Хуудас:  1  ( 8 мэдээ )

"Урлагийн үзлэг -2017" наадмын "Гала тоглолт" 2017 оны 12-р сарын 22-ны өдөр зохион байгуулагдаж, шилдэг 24 номер оролцож, улсын тэргүүний "Ундраа" цэцэрлэгийн хамт олон Тэргүүн байр, Үйлчилгээний байгууллагын хамт олон дэд байр эзэллээ. "Урлагийн үзлэг-2017" наадамд нийтдээ 5 байгууллагын 130 албан хаагчид оролцлоо.


2017 оны 10 дугаар сар 24


    Номын баярыг номын сан болон төрийн байгууллагууд, иргэд сургачдын дунд өргөн хүрээтэй зохион байгуулах хоёр өдрийн арга хэмжээний удирдамж гаргаж түүний дагуу 10-р сарын 16 нд төрийн байгууллагын албан хаагчид болон үйлчлүүлэгчдэд шинэ номын мэдээлэл хийж номын сангийн үйл ажиллагаагаа сурталчиллаа.

  • ЗДТГ-ын 17 албан хаагчид болон 26 иргэн үйлчлүүлэгчид 2 цаг шинэ номын танилцуулага мэдээлэл хийж сурталчилж байгаа нь . МУГБагш Ц. Гомбожавын нэрэмжит бүрэн дунд сургуульд дээр мөн 2 цаг үзэсгэлэн гаргаж мэдээлэл сурталчилгаа явууллаа. Энэ үеээр 23 багш, 5 ажилчин, 150 гаруй суралцагч үзэж мэдээлэл авлаа.
  • Мөн хүн эмнэлэг дээр 7 ажилтан 4 өвчтөн 12 үйлчлүүлэгч номын үзэсгэлэнтэй танилцаж мэдээлэл авлаа.
  •  Ундараа цэцэрлэгийн хөгжмийн багшын өрөөнд номоо дэлгэж 8 багш 3 албан хаагч үзэж мэдээлэл авлаа.
  •   Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгааалтын газрын захиргаанд номын үзэсгэлэн гаргаж 5 албан хаагч үзэж мэдээлэл авлаа.
    Дээрх номуудаар номын сангийн танхимд үзэсгэлэн гаргаж номын баярын 2 дахь өдрийн нээлт хийж хүүхэд багачуудад мэдээлэл хийж шинэ уншигчдад үнэгүй карт нээлж эхэллээ.
  •  Номын баярын хаалт хийж уншигч хүүхдүүдийн дунд танин мэдэхүй асуулт хариултын АХА тэмцээн явуулхад 20 гаран сурагч оролцож Уншигч Доржпүрэв түрүүлж, уншигч Түвшинжаргал удааллаа.
  •  энэ өдөр Улсын тэргүүний Ундараа цэцэрлэгийн бяцхан суралцагч ахлах болон бэлтгэл бүлгийн 2 ангийн хүүхдүүдэд үлгэр уншиж өглөө .
  • Одонцэцэг багштай бэлтгэл бүлгийн суралцагчид үлгэрийн шинэ ном танилцуулж Манжин, Лусын дагина зэрэг үлгэрийг уншиж үйл явдалын ярилцлаа.

    Номын баярыг зохион байгуулах удирдамжын дагуу хоёр өдөр ажилхад давхардсан тоогоор 5 байгууллагын 68 нь ажилчин албан хаагч, 42 иргэн үйлчлүүлэгч, 211 сурагч хүүхдүүд оролцож 563 ш номыг уншиж судалсан байна.

Илтгэх хуудас бичсэн : Номын санч / С. Ганзориг /

НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР


Булган аймгийн БСУ-ын газраас ирүүлсэн удирдамжийн дагуу Сэлэнгэ сумын “Ардын урлагийн наадам”-ыг зохион байгуулах удирдамжийг боловсруулан сумын ЗД-ын орлогч даргаар батлуулан 6 байгууллага, 5 багт хүргүүлэн 10-р сарын 23-ны өдөр зохион явууллаа.
Сэлэнгэ сумын ардын урлагийн наадамд 4 байгууллагын 50 гаран оролцогч оролцсон бөгөөд шүүгчдийн нийт оноогоор “Ундраа цэцэрлэг”-ийн хамт олон тэргүүн байр эзлэн, төрөл бүр дээр Булган аймагт зохион байгуулагдах ардын урлагийн наадамд оролцох оролцогчдыг шалгарууллаа.
“Ардын урлагийн наадам”-ыг 7 төрлөөр зохион явуулж, эхний 1.2-р байрыг шалгаруулан өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж, үүнд нийт 220.000 төгрөг зарцуулсан бөгөөд дэлгүүрүүд ААН-үүдээс 145.000 хандив цуглуулан зохион байгууллаа.

2016-04-06 16:34:10

     Баяр наадмийн нээлтийн арга хэмжээнд "Цонхлон хурд" уяачдын холбооны сүлд дуу болох "Ингэтийн хүлгүүд" дууг дууллаа. 

      Тус дууг "Цонхлон хурд" уяачдын холбооны тэргүүн Б.Батмөнх, тэргүүлэгч гишүүн Б.Нарангэрэл нар үгийг зохиож, залуучуудын холбооны тэргүүн Б.Батбаяр, соёлын төвийн бүжгийн багш Х.Мөнхцэцэг нар дуулсан байна.

"Алтан үеийн алдартан" дуун цэнгүүнд МУГЖ Тогдогор хэмээх Галсантонтох оролцож, цэнгээнт бүжиг, ардын дууны тэмцээнийг зохион явууллаа.

Баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг ахмадын холбоотой хамтран зохион байгууллаа.

  Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан соёлын төвийн дэргэдэх бүжиг, морин хуурын дугуйлангийн сурагчид тайлан тоглолт тоглолоо.

Хуудас:  1  ( 8 мэдээ )

Сумын тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Үр дүнг харуулах

Цаг агаарын урьдчилсэн мэдээ

Салхины чиг м/с

© 2017 он Булган аймаг, Сэлэнгэ сумын Тамгын газар