Амжилттай илгээлээ

Баг, байгууллагууд

Эр цэргийн баярыг угтан Ингэт багийн нэрэмжит "Шилжин явах цомтой" гар бөмбөгийн тэмцээн боллоо...

     Эрчүүдиийн баярыг угтан Ингэт багийн нэрэмжит “Шилжин явах цомтой гар бөмбөгийн тэмцээн” 2015 оны 3-р сарын 14-ны өдөр амжилттай зохион явуулж дууслаа. Тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 9 баг нийт 17 баг тамирчид оролцсоноос:


                                   Эрэгтэй                                                         Эмэгтэй

1-р байр:                  ЕБС-ийн сурагчид                                       ЕБС сурагчид
2-р байр:                  5-р баг                                                         5-р баг
3-р байр:                   ЕБС-ийн багш нар                                      ЭМТ-ийн хамт олон
Шилдэг довтлогч:    Б.Отгонбаяр                                                 Б.Дөлгөөн
Шилдэг холбогч:     Бат                                                              Оюунсүрэн


нар тодорч, нийт оноогоор 5-р багийн баг тамирчид тэргүүлж шилжин явах цомийг гардан авлаа.



Ингэт багийн Засаг Дарга   Б.ГАНБААТАР

Иргэдийн нийтийн хурал боллоо . . .

5-р багийн Иргэдийн нийтийн хурал болж байна.
Уг хурлаар
1.Багийн Засаг дарга Г.Баяржаргал 2017оны жилийн эцсийн тайлангаа иргэддээ тайлагнаж байна.
2. Улсын бүртгэгч Б.Золжаргал Зөрчлийн тухай хуулиар мэдээлэл
3. Байгаль хамгаалагч Д.Нямдорж гоожингийн төлбөрийн талаар мэдээлэл хийж байна.
4. ЗДТГ-ын дарга Ц.Ууганбаяр цаг үеийн байдал, бусад төрийн мэдээ мэдээллийг иргэдэд өгч байна.

Сэлэнгэ сумын Эмэгтэйчүүдийн холбооноос 5 дугаар сарыг “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САР” болгон зарлаж, “НИЙГЭМДЭЭ НИЙТЭЭРЭЭ ГЭРЭЛ АСААЯ” уриан дор нэгэн сарын турш урлаг, уран бүтээл дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.

Сэлэнгэ сумын Эмэгтэйчүүдийн холбооноос 5 дугаар сарыг “ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН САР” болгон зарлаж, “НИЙГЭМДЭЭ НИЙТЭЭРЭЭ ГЭРЭЛ АСААЯ” уриан дор нэгэн сарын турш урлаг, уран бүтээл дэлгэрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд 5 багийн дунд зохион байгуулагдаж буй урлагийн наадмын 5 дахь өдрийн тоглолтоо Ингэт багийн авьяаслаг иргэд амжилттай зохион байгууллаа. Тус тоглолтод багийн иргэд идэвх санаачилгатай оролцож, дуу хуур, бүжиг наадам, авьяас чадвараараа нэгдэн нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгал, инээд баясал, бахархал дүүрэн өнгөрүүлэв. Ийм сайхан санаачилга гарган, иргэдийнхээ оролцоог дэмжин, нийгэмдээ гэрэл түгээж буй Сэлэнгэ сумын Эмэгтэйчүүдийн холбоо, Эмэгтэйчүүдийн зөвлөлийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа