2014-2015 оны хичээлийн жилийн 1-р улирлын байдлаар
БУЛГАН АЙМГИЙН ИТХ-ЫН 2013 ОНЫ 12 САРЫН 25-НЫ ӨДРИЙН 169-р тоот ТОГТООЛЫН ШИЙДВЭРЭЭР СЭЛЭНГЭ СУМЫН УУГУУЛ МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦЭНДСҮРЭНГИЙН ГОМБОЖАВЫН НЭРЭМЖИТ бүрэн дунд сургууль болж, нээлтэнд аймгийн З асаг дарга Д.Эрдэнэбат, БГ-ын дарга Д.Цогоо,сумын Засаг дарга Ш.Насандулам, Гавьяат багш Ц. Гомбожав болон түүний үр хүүхэд ,зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.
Байгууллагын дотоод болон гадаад орчноо тохижуулан сургалтын гадна, дотно орчиноо сайжруулан 1000 мод,1000 цэцэг тарилаа.
Анги танхим,дотуур байр, нийтийн эзэмшлийн газарт урсгал засвар хийлээ.
Сургуулийн бүх нийтийн эзэмшлийн газар, урлаг, спортын залны гэрэлтүүлгийг шинэчиллээ. /32/
Багш сурагчдын бие засах 00 –ийг шинэчлэн, шинээр барилаа.
Хичээлийн ээлжийг 1 ээлжээр суралцах боломжийг бүрдүүлж, 4 анги шинээр тохижууллаа.
Багш нарын өрөөг шинэчлэн багшийн хөгжлийн төвийн хэмжээнд хүргэн тохижууллаа.
Дотуур байр-Насан туршийн боловсрол-ын орчинг сайжрууллаа.
6-7 настай хүүхдийн амьдрах 3 тасгийг шинээр тохижууллаа.
2014 -2015 оны хичээлийн жилийн 1-р улирлын байдлаар “ЦАГ БАРИМТЛАГЧ ХАМТ ОЛОН “ боллоо.
2014-2015 оны хичээлийн жилд Орон нутгийн авьяастан иргэн Мөнхцэцэг/ үндэсний хөгжим /Т.Баттулга / морин хуур/,Д.Эрдэнэчулуун/ шатар /,Э. Нармандах, Батсүх , Нямаа /бөх/ -тай гэрээ байгуулан хүүхдийн авьяасыг хөгжүүлсэн дугуйланг хичээллүүлж байна.
Авьяас хөтөлбөр болон аймгийн Засаг даргын морин хуур хөтөлбөрийг 20ш морин хуур иж бүрэн хувцастай боллоо.
Аймгийн Засаг даргын “Морин хуур” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн 20 хүүхдийн морин хуурын вакумжуулсан 10 хоногийн сургалтыг сургууль дээрээ зохион байгуулан 4462,5 мян. төгрөгний санхүүжүүлэлтээр 20 морин хуур, иж бүрэн хувцсаар хангалаа.
Дэлхийн багш нарын баярын өдрийг өргөн дэлгэр тэмдэглэж , Сэлэнгэ аймгийн багш нараас туршлага судалж, Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт газруудаар аяллаа.
2014-2015 оны хичээлийн жилд багш нарт ажлын байранд хөгжих сургалтуудыг явуулахаас гадна суралцагсдын амралтаар зохион байгуулагдсан төвлөрсөн сургалтанд 13 багшийг хамруулаа.
Багш нарын сурган хүмүүжүүлэх илтгэл, ур чадварын уралдааныг зохион байгууллаа.
“Эх орон -36” хөгжлийн хөтөлбөрийн бүсчилсэн үзүүлэх сургалтыг Зүүн бүсийн сургуулиудын дунд тус сургуулийн захирал санаачлан Булган аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран зохион байгуулж, хүүхэд багачуудыг нэгэн дээвэр дор Дуут жагсаалаараа хөл нийлүүлэн алхаж, 5 өртөөгөөр аялж, эх орныхоо үүх түүх, Монгол Улсын иргэн гэдгээрээ бахархах , аливаа эрсдэлээс биеэ хамгаалж сурах , амьдралын арга ухаанд суралцах, эрүүл мэндийн анхны тусламжийг үзүүлж сурах зэрэг сонирхолтой мэдээ мэдээлэлтэй танилцуулсан сургалт болсноос гадна 4 сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, зочид төлөөлөгчид, хүүхэд багачуудад сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчноо сурталчилсан ажил боллоо гэж үнэлж байна. Энэ үйл ажиллагаанд сум бүрээс 20 хүүхэд ба 20-тын баг, захирал, нийгмийн ажилтан, хүүхдийн элч нар оролцсон ба тус сургуулийн хүүхэд багачууд багш сурган хүмүүжүүлэгчид оролцлоо.