Амжилттай илгээлээ

Баг, байгууллагууд

Байгууллагын хөгжлийн менежмент

           Эрхэм зорилго:
     Хүүхэд бүрийн хөгжлийг дээдлэн хүүхэд төвтэй хөгжүүлэх  арга барилыг эрхэмлэж, чадварлаг багш нарт суурилан бага насны хүүхдийнхөгжлийн стандартыг ханган улс орныхоо хөгжилтэй хамт хөгжсөн оюунлаг, чадвартай иргэнийг төлөвшүүлнэ
Бидний уриа:
“ Хүүхэд бүрт хөгжил хүргэе” –“Хүн бүрт инээмсэглэл бэлэглэе”
Цэцэрлэгийн эрхлэгч  Д.НАРАНЧИМЭГ     

    Манай цэцэрлэг нь анх 1954 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт 1 бүлэг, 1 багш, 4  ажилчинтай  байгуулагдсанаас хойш  эдүгээ  хүртэл 61 дахь  жилдээ  сумын бага насны  хүүхдэд сургуулийн  өмнөх боловсролыг тасралтгүй олгож байна.
Одоо  манай цэцэрлэг нь үндсэн сургалтыг, сумын төвд байнгын 4 бүлэг, хөдөөгийн 2,3,4 дүгээр багт  байнгын үйл  ажиллагаатай 3 салбар  цэцэрлэгт  буюу байнгын 7 бүлгээр, хувилбарт сургалтын  явуулын буюу ээлжийн, гэр цэцэрлэгээр сумын  сумын хэмжээний 2-5 насны хүүхдүүдийг СӨБ-д 100%  хамруулан ажиллаж байна.
 
      Манай  байгууллага нь Эрхлэгч, арга зүйч, бүлгийн багш 7, туслах багш 7,хувилбарт сургалтын багш, нярав, тогооч 5, сахиул, үйлчлэгч, машинист 4 нийт 30 багш ажилчидтай .
Ажлын байрны соёл буюу 5s –ийг хэрэгжүүлэнхүнбүражлынбайрандаа тавтухтайбүтээмжтэй ажиллажмөрдлөгөө, ажлын соёл, сахилгабат хариуцлагыг бэхжүүлэх,бүтээмждээшлүүлэн ажиллаж  байна.

Сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа, Ундраа цэцэрлэгийн хүний нөөцийн хөгжил

Сургалт, хөгжүүлэх үйл ажиллагаа

 Манай хамт олон  сургалтын таатай орчин бүрдүүлэн, сургалт  үйл ажиллагааг, цахим хэлбэрт оруулан зохион байгуулах сургалтын орчинд ашиглах техник хэрэгсэлээр нийт 7 бүлгээс 6 бүлэг буюу 85,7 хувийг хангалаа.           
 Цахим сургалтын проктер, проктерын самбар, холболтын залгуурыг бүлэг бүрт өгсөнөөр  багш нар цахим сургалтыг  зохион  байгуулах нөхцөл боломжоор бүрэн хангагагдаж сургалт үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулдаг боллоо.
      


Хүүхэд нэг бүрийн хөгжүүлэх чиглэлээр 10 төрлийннэмэлтсургалтболонсонгонсуралцахдугуйлангуудыгжилбүрхичээллүүлжбайна.
• Шатар , даам
• Бяцханбүжигчид
• Бяцхандуучид
• Урангимнастик
• УрангарДүрслэхүй
• Уранжиргээ
• Ардын өв уламжлалёс заншил
• Эрүүл мэндзөвхоололт
• Англихэл
• Сэтгэхчадвар IQ
  
  

 Бага насны хүүхдэд  байгаль орчины талаарх мэдлэг төсөөлөлийг олгох зорилгоор Туршилт танин мэдэхүйн сургалтын талбайг байгуулан орон нутагт ургадаг төрөл  бүрийн хүнсний ногоо, будаа тариа, жимсний мод зэргийг тарьлаа. Үүнд: 
 Хүнсний ногоо: төмс, сонгино, лууван манжин, өргөст хэмх, жууцай, тарвас 
 Тариа будаа: Улаан буудай, Бог будаа, Халтар арвай, Овъёос  зэргийг  Ахлах, Бэлтгэл бүлгийн 58 хүүхэдтэй хамтран үрийг суулган тарьлаа. Мөн үхрийн нүд, улаалзгана, чацарганы мод, монос зэрэг жимс жимсгэний модны төрлийг олшируулан  нэмж суулган хаягжуулан хүүхдүүд туршилтын талбайд бүлгийн багш нартай хамтран ажиллаж байна.
  
Ундраа  цэцэрлэгийн хүний   нөөцийн   хөгжил
Багш ажилчдын мэрэгжил, боловсрол зэргийн талаар
Манай цэцэрлэг нь нийт  үндсэн 7  багштайгаас  бакалаврын боловсролтой СӨБ ийн мэргэжлийн багшаар 100% хангагдан ажиллаж байна.Мөн баклаварын  боловсролтой 3 туслах багш ажиллаж байна.
 Мэргэжлийн зэрэгтэй 7 багш буюу  100 %  мэргэжлийн зэрэгтэй  байна.Үүнээс
 Тэргүүлэх зэрэгтэй багш – 2  багш 
 Заах аргач -5 багш
Гадна орчины тохижилт, бүтээлч ажил
Байгууллагын багш ажилчдын  нөөц бололцоогоор  гадна  орчны  тохижолт хийж  хүүхдийн тоглоомын хотхон, БНХ-ийн бие бялдар хөгжүүлэх талбай  байгуулаа.
     
Монгол улсын Засгийн газар, БШУЯ болон аймгийн хэмжээнд  хэрэгжиж  буй хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан гол ажлууд
Ном хөтөлбөрийн хүрээнд :
 Ном хөтөлбөрийн хүрээнд номын санг Багшийн хөгжлийн төвд нээн сургалт арга зүйн, хүүхдийн зохиол, үлгэр, өгүүллэг, хүүхдийн ярианы карт харж ярих зурагт ном, хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх дасгал ажил, карт, тест, хүүхдийн хүмүүжлийн холбогдолтой сэтгүүл, сургалтанд ашиглагдах гарын авлага, түүвэр зохиол, ардын уламжлалт ёс заншилын холбогдолтой ном, эцэг эхэд өгөх зөвлөмж зөвөлгөө, багш эцэг эхийн харилцаа хамааралын сэдэвт ном гарын  авлага,сэтгүүл зэрэг олон нэр төрлөөр төрөлжүүлэн  номын сангийн үйл ажиллагааг тогтмолжуулан багш, ажилчид болон эцэг эх асран хамгаалагчдад карт нээн ашиглагдах ном  гарын авлагыг картаар олгож гэрээр багш ажилчдад, эцэг эхэд картаар  үйлчлэн  үр өгөөжтэй ажиллаа.
 Ном хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй ажилд байгууллагын багш ажилчдыг татан оролцуулах “Том ном” хийх арга зүйг түгээн дэлгэрүүлэх,   бүлгүүдийн Хэл ярианы сургалтын булан, цэцэрлэгийн номын сангийг баяжуулах зорилгоор багш ажилчдын дунд Том ном хийх уралдааныг  зохион байгууллаа. Уралдаанд цэцэрлэгийн нийт 26 багш ажилчид хамрагдсан бөгөөд багийн болон төвийн цэцэрлэгийн багш ажилчдын хийсэн Том номыг тус тусад нь дүгнэж шалгарууллаа. Төвийн цэцэрлэгийн нийт 15 багш ажилчид 22 төрлөөр 25 ш том номыг хийж номын сангийн баяжилтыг хийлээ
  
Шатар  хөтөлбөрийн хүрээнд:
 Ахлах бэлтгэл бүлгийн хэмжээнд шатрын буланг бий болгон тохижилт, баяжилтыг хийж хүүхдийн сурах орчин нөхцөл боломжоор бүрэн хангалаа.
 Багуудын цэцэрлэг тус бүрт 5 ш шатар цэцэрлэгийн хэмжээнд нийт 41ш шатартай боллоо.
 У. Номинэрдэний нэрэмжит  “Цодгор хүү” шатрын тэмцээнд  6-7 насны ангилалд Г.Энхбаяр багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүд оролцон Д.Баттогтох  3-р байрт, Э.Эрдэнэбулган  Г.Есөнтөмөр  нар тусгай байрт тус тус шалгарлаа.
 “Цодгорхүү– 2014 “шатрын уралдааныг 4-5 насны ангилалд зохион байгуулан нийт 21 хүүхэд оролцосноос тэргүүн байрыг бэлтгэл бүлгийн сурагч Д.Баттогтох, 2-рбайр Г.Есөнтөмөр , 3-р байр Э.Эрдэнэбулган нар тус тус эзэллээ.
  

Хамт олны ажлын  гол үр дүн,  амжилт бүтээлээс
• 2005, 2006 оны Сумын“ Хошой  аварга  байгууллага “-аар
•  2006 онд Булган аймгийн БСГ-аас зарласан“Өрхийн амьжиргааг дэмжих жил”-ийн уралдаанд 1-р байр.
• 2005-2006,2006-2007,2007-2008,2010-2011,2011-2012 хичээлийн жилийн үйл  ажиллагаагаараа тэргүүлэн аймгийн “Оны тэргүүний цэцэрлэг”болсон.
• 2007 оны УМХГ-ын шалгалтаар хангалттай сайн дүнтэй  шалгагдлаа.
• 2008 онд “Улсын тэргүүний“ цэцэрлэг боллоо.
• “Аймгийн тэргүүний эцэг эхийн зөвлөл”-өөр шалгарав.
• БГ-аас шалгарууласан аймгийн  шилдгийн шилдэг “Сургалтын таатай орчин бүрдүүлэгчхамт олон”-оор шалгарлаа.
• Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол Газраас зарласан “ Ногоон орчин” уралдаанаас “ Ногоон орчин” бүрдүүлэсэнхамтолон”-оор шалгарч 2-р байранд
• “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага” хамт олноор шалгарсан.
• 2005 оноос эхлэн үйл ажиллагаараа аймагтаа тогтмол эхний 1,2 байранд орж үнэлгэддэг.
• 2012-2013 оны  хичээлийн жилийн үйлажиллагаараатэргүүлэнАймгийн  “Оны тэргүүнийцэцэрлэг”-ийн  Батламжаа хамгаалан ажиллаа.
• 2013-2014 оны хичээл жилийн үйл ажиллагаараа Булган аймагт “Дэд” байранд орлоо.

Манай хаяг
Булган аймгийн Улсын тэргүүний Сэлэнгэ сумын 5-р баг Улсын тэргүүний“ Ундраа” цэцэрлэг
Байгууллагын вэб сайт: kinderselenge-bulgan.edu.mn

Мэндчилгээ


   Хөгжлийн түлхүүр болсон эрдэмтэн багш нар, хүүхэд багачууд,  эцэг эхчүүд та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж эрүүлэнх, эрдэм ухааны дээдийг ерөөж амжилт бүтээлээр дүүрэн байхыг  дээдлэн мэндчилж, манай цахим хуудасанд зочилж байгаад тань талархал илэрхийлье.

    Бид өмнөх ололт амжилтаа улам бүр бататган үргэлжилүүлж хүүхэд нэг бүрийг  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл,  соёлоо дээдэлдэг иргэн болж төлөвшихөд эцэг эх, олон нийтийн оролцоо,  хамтын ажиллагааг эрхэмлэн ажиллаж байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа