ажилчдын  минь үйлс нь бүтээмжтэй ,амьдрал нь ямагт өөдрөг,эрүүл энх аз жаргалтай  байх болтугай.

    Тус эрүүл мэндийн төв нь 1945 онд хүний бага эмчийн салбар,1952 онд их эмчийн салбар болон өргөтгөж ,1996 оноос хүн эмнэлэг , 2010 оноос эрүүл мэндийн төв гэсэн статустай болж одоо 3368 хүнд 2-р зэрэглэлийн буюу Эрүүл мэндийн болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.Тус сум нь 3368 хүн амтай ,0-15 насны 822 хүүхэд,0-1 насны 60 хүүхэд,16-45 насны төрөх эмэгтэйчүүд 807 байгаа ба хүн амын 1063 буюу 31.5 %-ийг залуучууд эзэлж байна Сумын эрүүл мэндийн төв нь 27 орон тоотой.Үүнээс их эмч 2,бага эмч 5,эмийн бус эмчилгээний сувилагч 1,ээлжийн сувилагч 4,үйлчлэгч 4 ,тогооч 1,жолооч 1,галч 4,ня бо 1,галч сахиул 1-тэйгээр тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эмнэлгийн бүтцэд алслагдсан 3 баг,эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа хамрагддаг.

 

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар