Эрүүл мэндийн төв нь 2014 онд амбулаториор 4540 хүн үзэж ,169 хүн хэвтүүлэн 1423 ор хоног ашиглаж дундаж ор хоног 8.5 байна.1 их эмчид 1684 хүн ,1 сувилагчид 561 хүн ногдож , эрүүл мэндийн төвийн эмнэлгийн мэргэжилтэн хангалттай байна.Эрүүл мэндийн төв нь эхийн эндэгдэл гаргалгүй ажиллаж нийт халдварт өвчний гаралтыг жил дараалан бууруулж ,0-15 насны хүүхдийн дархлаажуулалтын хамралтыг 100%-д хүргэж, тарилгат халдварт өвчин гаргалгүй ажиллаж байна.2014 онд нас баралт 12 тохиолдол бүртгэгдэж ,0-1 насны хүүхдийн эндэгдэл гаргаагүй Иргэдэд их эмчийн тусламж үйлчилгээг үзүүлж ,нийт үзлэгийн 38.4 %-ийг эзэлж байна.Жирэмсний хяналтанд шинээр 57 эхийг авч эхний 3 сартай ны хяналтыг 88 %-д хүргэн аймгийн зорилтот түвшинг ханган ажиллаж жирэмсний болон төрөхийн хүндрэл гаргаагүй ажиллалаа.Яаралтай тусламжийн 31 нэрийн эм тарианы бэлэн байдлыг хангаж эмийн хадгалалт,хугцааанд хяналт тавьж үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн хангалтыг 90 %-д хүргэн ажиллаж байна.
2014 онд лабораторийн .21 төрлийн шинжилгээнд 1289 хүнийг хамруулж оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийснээр иргэдийн чирэгдэл багасч өвчлөлийг эрт илрүүлэх боломж бүрдэж олны талархлыг хүлээн ажиллаж байна.
“Эх хүүхдийг дэмжих жил”-ийн хүрээнд аймгийн ЭМГ-аас “Аав ээжүүдийн мэдлэг хайх” сургалтыг 20 ээжүүдэд амжилттай зохион байгуулан ажиллалаа.\4104,4115\
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
“Зөв хооллолт зохистой хөдөлгөөн” сургалт сурталчилгааны ажлын хүрээнд,1.5-р багийн айл өрхүүдийг бүлэг болгон 6 хэсэг болгон цуглуулж сургалт явуулан сурталчилгааны гарын авлага 200 хүнд тараан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон ажиллалаа.
ЭМТ-ийн даргын 35,36 тоот тушаалаар 1,2,3,4,5-р багийн 0-5 насны хүүхэдтэй 217 эцэг эхэд “Эх хүүхдийн дэвтэр хөтлөлт” ,”Хүүхдийн өвчний цогц менежмент” сэдэвт сургалтыг айл өрхүүдэд 2014-07-19 бүлгийн сургалтыг 103 хүнд ,багийн эмнэлэгт 2014-07-18 нд 78 хүнд,НЭМ-ийг дэмжих төвд 2014-07-17 нд 36 хүнд хэсэгчилэн амжилттай зохион байгуулсан байна.
ЭМТ-ийн даргын 37 тоот тушаалаар 1,2,3,4,5-р багийн жирэмсэн эхчүүдэд “Жирэмсний хүндрэлээс сэргийлье ” сэдэвт сургалтыг 2.3-р багийн эмнэлэгт ,НЭМ-ийг дэмжих төв,Эрүүл мэндийн төвийн НҮЭМ-ийн кабинетэд 2014 оны 08-р сарын 05.06.07 ны өдөр 34 хүнд хэсэгчилэн амжилттай зохион байгуулсан байна.Сургалтанд оролцогчдод “Жирэмсний хүндрэл”.”Жирэмсний хяналтын ач холбогдол”,”Жирэмсэн үеийн хувцаслалт”,”Жирэмсний хордлого”,”Нярайн асаргаа сувилгаа “ сэдвээр гарын авлага боловсруулан 34 жирэмсэн эхэд \ нөхөрт нь \ зөвлөгөө өгөн” Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр “ийг хөтлөх талаар зааварчилгаа өгөн ажиллалаа.
ЭМТ-ийн даргын 40 тоот тушаалаар “Цусны даралтаа хянах арга ” сэдэвт сургалтыг 1. 2.3.4.5 -р багийн иргэдэд хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус 2014 оны 08-р сарын 22,23.24.25.26 ны өдрүүдэд 290 иргэнд зохион байгуулсан байна.Сургалтанд оролцогчдод “Цусны даралт өвчнөөс сэргийлье ” гарын авлагыг 242 ш-ийг ,аж ахуйн нэгж байгууллагуудад ”Цусны даралт ихсэлт “ сэдэвт зурагт хуудсыг 10 ш боловсруулан сурталчилан ажиллалаа.
ЭМТ-ийн даргын 38 тоот тушаалаар “Эмийн зохистой хэрэглээ ” сэдэвт сургалтыг 1. 2.3.4.5 -р багийн иргэдэд явуулын болон суурин хэлбэрээр 2014 оны 08-р сарын 20.21.22 ны өдрүүдэд 241 иргэнд зохион байгуулсан байна.“ Эмийн зохистой хэрэглээ ” гарын авлагыг 360 ш-ийг тараан ,”Эмийн зохистой хэрэглээ “ гудамжны зурагт үзүүлэн самбарыг хийн иргэдэд сурталчлан ажиллалаа.
ЭМТ-ийн даргын 43 тоот тушаалаар “ Гарын эрүүл ахуй ” сэдэвт сургалтыг Ундраа цэцэрлэг,Бүрэн дунд сургуулийн зорилтот бүлгийн 250 сурагчдад 2014 оны 09-р сарын 16 ны өдрүүдэд Ундраа цэцэрлэг,Бүрэн дунд сургуулийн хичээлийн танхимд зохион байгуулан Ундраа цэцэрлэгийн 7 бүлэг ,Бүрэн дунд сургуулийн 10 танхимд,дотуур байр,гал тоогооны 3 хэсэгт “ Гараа зөв угааж хэвшицгээе” сурталчилгааны зурагт хуудсыг тараасан байна. “ Гарын ариун цэвэр ” гарын авлагыг 250 ш олшруулан тараасан байна.
ЭМТ-ийн даргын 44 тоот тушаалаар “ Амны хөндийн эрүүл мэнд ” сэдэвт сургалтыг Ундраа цэцэрлэг,Бүрэн дунд сургуулийн зорилтот бүлгийн 228 сурагчдад 2014 оны 09-р сарын 16 ны өдрүүдэд Ундраа цэцэрлэг,Бүрэн дунд сургуулийн хичээлийн танхимд зохион байгуулан Ундраа цэцэрлэгийн 7 бүлэг ,Бүрэн дунд сургуулийн 10 танхимд,дотуур байр,гал тоогооны 3 хэсэгт “ Шүдээ хайрлацгаая ” ,”Эрүүл мэндийн цагаан толгой” зэрэг сурталчилгааны зурагт хуудсыг тараасан байна.
“БЗДХ-аас сэргийлье “ сэдэвт сургалтыг Бүрэн дунд сургуулийн ахлах бүлгийн 78 хүүхдэд сургуулийн хичээлийн танхимд 2014 оны 10-р сарын 01 ны өдөр явуулж ,сурагчдыг бүлэг болгон ажиллуулж,гарын авага материалаар ханган ажиллалаа.
Нарны алхалт ,нарны дасгал арга хэмжээг 3 үе шаттай зохион байгуулан “Аялах туг” аялуулан , Залуучуудын холбоо,СЗДТГ –тай хамтран 1.5-р багийн залуучудын дунд “Эрүүл мэнд –эрхэм баян” сэдвээр Нарны алхалт дасгал хөдөлгөөн”-ийг 5-р багийн нутаг дэвсгэр “Хар гуя”-д зохион байгуулан ажиллалаа.
Нарны алхалт арга хэмжээний үеэр олс таталт ,сумо, гар бөмбөгийн тэмцээн уралдааныг явуулж “Хоод “багийн хамт олон түрүүлж шилжин явах цомоор шагнагдсан байна.Ундраа цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Нарны алхалт “ арга хэмжээг амжилттай зохион баййгуулан сурагчдад Ногоон дэлхий ,байгаль ,ургамал амьтны талаарх мэдээлэл өгөн ажиллаж шилжин явах тугийг Бүрэн дунд сургуульд шилжүүлсэн ба Бүрэн дунд сургууль 10-р сарын 17 ны өдөр “Нарны алхалт,нарны хөдөлгөөн ” арга хэмжээг 5-р багийн нутаг дэвсгэр “Шанш” –д зохион байгуулж ,арга хэмжээний хүрээнд 4 өртөө болгон тэмцээн уралдаан ,асуулт хариулт явуулан ажиллалаа.
Иргэн бүрт “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг эзэмшүүлэх номыг нийт 907 айл өрхөөс 746 ш ном тараан ,тараагдаагүй ном 201 ш байгаа ба шилжин явсан өрх 46 ,бүртгэлтэй мөртлөө оршин суудаггүй 115 байна.Ухуулга сурталчилгааны анонс Эрүүл мэндийн төв,НЭМ-ийг дэмжих төвүүдийн гадна 2 –ыг,сумын төвийн гудамжинд 10 ширхэгийг , зурагт хуудас 5 төрлийн 60 ш \ постер \ Гараа зөв угаацгаая,”Шүдээ хайрлацгаая”,”Соосой цоорол 2”,”Цусны даралт ихсэлт”,”Эрүүл мэндийн цагаан толгой” гэх зэрэг постеруудыг хүүхдийн –Ундраа цэцэрлэг,Бүрэн дунд сургууль ,Дотуур байр,төр төсвийн байгууллагуудад тараан өгсөн байна. Сурталчилгааны наалт 1 төрлийн 21 төрлийн 63 ширхэгийг , боловсруулан иргэдэд хүргүүлэн ажиллалаа.