Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛ: Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут сумдын нутгаар 6-45мм хэмжээтэй бороо, нойтон цас орж, цасны зузаан 2-26 см байна. Мөн замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна. Түүнчлэн энэ сарын 21-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл цаг агаар нийт нутгаар тогтворгүй болж ялангуяа 22-нд төвийн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар салхи шуургатай өдрүүд үргэлжлэхээр байна. Иймд, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах эрсдэл гарч болзошгүй тул иргэд хол ойрын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бензин, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчих, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

НИЙТ МАЛЧИД АРД ИРГЭДИЙН АНХААРАЛД

СЭРЭМЖЛҮҮЛЭГ 7 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хангай нурууны арын Идэр, Урдтамир, Орхон, Сэлэнгэ, өврийн Хожуул, Тээл, Завхан, Заг, Байдраг, Зэгстэй, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Сэлбэ, зүүн хажуугийн Хурх, Барх, Балж, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Хариг зэрэг голууд олон жилийн дундаж түвшинг 10-85 давсан байдалтай байна. Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна

CANTON Fair 2023– Дэлхийн номер 1 үзэсгэлэн 2023 оны 4-р сард Гуанжоу хотод 3 үе шаттайгаар зохион байгуулагдах гэж байна.

Бизнесийн шинэ санаа эрэлхийлж буй, үйлдвэрлэл шинээр эрхлэх болон түүнийгээ өргөжүүлэх хүсэлтэй, худалдаа үйлчилгээний бүхий л чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хүмүүс, албан байгууллагуудад нээлттэй.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны төсөл хөтөлбөрүүд зарлагдсан байна . . .

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2023 оны төсөл хөтөлбөрүүд зарлагдсан тул дэлгэрэнгүй мэдээллийг ХЭХАХ мэргэжилтэний 99507338 дугаараас лавлаж мэдээлэл авна уу. Төсөл хүлээн авах эцсийн хугацаа 2023.04.11.

Төрийн албаны тусгай шалгалт зарлагдлаа...

Төрийн албаны тусгай шалгалт зарлагдлаа

Төрийн албан хаагчдын нэгдсэн тоглолт

Төрийн албан хаагч нарын урлагийн нэгдсэн тоглолтонд урьж байна.

Ажилд авна.

Булган аймгийн Сэлэнгэ сумын Соёлын төвд Орон нутгийн судлах танхимын ажилтан шалгаруулж авна. Ажиллах хүсэлтэй иргэд өргөдөл, материалаа 12-р сарын 13-ны дотор Соёлын төвд бүрдүүлж өгнө үү.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл

Булган аймгийн Засаг даргын А/745 дугаар захирамжийн дагуу 2023 оны "ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН ТОО БҮРТГЭЛ" зохион байгуулах ажил тус суманд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд явагдана. Бэлтгэл офицерууд ба цэргийн 1, 2 дугаар зэргийн цэргийн үүрэгтнүүд, цэрэгт татагдах 18-27 насны залуучууд болон нийт 18-50 насны эрчүүд цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ харьяа багийн Засаг дарга нартаа бүртгүүлнэ үү. Холбоо барих утас 99998399 Сэлэнгэ сумын ЗДТГ-ын газар.

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

Цаг агаарын мэдээ

Корона вирус-с урьдчилан сэргийлэх

Коронавирустай холбогдуулан гудамж талбайг ариутгаж эхэллээ.

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа