Атар цогцолбор ашиглалтанд орлоо
Булган аймгийн Сэлэнгэ сумын Засаг даргын "Сэлэнгэ шинэ хөгжлийн зам" мөрийн хөтөлбөрт тусгагдсан Багийн төвийн шинэ сургууль, цэцэрлэг цогцолбор ашиглалтад орлоо. Төр төсвийн байгууллага болон хөдөөгийн багийн үйл ажиллагааг нэг цэгт төвлөрүүлэх зорилт тусгагдсаны дагуу Сэлэнгэ сумын алслагдсан 4-р баг /Атар баг/-т "Атар" цогцолборыг тус сумын Аж ахуй нэгж, байгууллага , иргэдийн хандив дэмжлэгийн оролцоотойгоор барьж ашиглалтанд оруулан 2022-2023 оны шинэ хичээлийн жилийн нээлтийг хийв. Хандив дэмжлэг туслалцаа үзүүлсэн аж ахуй нэгж, иргэд, байгууллага хамт олонд гүн талархал илэрхийлье.