Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

Шагайн харваа зоахион байгууллаа.

Түүх соёлоо сэргээн өвлүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй Нинжпэрэнлэй ахлагчтай 2023 оны улсын аварга, төрийн наадмын 2 байрын шагналт 2023 оны улсын шилдэг баг, шилдэг харваач шагналт ахмадын багт хүндэтгэл үзүүлэх үндэсний шагайн харваан тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Багийн харваан төрөлд: 1-р байранд Батцогоо ахлагчтай Булган аймгийн баг 2-р байранд Отгонбат ахлагчтай Сэлэнгэ сумын баг 3-р байранд Ангараг-Эрдэнэ ахлагчтай Орхон аймгийн баг, Хүн нэг бүрийн цуваа харваанд: 1-р байранд Мөнхбаяр, 2-р байранд Алдармөнх, 3-р Баттулга Хүүхэд нэг бүрийн харваанд: 1-р байранд Дэлгэрдалай Хөвсгөл, 2-р байранд Эрдэнэбаяр Булган сум, 3-р байранд Болор-Эрдэнэ Сэлэнгэ сумын харваачид тус тус шалгарлаа. Уухай цээл оноо мэргэн байх болтугай.

ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяр нар 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

АЛДАРТ УЯАЧИД ЦОЛ ТЭМДЭГЭЭ ГАРДАН АВЛАА

XVII-p Жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн Сар шинийн босгон дээр "Сумын Алдарт" уяачаар 2-р багийн иргэн Б.Мөнхтулга, 4-р багийн иргэн О.Нямхүү, Б.Болд нар цол тэмдэгээ гардан авлаа.

ОНЫ АВАРГУУДАА ТОДОРУУЛЛАА

XVII-p Жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн цолийн эзэн Улсын начин Д.Амарсайханд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ, 2023 оны Сумын "Хошой аварга малчин", Аварга Малчин, Тариаланч, Ногоочин, Ажилтан, Ажилчины шагнал гардуулах арга хэмжээг тус тус зохион байгууллаа. Сумын хошой аварга малчнаар Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Цэдэн-иш овогтой Бадраа, гэргий Бямба овогтой Пүрэвжаргал, Ингэт багийн малчин Содномдаржаа овогтой Гантулга, гэргий Пүрэвсүрэн овогттой Нямсүрэн, Аварга малчнаар Таримал багийн малчин Чулуунбаатар овогтой Оргилбаяр гэргий Жаргалсайхан овогтой Оюунтуая, Тариахтай багийн малчин Базардорж овогтой Шинэпүрэв гэргий Лхагва овогтой Шижирмагнай, Хишигсүрэн овогтой Элдэв-очир гэргий Жадамба овогтой Уранцэцэг, Атар багийн малчин Сэнгэ овогтой Батбаяр гэргий Авгай овогтой Эрдэнэсувд, Сумын Аварга тариаланчаар Сэлэнгэбүрэн багийн иргэн Ингэттолгой ХК-ны мехнаникжуулагч Мөнх-очир овогтой Бадарч, Ингэт багийн иргэн НТМЭ ХХК-ны механикжуулагч Аюуш овогтой Эрдэнэбаатар, Аварга ногоочноор Ингэт багийн иргэн Дашаа овогтой Нямсүрэн, сумын Аварга ажилтнаар Эрүүл мэндийн төвийн их эмч н. Даваадулам, аварга ажилчнаар Ундраа цэцэрлэгийн ажилчин Бира овогтой Баттөмөр нар шалгарч шагнагдлаа. Сум орныхоо хөгжил дэвшил, Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан эрхэм хүндтэй та бүхэнд халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Цагаан сар үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

Цаг сар шинийн баярыг угтан "Цагаан сар ба үзэсгэлэн худалдаа" зохион байгуулж шилдэгүүдээ тодрууллаа.

"Ойн зөвлөгөөн" зохион байгууллаа.

Булган аймгийн Сэлэнгэ сумын ИТХ- аас баталсан Ойн шинэчлэл хэрэгжилтийн ажлын хүрээнд "Ойн зөвлөгөөн" зохион байгуулагдлаа. Уг зөвлөгөөнөөс “Ойн хишиг ахмад таньд” төсөл хэрэгжүүлэх уриалга гаргаж, Ойн менежментийг нэвтрүүлсэн жишиг сум болох зорилтыг дэвшүүллээ. Зөвлөгөөнд засгийн газрын хэрэгжүүлэх акентлагийн Ойн газар, Ойн ашиглалтын хэлтэсийн дарга Г.Бат, ойн нөхөн сэргээх үржүүлгийн мэргэжилтэн Ч.Ганбат, Байгаль орчны газрын дарга, Булган аймгийн Байгаль орчны газрын дарга Ө.Гантөмөр, мэргэжилтэнүүд, байгаль хамгаалагч нар, Хялганат сум дундын ойн ангийн дарга Б.Нямжаргал, Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяр нараас гадна Зэд Хантай Бүтээлийн нурууны мэргэжилтэн байгаль хамгаалагчид, ойн аж ахуй нэгжүүд, нөхөрлөлүүд бүлгийн гишүүдийн төлөөлөл, цагдаагийн тасаг төлөөлөгч нар оролцлоо.

"Ойн хишиг-Ахмад танд" төсөл хэрэгжүүллээ.

Сэлэнгэ сумын ойн аж ахуйн нэгжүүд, болон засаг даргын нийгмийн хариуцлагын гэрээний хүрээнд "Ойн хишиг-Ахмад танд" төслийг хамтран хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд 60 портер галын түлээ, ахмадын хорооны жилийн үйл ажиллагааны зардалд 5.5 сая төгрөгний санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэв.

Мөнгөн өвөл цасны баяр

Тус сумын 1-р багийн мянгат малчдын нэрэмжит "МӨНГӨН ӨВӨЛ" цасны баярыг амжилттай зохион байгууллаа. Үүнд 6 багийн тамирчид олс таталт, бухиа, мөсны сумо зэрэг тэмцээнүүдээр өрсөлднөөр 5-р баг нийлбэр оноогоор Тэргүүн баяр эзэлсэн байна.

2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

Төр, төсвийн байгууллага болон Төрийн албан хаагч нарын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.

“1 ЖУУЛЧИНД-1 ХОНЬ” СЭЛЭНГЭ СУМАНД

✅ Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аяллыг хөгжүүлэх, "Нэг жуулчинд - Нэг хонь" төсөл хөтөлбөрийг танилцуулахаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ суманд ажиллаж Төрийн албан хаагч, иргэд, малчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар “1 ЖУУЛЧИНД -1 ХОНЬ” хөтөлбөрийг танилцуулж, "Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг Welcome to Mongolia болгон зарласантай холбогдуулж өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, дахин ирэх сэдлийг төрүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж иргэдийг орлогыг нэмэгдүүлэхээр БОАЖЯ, Булган аймаг ажиллаж байгаа тухай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцууллаа.

Зам засварын ажил хийгдлээ

Ингэтийн даваанаас сумын төвхүртэлхи зам болон сумын төв дотор, гүүр хоорондын зам засварын ажлыг хийж гүйцэтгэлээ.

"B STRONG" Сургалтын төвийн нэрэмжит аварга шалгаруулах "U11-12" "U13-14" насны гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

"B STRONG" Сургалтын төвийн нэрэмжит аварга шалгаруулах "U11-12" "U13-14" насны гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. U13-14 НАСНЫ ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД: II байр МӨНГӨН МЕДАЛЬ - Сэлэнгэ сумын ЕБС-ийн биеийн тамирын багш Батсайхан дасгалжуулагчтай Д.Хулан ахлагчтай баг хамт олон U13-14 насны төрөлд Ц.Энхмэнд " ШИЛДЭГ ХОЛБОГЧ"-оор шалгарсан тул амжилт гаргасан багийн хамт олондоо халуун баяр хүргэж сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе.

Ерөнхий Боловсролын Сургууль -ийн 19 багшид зөөврийн компьютер (notebook) гардууллаа.

“Шинэ хөдөө - Боловсрол” төслийн хүрээнд Сэлэнгэ Ерөнхий Боловсролын Сургууль -ийн 19 багшид зөөврийн компьютер (notebook) гардуулан өгснөөр багш нарт хичээл, сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулахад таатай орчин бүрдлээ.

ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН УЛСЫН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА.

Монгол улсын Шадар сайд, Булган аймгийн Засаг даргатай 2023 онд байгуулсан гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын төлөвлөлт, хяналтын хэлтсийн дарга хурандаа Б.Мягмардоржоор ахлуулсан ажлын хэсэг тус суманд ажиллаж, сумын гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг шалгалтыг сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг хамруулан зохион байгууллаа.

"Хүүхэд нэг эрдэнэ- хүмүүжил мянган эрдэнэ", "Багшийн эрдэм шавьд" сургалтыг зохион байгууллаа.

Сумын Засаг даргын 2023.05.23-ны өдөр баталсан "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан - Нэгдүгээрт хүүхэд " арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний 11 дүгээр заалтыг хэрэгжүүлэн ажиллалаа. "ХАРИЛЦААНЫ ГАЙХАМШИГ ТББ"-ын тэргүүн доктор Н.Алтанцоож, илтгэгч багш Л.Буянт нар "Хүүхэд нэг эрдэнэ- хүмүүжил мянган эрдэнэ", "Багшийн эрдэм шавьд" сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхийн төлөөлөл 65 иргэн хамрагдлаа. Сургалтыг эерэг бүхнээр дүүргэн удирдан зохион байгуулсан ХАРИЛЦААНЫ ГАЙХАМШИГ ТББ"-ын тэргүүн доктор Н.Алтанцоож, илтгэгч багш Л.Буянт нартаа цаашдын ажилд нь амжилт, гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Мөн Орхон аймгийн төв гандангийн Даа лам Л.Буянт Уул ус баясгаж орон дэлхий аргадан тахил өргөж ном уншлаа. Нутаг уул ус минь арвин дагшин байг. ХАМТАРСАН БАГ

"ҮЕ ТЭНГИЙН ХҮҮХДҮҮДИЙН ҮЕРХЭЛ НӨХӨРЛӨЛ" сургалтыг зохион байгууллаа . . .

Сумын Засаг даргын 2023.05.23-ны өдөр баталсан "Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан - Нэгдүгээрт хүүхэд " арга хэмжээг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний 11 дүгээр заалтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Улсын тэргүүний Ундраа цэцэрлэг "Бүтээн байгуулалт сайн үйлсийн жил"- ийн ажлыг дэмжиж манлайлан сайн үйлс бүтээлээ.

"ТАРИАХТАЙ багийн ЦОГЦОЛБОР"-ын барилгын ажилд Улсын тэргүүний Ундраа цэцэрлэгийн хамт олон 1 өдрийн цалин буюу 40 хүний 1400 000 төгрөг хандивлаж "Бүтээн байгуулалт сайн үйлсийн жил"- ийн ажлыг дэмжиж манлайлан сайн үйлс бүтээлээ. Сумын хөгжил багаас ~ сайн үйлс бүтээсэн та бүхэндээ талархал илэрхийлж ажлын амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

"Ингэттолгой-80" Сэлэнгэ сумаас төрөн гарсан аймгийн Алдарт уяачдын нэрэмжит Булган аймгийн хойд бүсийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.

Бүсийн уралдаанд нийт 145 хурдан хүлэг шандас сорин уралдаж 43 унаач хүүхдүүд цовоо сэргэлэн жавхаатай ~ хийморь өөдөө сайхан наадлаа. Ерөнхий зохион байгуулагч ЦОНХЛОН ХУРД уяачдын холбоо, хамтран ажилласан ЗДТГ, Соёлын төв,. ЭМТ, Цагдаагийн бие бүрэлдэхүүн, шууд дамжуулалтаар хүргэсэн Сайхан монгол ТВ. Түрүү, айраг хүртсэн уяачид та бүхэндээ унаач хүүхэд нь цог жавхлантай байж ~ олон айраг, түрүү авхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Булган аймгийн Онцгой байдлын газраас орон нутагт гамшгийн бэлэн байдлыг шалгах үзлэг зохион байгууллаа...

2023 оны 05 сарын 06-ны өдөр Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Булган аймгийн Онцгой байдлын газраас орон нутагт гамшгийн бэлэн байдлыг шалгах үзлэг зохион байгуулав.

ХЭДС-ийн зээлийн өмнөх сургалт зохион байгуулж байна . . .

Булган аймгийн ХХҮГ болон "ЭМ ЭС ДЕВЕЛОПМЕНТ КОНСАЛТИНГ ХХК"-ны дэргэдэх мэргэжлийн сургалтын төвтэй хамтран ХЭДС-ийн зээлийн өмнөх сургалт зохион байгуулж байна. Сургалтанд 25 иргэн хамрагдаж байна.

Хууль эрхзүйн сургалт хийлээ . . .

Хөдөлмөрийн тухай хууль, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, төсөл хөтөлбөрүүдийн талаарх сургалт, мэдээллийг хийлээ.

Сумын онцгой комисс нь 03 дугаар хуралдаанаа 2023.03.23-ны 15 цаг 40 минутанд өргөтгөсөн байдлаар хийлээ . . .

Хуралд аймгийн онцгой комиссын гишүүн, Мал эмнэлгийн дарга Л.Одсүрэн, МЭУБ Ц.Түмэн-Эрдэнэ нар оролцов. Сумын онцгой комиссын дарга мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг даган устгалын ажлыг журам зааврын дагуу хурдан шуурхай зохион байгуулахыг сумын Онцгой комисс, мэргэжлийн ангид даалгалаа.

Сумын онцгой комисс . . .

Сумын онцгой комисс 2023.03.23-ны 10 цагт үүсээд буй нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар хуралдлаа. Онцгой комиссын дарга бог малын бүртгэл, тооллого, үзлэг, ангилалт хийж устгах арга хэмжээ авч ажиллахыг МЭУБ Т.Хишигдорж болон ажлын хэсэгт даалгалаа

Сумын Засаг даргын 2023.03.17-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар сумын Залуучуудын салбар зөвлөл байгуулагдлаа . . .

Сумын Засаг даргын 2023.03.17-ны өдрийн А/54 дүгээр захирамжаар сумын Залуучуудын салбар зөвлөл байгуулагдлаа. Зөвлөлийн гишүүдийн 90.9%-ийн саналаар Ж.Цэрэнтогтох тэргүүнээр сонгогдов. Гишүүдэд: Ц.Баярцэцэг - СӨБ-ын бүлгийн багш Г.Баяржаргал - Залуучуудын холбооны тэргүүн Т.Батмөнх - СӨБ-ын хөгжмийн багш Г.Энхманлай - Соёлын төвийн Орон нутаг судлах тэнхимийн ажилтан Б.Золжаргал - ЭМТ - ийн бага эмч М.Цэрэнчимэд - Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Маралжин - 11-р ангийн сурагч Ц.Энхжаргал - Соёлын төвийн номын санч Ч.Оргилбаяр - Малчин залуучуудын төлөөлөл Зөвлөлийн нарийн бичиг: М.Оюунтунгалаг - Нийгмийн бодлогын мэргэжилтэн Зөвлөл нь 11 хүний бүрэлдэхүүнтэй ба "Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангаж салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллахаар жилийн ажлаа төлөвлөж байна.

Сэлэнгэ сумын Засаг дарга Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Сэлэнгэ сумын Засаг дарга Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тариахтай багийн Наранд малын гоц халдварт мялзан өвчин гарч сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 16-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож байнгын пост ажиллаж байна.

Тариахтай багийн Наранд малын гоц халдварт мялзан өвчин гарч сумын Засаг даргын 2023 оны 03 сарын 16-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож байнгын пост ажиллаж байна. Хорио цээрийн дэглэмийн үед Булган аймгийн Нян судлаач эмч Ц.Алдар, мал амьтны халдварт өвчин хариуцсан байцаагч Р.Түмэн-Эрдэнэ нар мэргэжлийн арга зүйгээр хангаж голомтонд МЭУБ Т.Хишигдорж, малын эмч Д.Гансүх нар 10 өрхийн бог малд үзлэг тандалт хийж ажилласан. 2-р багийн Засаг дарга Л.Амгаланзаяагаар ахлуулан тархвар зүйч Д.Одгэрэл, 2-р багийн малын эмч Б.Мядагмаа нар шинж тэмдэг илэрхээс нэг хонгийн өмнө хуцаа авсан өрхөд очиж тандалт хийж зөвөлгөө өгч хяналтандаа авч ажиллаж байна. Байнгын постыг Наранд байрлуулан ЗДТГ-ын 20 ажилтан албан хаагч, Тариахтай багаас 8 иргэн ээлжээр хуваарийн дагуу ажиллаж байна. Мөн шуурхай ШТАБ ЗДТГ-т ажиллаж аймгийн Онцгой байдлын газарт 16 цагт мэдээлэл өгч ажиллаж байна.

Цолтой болон залуу хүчит 32 бөхийн барилдаан боллоо . . .

XVII жарны "Үзэсгэлэн бологч" хэмээх усан Туулай жилийн сар шинийн 25-ны билигт сайн өдөр ~ Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн хүрээнд “Түүх соёлоо сэргээн өвлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд залуу үе, хүүхэд багачууддаа бөхийн соёл, өв уламжлалын талаар сурталчилах, өвлүүлэх зорилгоор сумын цолтой болон залуу хүчит 32 бөхийн барилдаан боллоо.

Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнав . . .

Малчид~тариаланчдын зөвлөгөөний үеэр 2-р багийн малчин С.Оюунхишиг, Б.Мөнхтулга, 3-р багийн малчин Ё.Нямаа нарыг Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнав.

Газар тариалангийн зөвлөгөөн иргэний танхимд болж байна. . .

Тус зөвлөгөөнийг нээж сумын Засаг дарга Б.Ууганбаяр зөвлөгөөнд оролцогчдод амжилт хүслээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, мартын 8-ны баяр

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, мартын 8-ны баярыг ЗДТГазар, П.Хонгорзул эрхлэгчтэй Соёлын төвийн хамт олон, Эмэгтэйчүүдийн холбоо, хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн М.Цэрэнчимэд нар хамтран зохион байгууллаа.

Сэрэмжлүүлэг мэдээ

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хамтран ажиллах тухай мэдээллийг сумын онцгой комиссоос сэрэмжлүүлж байна.

Хууль эрх зүйн мэдээлэл хүргэж ажиллалаа


Булган аймгийн Эрх зүйн баг ирж ард, иргэд болон төр төсвийн байгууллагын албан хаагч нарт мэдээлэл зөвлөгөө өгч ажиллаа. Эрх зүйн багт Аймгийн хууль эрх зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн цэрэг, ОБГ, БОАЖГ, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагч нарын бүрэлдэхүүнтэй ирсэн. Мөн Хилийн цэргийн 0286-р ангийн хамт олон амьд хөгжмийн тоглолт сонирхууллаа.

"Монголын хүүхдийн VII их наадам"

Орхон аймагт зохион байгуулагдсан "Монголын хүүхдийн VII их наадам"-ын "Тэшүүр" -ийн төрөлд БТА, спортын мастер Х.Гүндэгмаа багштай баг, тамирчид амжилттай оролцлоо. Үүнд: 8а ангийн суралцагч Ж.Халиунбаяр 1 мөнгө, 2 хүрэл 7а ангийн суралцагч М. Маргад-Эрдэнэ 1 мөнгө, 1 хүрэл медалийг тус тус хүртсэн амжилтыг үзүүллээ. Нийт тэмцээнд оролцсон багш, сурагчдадаа баяр хүргээд, улам их амжилтыг хүсэн ерөөе.

Сэлэнгэ сумын волейболын аваргууд шагалгарлаа

Булган аймаг Сэлэнгэ сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн маш сайхан амжилттай болж өндөрлөлөө.Тэмцээнд Сэлэнгэ сумын 16 багийн 112 тамирчид хурд, хүч авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцож өөрсдийн үнэтэй цагаа зөв боловсон өнгөрүүлж нутагтаа нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүллээ. Сонирхолтой сайхан тоглолтыг үзүүлж тэмцээний шагналт байрууд тодорлоо. Эрэгтэй: Гутгаар байрыг Х.Төгөлдөр ахлагчтай "Monsters "баг хамт олон Дэд байрыг Спортын мастер Б.Баттулга ахлагчтай"Dream Team" баг хамт олон Тэргүүн байрыг Спортын мастер Л.Өлзийбат ахлагчтай "Ингэт" баг хамт олон Эмэгтэй: Гутгаар байрыг Б.Золзаяа ахлагчтай "Бүлтгэрүүд" баг хамт олон Дэд байрыг Отгонтуяа ахлагчтай "Ундраа цэцэрлэг"-ийн баг хамт олон Тэргүүн байрыг Б.Энхчимэг ахлагчтай "Эгч дүүс" баг хамт олон Шилдэг эрэгтэй тэгш тоглогчоор "Ингэт"багийн тамирчин Спортын мастер Л.Өлзийбат Шилдэг эмэгтэй тэгш тоглогчоор "Эгч дүүс" багийн тамирчин Б.Энхчимэг нар тус тус тодорлоо.Нийт амжилттай оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэж талархал илэрхийлье.

Дотуур байрны камерыг засварлалаа.

Булган аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Б.Ууганбаяр Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны камержуулалтад 800 000 төгрөгний санхүүжилт шийдвэрлэснээр, Төв төхөөрөмжийг сайжруулан ажиллахгүй камерт засвар хийж, нэмэлтээр камер суулгах ажил хийгдэж дууслаа. Уг ажил хийгдсэнээр: Дотуур байрны хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эрсдлээс урьдчилан сэргийлэх юм.

НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛАЯ аян

НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛАЯ аяны уриан дор Ундраа цэцэрлэгийн Ахлах А бүлгийн суралцагч Б. Төгс-очирын аав Б.Батбаяр, ээж П.Хонгорзул нар халуун сэтгэлээр дулаан гутлыг нэн шаардлагатай байгаа хүүхдүүдэд хүргэлээ. Ундраа цэцэрлэгийн хүүхэд багачуудад 10 хос гутал буюу нийт 450000₮ үнэ бүхий өвлийн дулаан гутлыг 10 бүлгийн 10 хүүхдэд хандивлалаа. Хүүхдийн сайн сайхны төлөө хийсэн буян тань үргэлж дэлгэрч байх болтугай .

Булган аймгийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан ГАР БӨМБӨГИЙН тэмцээнд амжилттай оролцлоо

Булган аймгийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан ГАР БӨМБӨГИЙН тэмцээнд сумаа төлөөлөн амжилттай оролцоод ирлээ. Нийт 52 байгуyлагын 400 гаран тамирчин оролцсоноос эмэгтэй -28 баг, эрэгтэй -24 баг авхаалж самбаагаа уралдуулан өрсөлдснөөс Сэлэнгэ сумын баг тамирчид ТЭРГҮҮН байрт шалгарлаа.

Хүүхдээ сонсох өдөр

Сумын Засаг даргын ивээл дор "Хүүхдээ сонсох өдөр" арга хэмжээ 2022.11.15-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд 150 суралцагч оролцож технологийн кабинет, ангиудын сандал ширээний асуудал, хүүхэд хөгжлийн төв, спорт заалны шал, бөмбөгний хүрэлцээ хангалтын талаар санал хүсэлт гаргасныг Сумын Засаг даргын зүгээс дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

СЭЛЭНГЭ СУМАНД ГАМШГААС ХАМГААЛАХ КОМАНД ШТАБЫН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн Засаг даргын А/567 дугаар захирамж, аймгийн Онцгой комиссын 64 дугаар албан үүргийг дагуу Булган аймгийн Сэлэнгэ суманд Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургуулийг амжилттай зохион байгууллаа. Сумын Удирдлага штабын бүрэлдэхүүн гамшгийн аюулын “Газр хөдлөлт”, “Ойн гал түймэр”-ийн цагийн байдлаар 48 цаг танхимын дадлага сургууль хийж шийдвэр гаргаж ажиллалаа. Сургуульд оролцсон Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, гамшгаас хамгаалах ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн ажилтан, алба хаагч нарыг цаашид хамтран ажиллах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах талаар сургуулийн удирдагч үүрэг чиглэл өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Булган аймгийн иргэдийн спортын бага наадам

Булган аймгийн аварга шалгаруулах "Иргэдийн спортын бага наадам" зохион байгуулагдаж Волейболын спортын төрөлд эрэгтэй, эмэгтэй баг тамирчид хос мөнгөн медалийн эзэд боллоо.

Монгол улсад

Өнөөдрийн байдлаар Монгол улсад  батлагдсан тохиолдол-887 Эдгэрсэн- 384,  Эмчлэгдэж байгаа- 494 ,Хүнд-5 Хүндэвтэр-71, Маш хүнд-2, Хөнгөн-413, Нутаг буцсан-9, байна. Иймээс иргэд та бүхэн минь гэрээс гаралгүй, шаардлагатай тохиолдолд маскаа зүүж олон нийтийн газраар үйлчлүүлнэ үү 

Анхааруулга

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас ирсэн болон Улаанбаатар хотоос ирсэн нийт иргэд 14 хоногийн гэрийн тусгаарлалтаа сайтар сахиж ойр дотны найз нөхөд болон гэр бүлийнхээ гишүүдийг болзошгүй эрсдэлээс хамгаална уу Мөн СОК болон СУмын ЭМГ-тай хатран ажилллахыг хүсэж байна. 

2020 оны 11р сарын 25 өдрийн мэдээ

Монгол улс дотооддоо корона вирус илэрч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд самарт яваад ирсэн 17 иргэнийг Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД 14 хоногийн хугацаатай тусгаарлах байранд хүлээн авлаа.

Мэдээ

2020-11-р сарын 24 ны өдрийн байдлаар Монгол улсад нийт батлагдсан тохиолдол 672, үүнээс эдгэрсэн  342 буюу нийт тохиолдлын 51% нь эдгэрсэн байна 

Корона вирус-с урьдчилан сэргийлэх

Коронавирустай холбогдуулан гудамж талбайг ариутгаж эхэллээ.


" Хамтдаа сэргийлье -хүрч үйлчлье" аяны хүрээнд

Хайртай бүхнийхээ төлөө " Хамтдаа сэргийлье -хүрч үйлчлье" аяны хүрээнд сумын онцгой комиссын даргын шийдвэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хэвтрийн ахмадуудын дархлааг дэмжих витаминжуулах, маскаар хангах эрүүл амьдралын зөв горимыг дадал болгох гарын авлага материалаар хангахаар ажиллаж байна.

Сумын засаг дарга ба Онцгой комиссын даргын санаачилгаар "Хамтдаа сэргийлье-Хүрч үйлчлье" аяны хүрээнд

Сумын засаг дарга ба Онцгой комиссын даргын санаачилгаар "Хамтдаа сэргийлье-Хүрч үйлчлье" аяныг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд "Сэлэнгэ анар " ХХК хөгжлийн бэрхшээлтэй 8 хүүхдүүдийн биеийн эсэргүүцлийг сайжруулах 120 000 төгрөгний салимон, сакатоник, витамин С, натурвит боннисон АМИН дэмүүдийг нас насны онцлогт нь тохируулан маскны хамт хандивлаж аянд нэгдлээ. Аяныг дэмжин ажилласан та бүхэндээ баярлалаа ажлын амжилт сайн сайхны дээдийг хүсэн ерөөе

 

Сумын Засаг даргын захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриан дор

Сумын Засаг даргын захирамжаар 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ- ХҮРЧ ҮЙЛЧЛЬЕ” уриатайгаар 2020.03.01-ний өдрөөс 06-ныг хүртэл 2-р багийн Харлаг, Наран, Тариахтай, Харцай гэсэн маршрутын хүрээнд 341км замыг туулж Сумын засаг даргын нэрэмжит Mobile технологоор эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, урьдчилан сэргийлэлт, эм хэрэгсэлийн үйлчилгээ ханган нийлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээг 78 өрхийн 234 иргэнд хүргэж ажиллалаа. Үүнд:
1. Их эмч Б.Оргил нь нийт 78 өрхийн зүрхний бичлэг хийлгэх шаардлагатай 64 иргэн, хэвлийн эхо хийлгэх шаардлагатай 34 иргэнд MOBILE технологийн үзлэг хийсэн байна. Нийт 98 хүнд эмчийн үзлэг хийсэн байна.
2. 2 багийн эмч Н.Одонцэцэг нь нийт 30-60 насны эмэгтэйчүүдээс умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх эсийн шинжилгээ 7, хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх хөхний үзлэг 50, Артерийн даралт ихсэн өвчин болон Чихрийн шижингийн урьдчилан сэргийлэх үзлэгт 75 иргэнийг тус тус хамруулсан байна.
3. Лаборант Л.Уранцэцэг нь Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн 7 зорилт болох Бэлгийн замаар дамжих халдварт өвчин “Тэмбүүг устгая” аяны хүрээнд нийт 234 иргэнээс шинжилгээ авсан байна.
4. Малын эмч Н.Цэнд-Аюуш нь нийт 78 өрхөд мал эмнэлгийн цахим систем, өвөлжилт, хаваржилтын байдал, мал төллөлт, малын өвчний талаарх мэдээ мэдээлэл хүргэж ажилласан байна. Нэг хуц, 1 үхэр үзэж зөвлөгөө өгсөн байна. Нийт төл мал тугал 101, хурга 186, ишиг 55, унага 5 тус тус төллөсөн байна. Өвс тэжээлийн нөөц дунджаар 30%-ийн үлдэгдэлтэй, худалдан авах шаардлагагүй байна.
5. Ойн бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Начинбат нь малын өвөлжөө, хаваржааны талаарх судалгаа авсан байна. Нийт өвөлжөөтэй 78 өрхийн 83 өвөлжөө, 45 хаваржаа, хаваржаагүй 8 өрх тус тус байна. Бүгд засаж, сэлбэх шаардлагатай байна.
6. Эмийн сангийн эрхлэгч Б.Хишигт нь 78 өрхөд 133 ширхэг маск /нэг ширхэг нь 700 төгрөг=93100 төгрөг/, 57 ширхэг 100гр-ийн спирт /нэг ширхэг нь 1500 төгрөг =85500 төгрөг/ тус тус үнэгүй тараасан байна.
7. Коронавирус, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, Тэмбүү өвчин, Нүдний өвчний талаарх сургалт сурталчилгааг нийт 78 өрхөд мэдээ, мэдээлэл хийж, гарын авлага тараасан байна. Нийт 23 өрх айлаас багийн эмчийн талаарх “Сэтгэл ханамжийн судалгаа” авсан байна. Цаашид Ингэт, Таримал, Сэлэнгэбүрэн, Атар багийн малчдад хүрч үйлчлэх төлөвлөгөөтэй байна. Мэдээлэл бэлтгэсэн: Мал эмнэлгийн тасаг Н.Цэнд-Аюуш.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 1-р багийн иргэн С.Цэндсүрэн нь 300мл 10 ширхэг зөгийн балыг
хандивлалаа.
Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 2-р багийн иргэн Л.Оюунчимэг нь 1литрийн спирт, 3 гар ариутгагч, 10 ширхэг амны хаалтыг хандивлалаа.
Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 5-р багийн иргэн Сумын алдарт уяач О.Бямбаабаатар нь 500,000 төгрөг хандивлалаа.
Танай гэр бүлд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст Ц.Батаа захиралтай Ингэттолгой ХК-ны хамт олноос 3,000,000 төгрөг болон 5 шуудай гурил хандивлалаа.
Ингэттолгой ХК-ны хамт олонд Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 1-р багийн өндөр настан Д.Бямбасүрэн нь нэг өдрийн тэтгэвэр болох 15,000 төгрөгийг хандивлалаа.
Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн төр, төсвийн байгууллагын хандив.

Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамт олон 80 ширхэг маск сумын нөөцөнд хандивлалаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 5-р багийн малчин А.Hарандорж ЗДТГ -ын хамт олонд олон хүнтэй харьцаж төрийн үйлчилгээ үзүүлж байгаа учир гэр бүлийн зүгээс 100 ширхэг маск өглөө. Гэр бүлд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст өгсөн иргэдийн хандив

Шинэ Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд Сумын онцгой комисст 1-р багийн өндөр настан Д.Бямбасүрэн нь нэг өдрийн тэтгэвэр болох 15,000 төгрөгийг хандивлалаа.
Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хяналтын постын мэдээ, мэдээлэл

Хөдөлгөөн нээснээс хойш 16 цагийн байдлаар Даамайн гүүрний постоор 400 хүн 106 авто машин гарч, 120хүн 43 авто машин орж ирсэн байна.Ингэтийн гүүрний постоор 461 хүн 175 машин хөдөлгөөнд оролцож, хяналтын бүртгэлд бүртгүүлсэн байна.
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС

Эрүүл мэндийн байнгын пост

Эрүүл мэндийн байнгын постын 2020.02.19-ны 10 цагаас 2020.02.20-ны 10 цаг хүртэлх мэдээлэл:
Шанш толгой:460 иргэн 131 машин,
Ингэтийн гүүр:216 иргэн, 104 машиныг хяналтын бүртгэлд бүртгэн, урьдчилан сэргийлэн гарын авлага, тараах материал өгч ажиллаж байна.

 

5-р багийн иргэн Л. Булгантуяа маск хийж зарж байна.

5-р багийн иргэн Л. Булгантуяа маск хийж зарж байгаа тул иргэд та бүхэн худалдан авна уу?
/жич:хүнсний дэлгүүрүүдээр худалдаалж байгаа/

 

Сумын Онцгой комисс хуралдлаа.

Сумын Онцгой комисс хуралдаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, Аймгийн Онцгой комиссын шийдвэрүүдийг танилцуулж Байгууллага, Багийн Засаг дарга нар болон сумын Онцгой комисст үүрэг чиглэл өгөн сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд Эрүүл мэндийн хяналт тавих ажлын хүрээнд БАЙГУУЛЛАГА бүр хуваарийн дагуу долоо долоон хоногоор байнгын ПОСТ-ыг 2020.02.19-2020.03.30-г хүртэл ажиллуулах шийдвэр гаргалаа.

Сумын Засаг дарга болон сумын Онцгой комисс

Сумын Засаг дарга болон сумын Онцгой комисс Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон бэлэн байдалтай танилцаж үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Сэлэнгэбүрэн багийн иргэдийн нийтийн хурал

Сэлэнгэбүрэн багийн иргэдийн нийтийн хуралд ИТХ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг ажиллалаа. Нийт 52 иргэн хамрагдлаа.
Хэлэлцсэн асуудлууд:
-Сэлэнгэ сумын Засаг даргын хөгжлийн хөтөч тайлан,
-Сумын 60-н жилийн ойн хандивын тайлан,
-Бусад

Ингэтийн голын 15 малчин өрхүүдээр өвсний нөөц, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцлаа.

Ингэтийн голын 15 малчин өрхүүдээр өвсний нөөц, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан цаг үеийн мэдээлэл болон сумын Онцгой комиссын албан даалгаварыг танилцуулж, эрүүл мэндийн үзлэг хийн малчдын санал хүсэлтийг сонсож ажиллалаа.

Корона вирус

2020.01.24-ны 21 цагт Сумын онцгой комисс байгууллагын дарга, эрхлэгч, багийн засаг дарга нартай хуралдаж “Корона вирус”-с талаар мэдээлэл өгч албан даалгавар, тараах материал өгч  ажиллалаа.

Хүн ам, орон сууцны тооллого

Хүн ам, орон сууцны 10 жил тутамд явагддаг 2020 оны ээлжит Улсын тооллого 09 цагт Сэлэнгэ суманд эхэллээ.

"ЗАСАГЛАЛД- ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" төслийн сургалт

Монгол улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний төвөөс хэрэгжүүлж буй "ЗАСАГЛАЛД- ЗАЛУУЧУУД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО" төслийн хаалтын үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаархи сургалт

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар төрийн албан хаагч нарт сургалт хийж ажиллалаа. Нийт 51 төрийн албан хаагч нар хамрагдлаа.

Ойн нөхөрлөлийн гишүүдийг чадвахжуулах сургалт боллоо. . .

2019-03-14 ны өдөр Соёл спортын цогцолборт тарьц бэлдэх, ойжуулалт хийх чадамжийн гэрчилгээ олгох сургалт боллоо.
Мөн нарийн ногооны үрслэг, дарлага хийх, мандлын цэцэгний үрслэг бэлдэх арга технологи заавар зөвөлгөө өглөө. Дээрх сургалтуудад 32 ойн нөхөрлөлийн гишүүд хамрагдсан бөгөөд сургагч багшаар ОИСКА Монгол ТББ-ын гишүүн Х.Хишигт ажиллалаа.

Ойн нөхөрлөлийн гишүүдийг чадвахжуулах сургалт боллоо. . .

2019-03-14 ны өдөр Соёл спортын цогцолборт тарьц бэлдэх, ойжуулалт хийх чадамжийн гэрчилгээ олгох сургалт боллоо.
Мөн нарийн ногооны үрслэг, дарлага хийх, мандлын цэцэгний үрслэг бэлдэх арга технологи заавар зөвөлгөө өглөө. Дээрх сургалтуудад 32 ойн нөхөрлөлийн гишүүд хамрагдсан бөгөөд сургагч багшаар ОИСКА Монгол ТББ-ын гишүүн Х.Хишигт ажиллалаа.

“Нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа” аяныг 2018-11-12-26-ны хооронд 14 хоног өрнүүлэн зохион байгуулж ажиллалаа.

Сумын засаг даргын ивээл дор, ИТХ-тай хамтран залуучуудын холбооноос орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагуудыг нийгэмд үйлчлүүлэх, хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх, нийгмийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа” аяныг 2018-11-12-26-ны хооронд 14 хоног өрнүүлэн зохион байгуулж ажиллалаа.

Аяны хүрээнд холбоодууд сайн үйлсийн аян өрнүүлсэн, спорт урлагийн арга хэмжээнд идэвхитэй оролцсон үзүүлэлтүүдээрээ бусдыгаа манлайлан ТЭРГҮҮН БАЙРАНД Залуучуудын холбооны салбар зөвлөл, ДЭД БАЙРАНД Уяачдын холбоо , ГУТГААР БАЙРАНД Андийн холбоо тус тус шалгарлаа.
Аянд Залуучуудын холбооны салбар зөвлөл, Бөхийн холбоо, Ногоочдын холбоо, Зөгийчдийн холбоо, Шагайчдын холбоо, Уяачдын холбоо, Андын холбоодуудын зөвхөн орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа 400 гаруй иргэд оролцов.

"Аз жаргалтай гэр бүл хөгжлийн үйлчилгээнд хамрагддаг" өрх толгойлсон эмэгтэйг "Дулаан байшин" -тай болгоход хамтран ажилласан малчин залуусдаа баярлалаа. . .

“Нийгмийн сайн сайхны төлөө хамтдаа” аяныг 2018-11-12-26ны хооронд 14 хоног өрнүүлэн зохион байгуулахад хамтарч ажиллаж туслалцаа үзүүлсэн малчин залууст баярлалаа.

1.Ц.Бадраа

2. Э.Ганболд

3.С.Оюунхишиг

4. Б.Отгонбаяр

5. Л.Энх-Амгалан

6. М.Чойжил

7. Б.Ганболд нар  тус бүр 1 нэг улаан халзан бярууны хөрөнгө оруулалт хийж 1-р Багийн иргэн  Өрх толгойлсон эмэгтэй  С.Мөнхтуяад Хашаа байшин авч өгч халуун дулаан орчиныг бүрэлдүүлж өгсөн та нартаа баярлалаа

НЭГ ХҮНИЙ ТУС БУСДЫН АМЬДРАЛЫГ ӨӨРЧЛӨХ АГУУ ИХ ХҮЧТЭЙ

"Аж ахуй эрхлэлт"-ийн сургалт . . .

2018.10.16,17,18- ны өдрүүдэд Иргэний танхимд Хөдөлмөр эрхлэлт халамж үйлчилгээний газраас "Аж ахуй эрхлэлт"-ийн сургалт явуулж байна.
Сургалтанд 18-35 насны залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 35-55 настай эмэгтэй, 35-59 насны эрэгтэй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, "Аз жаргалтай гэр бүл" хөгжлийн үйлчилгээнд хамрагддаг иргэд хамрагдаж байна.

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЛАА . . .

2018.10.12 -ны өдөр Булган аймгийн засаг даргаар батлуулсан удирдамжийн хүрээнд Мал аж ахуй болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл, ургац хураалт, хадлан бэлтгэлийн талаар гарсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй танилцан шалгаж эрчимжүүлэх зорилгоор зөвлөн ажиллаж байна.

Малчдын бүсийн зөвлөгөөн Сэлэнгэ суманд . . .

Малчдын бүсийн зөвлөгөөн  Сэлэнгэ суманд амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн бүсийн зөвлөгөөнд малчдад Шилмэл малын үзэсгэлэн, сумын брэнд бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа, үхрийн зохиомол хээлтүүлэг хийх үзүүлэх сургалт болсноороо онцлог боллоо. Мөн Мэрси Кор ОУБ-аас хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн танилцуулга, Малын чанарыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг мэдээллийг хүргэж байна. Булган, Бугат, Хангал, Хялганат, Сэлэнгэ сумын нийт 160 гаруй малчид ирж оролцлоо.

Нийт төгсөгчиддөө сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн 9,12-р ангийн төгсөгчидөд гэрчилгээ гардуулах арга хэмжээ боллоо. 
Арга хэмжээний үеэр тус хичээлийн жилд 9-р ангийн сурагчдаас сурлагын дүнгийн жагсаалтаар тэргүүн байранд У.Номин-Эрдэнэ, 12-р ангийн А бүлгээс Б.Будзаяа, Т.Хаш-Эрдэнэ, 12-р ангийн Б бүлгээс Д.Баярцэцэг, Э.Энхбаяр нар шалгарч шилдэг төгсөгч боллоо. 

Булган аймгийн Зөгийний сургалт –Зөвөлгөөн боллоо . . . / 2018.04.19-22 /

Сургалтын агуулга
1. Оиска Монгол төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Т.Түмэндэмбэрэл нь биологийн төрөл зүйл, байгаль орчны хамгаалхаар орон нутагт 2 жил хэрэгжихээр болоод байгаа төслийн талаар танилцуулга хийж мэдээлэл өгөх
2. Монголын Зөгийчдийн Холбооны Дээд Зөвлөлийн тэргүүн Б.Занданхүү нь "Зөгийн аж ахуй өнөөгийн байдлын чиг хандлага, кластер, нэмэн өртөг
3. Монголын Зөгийн сангийн тоос хүртэлтийн тэргүүн судлаач П.Шүрэнцэцэг -Зөгийн аж ахуйн зохистой дадал, Зөгийний эрүүл ахуй, зөгийн балны чанар стандарт экспорт
4. Шаамрын МСҮТ-ийн зөгийн аж ахуйн багш н.Дэлгэрмаа - Зөгийн арчилгаа, маллагаа, биологи

 

Хяналт шалгалт хийлээ

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Төрийн байгууллага болон, худалдаа үйлчилгээ үзүүлж буй ААН, 8 нэрийн дэлгүүр, хүнсний мухлаг, үсчин, саун, халуун ус зэрэгт хяналт шалгалт хийж ажиллаа.
Хяналт шалгалтын үеэр хүнсний аюулгүй байдал, тусгай зөвшөөрлийн эрхийн бичиг, ариун цэвэр , эрүүл ахуйн талаар илэрсэн зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож зөвлөн туслаж ажиллалаа.

Сургалт-уулзалт боллоо. . .

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн болон хийгдэх гэж буй ажлуудыг  хэрхэн зүй зохистой зохион байгуулж хэрэгжүүлэх талаар Булган аймгийн Тогтвортой Амьжиргаа-3 төслийн мэргэжилтэн н.Энхжаргал сургалт зохион байгууллаа. 

Цэвэр Орчин цэмцгэр Сэлэнгэ аяны хүрээнд . . .

Сумын Засаг даргын 2018оны 03 сарын 26 өдрийн А/29 тоот малын  Сэг зэм устгах ажлын хэсэг томилох тухай захирамж,    Байгаль орчны Хяналтын Улсын байцаагчын 2018оны 04 сарын 05 өдрийн Цэмцгэр Сэлэнгэ аяныг эхлүүлэх тухай мэдэгдэлийн хүрээнд  ажлын хэсгүүд хамтран ажлын уялдаа холбоог сайжруулан     орчиноо эрүүлжүүлэх ажлыг хийж гүйцэтгээд байна.  

ИТХ-ын тэргүүлэгчдийн 05 дугаар хурал боллоо.

  Хурлын ирц 71,4%-ийн ирцтэй оролцлоо. Хэлэлцэх асуудлын хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Хөгжлийн бодлогын мэргэжилтэн, Гэр бүл Хүүхэд Залуучууд Хэвлэл мэдээлэл нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарын ажлын тайланг сонсож, үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Мөн ИТХ-ын даргын 01 тоот төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн ажлын тайланг танилцууллаа. Төрийн дээд одон “ Алтангадас” одонгоор шагнуулхаар ахмад багш Ж.Янжмаа, З.Цэцэгдулам нарын тодорхойлолтыг дээд шатны байгууллагад уламжлахаар боллоо.

 

2018.03.21.

Хязгаарлалтын бүсд ажиллаж байгаа . . .

2018.03.19.   Хязгаарлалтын бүсд ажиллаж байгаа постны ээлж сольж үйл ажиллагааг нь хянаж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажиллалаа. БОХУ байцаагч Б.Бямбаа

Хүндэтгэл үзүүллээ. . .

2018.03. 20. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 97 жилийн ойтой нас чацуу 1-р багийн иргэн өндөр настан Д.Санжаажамц гуайдаа баярын мэнд хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Ирээдүй хойч үедээ эрүүл мэндийн чиглэлээр үлгэр дуурайл үзүүлж байгаа ахмад буурайдаа аз жаргал , эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе..

ГХУСАЗСЗөвлөлөөс 2018 оныг . . .

2018оны 03 сарын 19ны өдөр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж 2017 оны жилийн эцсийн тайлан мэдээллийг сонсож, 2018 оны жилийн ажлын төлөвлөгөөтэй танилцан хэлэлцэж гишүүдийн  саналыг тусгаж  төлөвлөгөөг батлан ажиллалаа.  ГХУСАЗСЗөвлөлөөс 2018 оныг  “Иргэдийн хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх ” чиглэлээр холбогдох албадуудтай  хамтран ажиллахаар боллоо. 

Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. . .

2018.03.12. өдөр ИТХ-ын даргын 01 тоот төлөвлөгөөт удирдамжийн дагуу  ИТХ-ын нарийн бичгийн дарга Г.Энхмаа, Мал эмнэлэг хяналтын Улсын байцаагч П.Баттулга, ГБХЗХМНАХ мэргэжилтэн М.Оюунтунгалаг, ИТХ-ын ажлын албаны ажилтан П.Батчулуун нар Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв, Ундраа цэцэрлэгийн  гал тогоонд төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар ЕБС-ийн үйл ажиллагаанд  гарсан зөрчлийг арилгуулах тухай хугацаатай албан тоот хүргүүлж ажиллалаа. 

ИТХ-ын дарга, ХЭХАХ мэргэжилтэн нар 2,3-р багт ажиллалаа. . .


Цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсохын зэрэгцээ өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй айл өрхүүдээс судалгаа авч ажиллалаа.

Тариахтай , Сэлэнгэбүрэн багуудын Хяналтын болон ариутгалын цэгүүд . . .

2018.02.27ны өдөр ЗДТГ-ын дарга Ц.Ууганбаяр, БОХУБ Б.Бямбаа, цагдаагийн хэсгийн төлөөлөгч Л.Отгонбаяр нар Тариахтай , Сэлэнгэбүрэн багуудын Хяналтын болон ариутгалын цэгүүдийн үйл ажиллагаа, дамжин өнгөрч буй зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж ажиллалаа.

‘’Хүслэн’’ СӨУЗ нь сургуулийн суралцагчид . . .

Булган аймгийн хүүхдийн парламентаас зохион байгуулж буй ‘’ Малчиддаа хүргэе’’- "Хайр ба халамж" аяныг 2018.01.22-2018.02.14-ний өдрүүдэд ‘’Хүслэн’’ СӨУЗ нь сургуулийн суралцагчид болон орон нутагт үйл ажиллагаа явууулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж 20 нэр төрлийн 333 ширхэг 853400 төгрөгний эд зүйлс 31500 төгрөг цуглуулж ажиллалаа. Цугларсан эд зүйлсийг малчдад түгээх ажлыг зохион байгуулах ЗДТГ-ын ажлын хэсэгт 2018.02.26ны өдөр хүлээлгэн өглөө.
Аяныг амжилттай зохион байгуулсан ‘’Хүслэн’’ СӨУЗ -ийн нийт сурагчид болон удирдагч багш Б.Ууганцэцэг та бүхэндээ сурлага, урлаг, эрүүл энхийг дээдийг хүсэн ерөөе!


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Шүлхий өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ . . .

Засаг даргын орлогч дарга, ЗДТГ-ын дарга, МЭХУБ, ЭМТ-ын их эмч, арга зүйч нар Эрүүл мэндийн төвийн дэргэдэх сайн дурын туслагч нарт ШҮЛХИЙ өвчний талаар мэдээлэл хийлээ.
Багийн иргэдийн нийтийн хурлын дарга, багийн засаг дарга, сайн дурын туслагч нар хамтран ШҮЛХИЙ өвчний талаарх мэдээллийг айл өрхүүдэд түгээх ажлыг хамтран зохион байгуулхаар боллоо.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах ажлыг хийж гүйцэтгээд байна . . .

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор замын хөдөлгөөнд оролцож буй техникүүд болон гол хооронд бэлчиж буй малын хөлийн ариутгалын бүсийг 2-р багийн урд Сэлэнгэ мөрөн дээгүүрх гүүрний хажууд бий болгож ажиллалаа. Уг ажлыг 2018.03.01 ны өдөр Байгаль орчны хяналтын Улсын байцаагч 2-р багийн иргэдийн нийтийн хурлын дарга хамтран гүйцэтгэж ажиллав.

"Иргэн төвт эрх зүйт" өдрийн үйл ажиллагаа . . .

Сумын Засаг даргын Хөгжлийн хөтөч хөтөлбөр, "Хуулиа мөрдье 21"- аяны хүрээнд "Иргэн төвт эрх зүйт" өдрийн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Хамтран зохион байгуулагч: Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Оюунцэцэцэг , Амьжиргаа дэмжих зөвлөл, Хүүхэд хамгааллын хамтарсан баг ГБХЗХМНАХ М.Оюунтунгалаг, Хэсгийн төлөөлөгч Л.Отгонбаяр, хэсгийн цагдаа Б.Буян-Ундрах нар сургалт хийж зөвлөмж хүргэн ажиллаа.
Дараах сургалт, мэдээллүүд хийгдэв.
1. Хөдөлмөр эрхлэлт, халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар
2. Хүүхэд хамгааллын хамтарсан багийн чиг үүрэг, хамтран ажиллах зарчим, хүчирхийллийн хэлбэр өнөөгийн байдлаар
3. Хуулиа мөрдье 21 сарын аяны хүрээнд Архидан согтуурсаны улмаас үйлдэгдэж байгаа гэмт хэргийн өнөөгийн байдалын талаар тус тус мэдээлэл түгээн нөлөөллийн ажил хийлээ.

Үйл ажиллагаанд нийт 72 иргэн оролцов. Идэвхитэй оролцож мэдээлэл аван үнэтэй САНАЛ өгсөн, мэдлэг шалгасан асуултанд хариулсан иргэдийг урамшуулхад хамтран ажилласан "Ургацын түрүү" хоршоо, Ингэт тавилан ХХК-ны Булган хүнсний дэлгүүр, Амьжиргаа дэмжих дэмжих зөвлөл, 1-р багийн иргэн Цэнцээ, ГБХЗХМНАХМэргэжилтэн, Ундраа цэцэрлэг, Цагдаагийн байгууллага

“Эрүүл зөв амьдралын горим”-хөтөлбөрийн хүрээнд . . .

“Элэг бүтэн Монгол”, “Эрүүл зөв амьдралын горим”-хөтөлбөрийн хүрээнд Сумын засаг дарга ОНХ-сангаас эрүүл мэндийн даатгалаа төлж чадахгүйн улмаас эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байгаа зорилтот бүлгийн болон амьжиргааны түвшин доогуур 45 иргэний Эрүүл мэндийн даатгалыг 2592000 төгрөгөөр төлж хүнээ эрүүлжүүлж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан нь Иргэдийн талархалыг хүлээсэн ажил боллоо.

 

Тэтгэвэр тогтоолт олголтын талаар . . .

 Сумын хэмжээнд нийт 472 иргэн тэтгэвэр авч байна. Үүнээс өндөр насны тэтгэвэрт 386 иргэн- 1279,4 сая, тахир дутуугийн тэтгэвэрт 64 иргэнд 167097,8 сая, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 22 иргэнд 34085,2 сая төгрөгийг цаг хугацаанд нь чирэгдэлгүй олгон ажиллаа. Шинээр өндөр насны тэтгэвэрт 38 иргэн, тахир дутуугийн тэтгэвэрт 14 иргэний тэтгэвэрийг тогтоон цаг хугацаандаа нийгмийн даатгалын үйлчилгээг авч байна.Мөн оршуулгын тэтгэмжийг 11 иргэнд, 14 иргэнд жирэмсэн амаржсаны тэтгэмж олгосон .Ажилгүйдлийн тэтгэмжийг 5 иргэнд олгохоор аймагт материалыг хүргүүллээ. 

 

 

НДУБ Д.Золжаргал

2017 онд Байгаль орчин . . .

 «Цэвэр орчин -цэмцгэр Сэлэнгэ» аяны хүрээнд хогийн цэгийн 1,8га талбайн хогийг автогрейдр 910 тн хог хаягдлыг түрж цэвэрлэх ажлыг байгаль хамгаалах сангаас 1,2 сая төгрөгөөр хийж гүйцэтгэв.

Мөн гэр хорооллын унд усны худгийн байшинг засварлах ажлыг БОХУ-ын байцаагч санаачлан 3,5 сая төгрөгөөр гүйцэтгэв.

Ойгоос мод бэлтгэх үйл ажиллагаанаас орон нутгийн төсөвт 52770039 төгрөгний орлогыг төвлөрүүлэн ажиллаа.

Хяналт шалгалтыг 4 удаа хийж төсөвт 2 127 000 төгрөгийн торгууль тавьж төсөвт төвлөрүүлэн ажиллаа.

Өнгөрсөн онд ААН, нөхөрлөлүүд 41,8 га талбайд ойжуулалтын ажил хийсэн байна.  

 

 

 

                         БОХУБ  Б.Бямбаа

 

 

Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал . . .

 Халамжийн тэтгэвэр 48 иргэнд 10920000 төгрөг, Хүнсний талон 60 өрхийн 290 иргэнд 35780 000төгрөг, Нийгмийн халамжийн тэтгэмжинд өссөн дүнгээр 542 иргэнд 96067200төгрөг , Ахмад настаны хөнгөлөлтөнд 95 иргэнд 35880218төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламжинд 30 иргэнд 8443534төгрөг , Алдар цолтой 3 ахмадад 880000 төгрөг, Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд 640 өрхийг тус тус хамруулан ажиллаа.

 

 


ХЭХАХМ Д.Оюунцэцэг

Улсын бүртгэгч –2017онд . . .

      Шинээр 61 хүүхэд мэндэлж 16 иргэн нас барсан байна. Гэрлэлт 18, гэрлэлт цуцлалт 3, үрчлэлт 1, эцэг тогтоолт 29 тус тус бүртгэгджээ. Мөн 98 иргэн шилжин ирж, 80 иргэн шилжин явсан байна. МУ-ын иргэний үнэмлэхийг шинээр 47 иргэн, сунгалтаар 114, дахинаар 41 нийт 202 иргэнийг үнэмлэхжүүлэв. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлээр “Газар таны өмч”, Зөрчлийн тухай хуулиар “Зөрчил арилгах 10 хоног” зэрэг аян зохион байгуулж багийн иргэдийн нийтийн хурал, байгууллагуудын хуралд Улсын бүртгэлийн хуулиудыг сурталчилан ажиллав.                     

 

 

 Улсын бүртгэгч  Б.Золжаргал

Малчин болон мал бүхий . . .


Малчин болон мал бүхий 41 өрхийн арьс ширний 81 паданыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлэн 450 ширхэг бод малын шир буюу 6750 000 төгрөг, 618 бог малын арьс буюу 1854000 төгрөгний урамшуулал олгуулхаар хүргүүлэн ажиллаа.
2017 онд 166 өрх ноосны падаан хураалгасанаас давхардсан тоогоор 22 өрхийн мэдээлэл зөрүүтэй байна. Иймд зөрүүтэй малчин болон мал бүхий өрхүүд мэдээллээ МЭҮТ-аас авна уу.
Сумын хэмжээнд 144 өрхийн 16.546.560 мянган төгрөгний ноосны урамшууллын мөнгө олгогдохоор болоод байна.

 

МЭХУБ П.Баттулга

2017 оны жилийн эцсийн газар тариалангийн мэдээ . . .


     2017 онд Жимс жимсгэнэ хөтөлбөрийн хүрээнд Сумын хэмжээнд 13 бүлэг 59 өрхөд 40460 ширхэг суулгац тариаллаа. Ирэх онд 30 га талбайд 37500ширхэг суулгац тариалхаар төлөвлөөд байна.


     5791га-д тариалалт хийснээс 5910тн улаанбуудай хураан авч 1га-аас 10,1цн ургац хураан аваад байна. Халтар арвай 9га-аас 4,44тн, бог будаа 10,5га-аас 5,5тн, гурвалжин будаа 592га-аас 325тн, ногоон тэжээл 32га-аас 31тн, тосны ургамал 270га-аас 87тн хураан аваад байна. Мөн 57,27га талбайд төмс тариалалт хийснээс 363,8тн, нарийн ногоо 14,88га-аас 82,33тн хураан авлаа.

 

 

Хөгжлийн бодлогын  мэргэжилтэн Давааням

ЭБЦТС- ТӨХК -аас . . .

     Эрчим хүчний найдвартай байдлыг хангах үүднээс сумын төвд 56 ширхэг тулгуур, 19 ширхэг тулаасыг төмөр бетон тулгуураар сольж 2100 метр сип кабелиар сольж ажиллаа. Дээрх ажлын хүрээнд Бетон тулгуур 50 сая төгрөг, ухаалаг тоолуурт шилжүүлэх ажил 200 сая төгрөг нийт 2017 онд 250 сая төгрөг, 2018 онд 100 сая төгрөгийн бетон тулгуурын ажил хийгдэхээр төлөвлөөд байна.

Техникч. Ж.Бат-Эрдэнэ

ИНГЭТ ДӨЛ ОНӨААТҮГ-р ашиглалтанд орлоо. . .

     Орон нутгийн хөрөнгөд балансаар шилжиж ирсэн 192 сая төгрөгийн үнэ бүхий Шахмал түлшний үйлдвэрийг ашиглалтанд оруулах хүрээнд Ингэт дөл ТӨААТҮГ-ыг байгуулан Орон нутгийн давсан орлогоос 18 сая төгрөгийг шийдвэрлэж угсралт, тохижилтын ажлыг гүйцэтгэж ашиглалтанд ороход бэлэн болоод байна.

Соёл спортын цогцолбор . . .

Соёл спортын цогцолбор удахгүй ашиглалтанд орох гэж байна. Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулан баригдаж буй барилгын гүйцэтгэлийг «Эрин гүрэн» ХХК гүйцэтгэж байна. Нийт төсөв 863 сая төгрөг үүнээс орон нутгийн хөгжлийн сангаас 340 сая төгрөг санхүүжүүлсэн бөгөөд үлдсэн хөрөнгийг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 90 % тай явагдаж байна.

ХААГДСАН ЗАМ ДАВАА . . .

ХААГДСАН ЗАМ ДАВАА . . 

        Шар усны үерийн улмаас Сэлэнгэбүрэн багаас Атар баг орох зам эвдэрч гэмтсэн байсныг сум өөрийн авто грейдрээр засварлаж Хулстайн даваа орчмын 10 км замыг ургацын зам засварлах ажлын хүрээнд Орхон АЗЗА ТӨХК-аар засуулж ажилласан байна. Мөн Эрдэнэт үйлдвэр ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд Эрдэнэт Ингэтийн чиглэлийн 65 км замыг 9 сард засварлах ажлыг хийж сайжруулсан мөн 11-р сард орсон их цасны улмаас хаагдсан байсан замыг сумын автогрейдр, Гок-ын авто грейдрээр хусаж иргэдийн аюулгүй зорчих боломжийг хангаж ажилласан. 

Иргэдийн анхааралд:

 2018 оны гоожин олголт эхлээгүй учир  хууль бусаар  мод бэлтгэхгүй байхыг сонордуулая.

"ШИЛДЭГ ЗАЛУУЧУУД"- аа тодорууллаа . . .

        2017.12.28ны үдэш Залуучуудын холбооноос зохион байгуулсан "Мөнгөн өвөл " сүлд модны баярын үйл ажиллагаа болж 2017 онд ажил үйлс амжилт бүтээлээрэй бусдыгаа манлайлсан "ШИЛДЭГ ЗАЛУУЧУУД"- аа тодорууллаа.
ШИЛДЭГ ТӨРИЙН ТҮШЭЭ -ээр ЗДТГ-ын дарга Ц.Ууганбаяр, Санхүү эдийн засгийн ШИЛДЭГ ЗАЛУУ-аар Б.Мөнгөнзаяа, ШИЛДЭГ ЗАЛУУ УРАН САЙХАНЧ-аар М.Болдсайхан, Боловсролын салбарын ШИЛДЭГ ЗАЛУУ-аар Х.Эрдэнэчимэг, Газар тариалангийн ШИЛДЭГ ЗАЛУУ-аар М.Бямбадорж,
Монголын Залуучуудын холбооны "САЙН МАЛЧИН "-аар Ц.Бадраа, Монголын морин спорт уяачдын холбооны "УЯАЧЫН АЛДАР" тэмдэгээр 1-р багийн иргэн Ю.Эрдэнэбат, 4-р багийн иргэ Х.Бөхбат нар тус тус шалгарлаа.

“Хяналт шийдвэрлэлт, нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд . . .

Булган аймгийн Засаг даргын 2017.11.06ны өдрийн А/555 тоот захирамжийн дагуу “Хяналт шийдвэрлэлт, нэгдсэн арга хэмжээ”-ний хүрээнд  Байгаль орчны хяналтын  Улсын байцаагч, Мал эмнэлэгийн хяналтын улсын байцааагч, байгаль хамгаалагч, цагдаа нар хамтран эргүүл хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын аяны явцад Мал, махны  гарал үүслийн бичиггүй явах зөрчил ихээр гарч байгаа тул иргэд та бүхэн мал махаа тээвэрлэхдээ гарал үүслийн бичиг авч  явахыг  анхааруулж байна. Мал эмнэлэг үржлийн тасаг   

УЛСЫН БҮРТГЭЛ 10 САРЫН МЭДЭЭ . . .


      Энэ сард иргэний улсын бүртгэлд төрөлт 7, гэрлэлт 1, эцэг тогтоолт 2, нас баралт 1 бүртгэгджээ. Шилжин ирсэн 5 иргэнийг бүртгэн авч, шилжин явах хүсэлт гаргасан 3 иргэнийг зохих журмын дагуу бүртгэж шилжүүллээ. Иргэний үнэмлэхийг шинээр 4, 25 ба 4: насны хугацааны сунгалтаар 8, хаяж үрэгдүүлсэн 1 иргэнд дахин олголтоор нийт 13 иргэнийг үнэмлэхжүүлэв.
Мөн шинээр хэрэгжиж байгаа зөрчлийн тухай хуулийн талаар бүрэн дунд сургуулийн багш, ажилчдад мэдээлэл сургалт хийлээ.


2017 оны 10 дугаар сар 30

Зөрчлийн тухай хуулинд Улсын бүртгэлийн чиглэлээр дараах зүйл заалт тусгагдсан байна. . .

2017 оны 07 сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хуулинд Улсын бүртгэлийн чиглэлээр дараах зүйл заалт тусгагдсан байна.
8.1.4 Газрын тухай хууль зөрчих
Хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах, шилжүүлэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх, эсхүл газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр зөвхөн Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх, эсхүл барьцаалах журам зөрчсөн бол газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.2.2 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
Өмчилж авсан газраа кадастрын, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх, өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлэх, бусдад эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон журам, эсхүл барьцааны гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
8.2.6 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
Өмчийн газраа худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүний өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн, эсхүл өмчийн газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29.1-д заасан зөвшөөрөлгүйгээр бусдад эзэмшүүлсэн, ашиглуулсан бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.2.7 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зөрчих
Иргэний өмчийн газрыг гэрээний үндсэн дээр хөлсөлж, түрээсэлж байгаа гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн уг газрыг бусдад дамжуулан хөлсөлсөн, дамжуулан түрээсэлсэн бол түрээсийн гэрээг цуцалж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
10.9 Нөхөрлөлийн тухай хууль зөрчих
Нөхөрлөлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан, эсхүл дүрэм болон дүрмийн санд орсон өөрчлөлтийг бүртгэх байгууллагад хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
15.23 Улсын бүртгэлд бүртгүүлэх журам зөрчих
Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч:
 хуульд заасан үүргээ биелүүлээгүй
 хуульд заасан улсын бүртгэлийн мэдүүлэг, өргөдөл, хүсэлт, хавсаргасан нотлох баримтыг үнэн зөв мэдүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24.1 Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар : Тогтоосон хугацаа гэдэгт Иргэний бүртгэлийн тухай хуулинд шинэ төрсөн хүүхдийг 14, шүүхийн журмаар гэрлэлт цуцлалтыг 10, нас баралтыг 5, шилжин ирсэн бүртгэлийг 10, иргэний үнэмлэх шинээр болон сунгаж авахад 30 хоногийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ гэж заасан хугацааг ойлгоно.
15.24.2 .Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24.3 .Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Дипломат болон албан паспортыг барьцаалсан, эсхүл зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
15.24.4 .Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих
Иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар : Монгол улсын иргэнд иргэний үнэмлэх олгох дүрэмд иргэний үнэмлэхийг хаяж үрэгдүүлсэн бол 24 цагийн дотор улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ гэж заасан.
Энэ хуулинд заасан 1 нэгж =1000төгрөг гэж ойлгоно.



ИРГЭДИЙН АНХААРАЛД . . .

    Сумын ЗДТГ-аас ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХИЙН ЗӨРЧИЛ АРИЛГАХ аяныг 11 сарын 16-аас 11 сарын 26-ны хооронд зохион байгуулж байна. Аяны хүрээнд иргэний үнэмлэх шинээр авах болон сунгалт хийлгэх хугацаа хэтрүүлсэн торгууль /20000төг/, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэх дахин авахад захиалах торгууль / 30000төг/, шинэ төрсөн хүүхдийг бүртгүүлэх хугацаа хэтрүүлсэн торгууль /20000төг/, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн хугацаа хэтрүүлсэн торгуулийн / 20000төг/ төлбөрийг аймагт тушаадаг байсныг суманд хүлээн авахаар болсон тул зөрчилтэй иргэд аяны үйл ажиллагаанд идэвхитэй хамрагдана уу. Үүнээс хойш торгуулийг өөрийн биеэр очиж Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст очиж тушаана. Лавлах утас 99225426

Багийн дүнгээр 3-р байр эзэллээ. . .

      Булган аймгийн хойд бүсийн сумдын дунд спорт, урлагийн арга хэмжээ анх удаа 2017 оны 11 сарын 11,12-ны өдрүүдэд боллоо.  Арга хэмжээнд 8 сумдын 190 гаруй төрийн албан хаагчид оролцов.
Уг арга хэмжээнд сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон амжилттай оролцож, багийн дүнгээр 3-р байр эзэллээ.
Ширээний теннисний төрөлд нягтлан П.Бэрцэцэг 2-р байр, гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй баг тамирчид 2-р байранд шалгарсан амжилттай оролцлоо.


Хойд бүсийн урлаг, Спортын арга хэмжээний анхны салхийг хагалж, амжилттай зохион байгуулсан Баатарвангийн нутгийнхандаа ажлын их амжилт хүсье

“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”. . .

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр  мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд аж ахуйн нэгж, албан байгууллага, нөхөрлөл, айл өрхүүд хамтран нийт 4  төрлийн 26558 ширхэг  модо тарьлаа.    

ОИСКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд . . .

     ОИСКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 30 иргэнд Хүнсний аюулгүй байдлын тухай сургалтыг зохион байгууллаа. Мөн Бүрэн дунд сургуулийн ЭКО анги болон иргэдтэй хамтран 500 ширхэг Нарс, Гүйлс, Буйлс, Шинэс зэрэг мод тарьлаа. цаашид хамтын ажиллагааны хүрээнд төрөл бүрийн сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

ОИСКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд . . .

     ОИСКА олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд суманд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 30 иргэнд Хүнсний аюулгүй байдлын тухай сургалтыг зохион байгууллаа. Мөн Бүрэн дунд сургуулийн ЭКО анги болон иргэдтэй хамтран 500 ширхэг Нарс, Гүйлс, Буйлс, Шинэс зэрэг мод тарьлаа. цаашид хамтын ажиллагааны хүрээнд төрөл бүрийн сургалтыг зохион байгуулахаар ажиллаж байна.

ЗДТГ-ын хамт олон модоо тарьлаа . . .

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр  мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын хамт олон нэгдэж модоо тарьлаа

Сэлэнгэ суманд газрын харилцааг зохицуулах журмын хэрэгжилтийн хүрээнд. . .

Сумын ИТХ-ын 19-р тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Сэлэнгэ суманд газрын харилцааг зохицуулах журмын хэрэгжилтэнд БЗД нар, БОУБ, ИТХ-ын ажлын алба,  байгаль хамгаалагч нар хамтран хяналт тавьж ажиллаж байна 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Тариахтай, Сангалтай багт ажиллаа. . .

    2017 оны 09 сарын 24 ны өдөр   Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны  сайдын үүрэг гүйцэтгэгч  П.Сэргэлэн  Сэлэнгэ сумын    Ингтэтолгой ХК, Ингэт чацаргана ХХК,  Оргил дэлгэр ХХК-ийн ургац хураалтын үйл ажиллагаатай танилцаж  яамнаас хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлийг танилцууллаа. Энэ үеэр Сумын засаг дарга Ш.Насандулам Сэлэнгэ суманд ХАА-н үйлдвэр технологийн парк байгуулах ТЭЗҮ-г танилцуулж яамнаас дэмжлэг үзүүлхийг хүслээ. 

Ургацын зам, өвөлжилтийн бэлтгэл ажилыг хангах хүрээнд . . .

2017 оны 09 сарын 12-оос 17ны хооронд  Эрдэнэт үйлдвэрийн хамт олон   хамтын ажиллагааны хүрээнд    Сэлэнгэ сум Орхон аймгийг  холбосон 45 км замыг  зам засварлаж  дууслаа.

   Сэлэнгэ бүрэн болон Сангалтай багийг холбосон ургацын зам, өвөлжилтийн бэлтгэл ажилыг хангах хүрээнд Хулстайн даваа орчмын 10км зам засварын ажилыг  Орхон АЗЗА ТӨХК  гүйцэтгэгчээр ажиллаж байна. Гүйцэтгэлийн явц 60% тай байна.  

ХОСООРОО ТЭРГҮҮН байрны эзэд боллоо. . .

   Булган аймгийн биеийн тамир, спортын газар үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярт зориулсан "Гар бөмбөг"-ийн тэмцээнд ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ баг тамирчид маань ХОСООРОО ТЭРГҮҮН байрны эзэд боллоо.
               

 

                             Баг тамирчиддаа улам их амжилтыг хүсэн ерөөе  

цаг үеийн ажлаар ажиллаа. . .

2017.09.21ны өдөр Сумын Засаг даргаар ахлуулан  БОХУБ, МЭХУБ, Хөгжлийн бодлогын мэргэжилтэн нар 2-р багт цаг үеийн ажлаар ажиллаа.

Үүнд Сэлэнгэ мөрөн гатлах гүүрнд ашигласан карьерын байдал, хаврын ой хээрийн түймэрт шатсан 2 малчны өвөлжөөний модны бэлтгэл ажил, 2-р багийн иргэдийн хадлан , үр тариа, төмс хүнсний хураалттай танилцахад  Ингэттолгой ХХК  хадлан 5000ширхэг боодол өвс , ногоон тэжээл боох ажил  явагдаж байна. 2-р багийн нөөцөнд 1000ширхэг боодол өвс пондолсон байна. 

Чацаргана хөтөлбөрийн хүрээнд . . .

Ахмадын баярыг угтан Ахмадын холбоо. . .

Ахмадын баярыг угтан  Ахмадын холбоо,  ИТХ, ЗД-ын орлогч дарга   нар  хамтран  баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг  зохион байгуулах  ажлын төлөвлөгөө боловсруулж байна.

Аймгийн БОГ-ын дарга А.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ суманд ажиллаа. . .

      ЗГ-ын  186-р тогтоол, АЗД-ын 01 албан даалгаварын дагуу төв суурин, МАА-н өвөлжилтийн   бэлтгэл ажлыг шалгаж зөвлөн туслахаар 2017 оны 09 сарын 15ны өдөр  аймгийн БОГ-ын дарга А.Гантөмөрөөр  ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ суманд ажиллаа.  Төв суурингийн бэлтгэл ажил 90% , МАА-н өвөлжилтийн бэлтгэл ажил 40% -тай, ургац хураалт 33% -тай  үнэлэгдлээ. 

Чацаргана хөтөлбөрийн сургалт явагдаж байна

Булган аймгийн Засаг даргын "Хөгжлийн хөтөч" үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Жимс жимсгэнэ" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй зүүн бүсийн сумдын "Чацаргана" төслийн сургалтыг Монгол улсын ХХААХҮЯ-ны сайд асан, Монголын "Жимс жимсгэнэ" үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны тэргүүн гавьяат эдийн засагч Д.Насанжаргалаар ахлуулсан сургалтын баг Сэлэнгэ сум, Хялганат тосгон, Хангал сум, Бугат сумын "Чацаргана" хөтөлбөрт хамрагдаж буй иргэдэд агротехникийн анхан шатны сургалтыг зохион байгуулж, тус сургалтанд нийт 68 иргэн хамрагдаж байна.

ЗДТГ-ын хамт олонд сургалт хийлээ. . .

Цагаан сар ба Сэлэнгэ брэнд. . .

XVII-р жарны гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан Цагаан сар ба Сэлэнгэ брэнд үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа. үзэсгэлэнд 20 гаруй иргэдийн 51 нөр төрлийн бүтээгдэхүүн оролцсон байна. үзэсмгэлэнгээс 5 нэр төрлийн номинаци шалгаруулсан байна 1. Мах махан бүтээгдэхүүний төрөлд 5-р багийн иргэн Г.Цогтсайханы гахайн утсан мах  2. Сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд 2-р багийн иргэн Т.Буянзаяагийн  сүү цагаан идээ  3. Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүнээр Ургацын түрүү хоршооны Халтар арвайн гурил. 4. Оёдол гар урлалын төрөлд 2-р багийн иргэн Б.Оюун-Эрдэнийн оёдол хатгамал  5.Байгалын дагалдах бүтээгдэхүүнээр 1-р багийн иргэн Ч.Элбэгзаяагийн эмийн ургамал тус тус шалгарлаа.

Сумын засаг даргатай. . .

2016  оны 01 сарын 22 Сумын засаг дарга төр төсвийн байгууллагын дарга, эрхлэгч, Багийн засаг дарга нартай 2016 онд хамтран ажиллах бүтээгдэхүүн  нийлүүлэх гэрээ байгууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд. . .

 Өнгөрсөн амралтын өдрүүдэд Даншгийн начин Д.Амарсайхан, Шагайн харваан Улсын гарамгай мэргэн О.Отгон бат, А.Эрдэнэ-Отгон, Сэлэнгэ сумаас төрөн гарсан Гар бөмбөгийн спортын мастеруудын нэрэмжит   НЭГЭН ҮЕИЙН БАХАРХАЛ нэгдсэн арга хэмжээ боллоо. Үүнд: Гал бичин жилийн Сар шинийн баярт зориулсан  Үндэсний бөхийн барилдаан, Шагайн харваа, Орхон аймаг дахь Сэлэнгэ сумын нутгийн зөвлөлөөс зохион байгуулсан Мастеруудын нэрэмжит Гар бөмөгийн тэмцээн боллоо. үндэсний бөхөд 48 бөх барилдсанаас Аймгийн заан М.Мөнхирээдүй түрүүлж аймгиййн заан Эрдэнэсайхан үзүүлэсэн бол Шагайн харваанд Улаанбаатар хотын ардын чуулгын Гангантөгс ахлагтай баг түрүүлэж, 2-р байранд Орхон аймгийн Үлэмж дархан мэргэн Түвшинжаргал ахлагчтай баг, 3-р байранд Үлэмж дархан мэргэн Батбаатар ахлагчтай Хөтөл баг. цуваа харваанд Гангантөгс 20 сумандаа 20 онож түрүүлсэн байна. Гар бөмбөгийн тэмцээнд Ханддорж ахлагчтай Булган сумын баг түрүүлж ЭБЦТС ТӨХК -ны баг 2-т орж Нуваантая ахлагчтай баг 3-р байр эзэлсэн байна.

"Гайхамшигт харилцаа" . . .

ЗДТГ, ДЗОУБ-БОНХХ-тэй хамтран Орхон аймгийн ХАА-н МСҮТ-ийн захирал доктор Н.Алтанцоожийн "Гайхамшигт харилцаа" сэдэвт сургалтыг иргэд, төрийн албан хаагчидад  өглөө.

Мөрөөдлийн шинэ жил. . .

Шинэ жилийн арга хэмжээг тэмдэглэн 2015 оны шилдгүүдийг тодрууллаа.

ГЭРЭЭР АЙЛЧЛАХ АРГАЧЛАЛ ХӨТӨЛБӨР. . .

ДЗМОУБ-ын Булган ОНХХ, Сумын ИТХ, ЗДТГ хамтран ГЭРЭЭР АЙЛЧЛАХ АРГАЧЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг хэрэгжүүлэхээр зорилтот 40 өрхийг сонгон хөтөлбөрийн нээлтийг хийлээ.

Иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийлээ. . .

2015.11.22-23нд Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент зохицуулалтын чадавхийг сайжруулах нь мон 13/301 төслийн санаачлагаар онцгой байдлын ерөнхий газар, аймгийн онцгой байдлын газар, Сумын засаг даргатай хамтран иргэд сайн дурынхныг чадавхижуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт мөн мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүнийг чадавхижуулах сумын эрсдэлийн үнэлгээ хийх, сумын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсронгуй болгох сургалтыг мэргэжлийн анги болон холбогдох мэргэжилтэнгүүдэд явууллаа. Сургалтанд нийт 250 гаруй хүн оролцсож иргэд сайн дурынхан 185, мэргжлийн ангийн 66 хүн хамрагдлаа.

r

 

МУ-ын Ерөхий сайд манай суманд ажлын айлчлал хийлээ.

МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ХХААЯ-ны сайд Р.Бурмаа нараар ахлуулсан ажлын хэсэг тус сумын ИНТОСЭ ХХК-ны үйл ажиллагаагаатай танилцлаа. 

Төслийн сургалт, судалгаа хийгдлээ...

“Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал,  тогтвортой ойн менежмент, нүүрс хүчлийн хийн хуримтлалын хийг нэмэгдүүлэх” -  төсөлд    Таримал оргил,  Их хайлантай, Хулстай, Харлаг наран  гэсэн  4 нөхөрлөл  хамрагдахаар сонгогдон  судалгааны ажил хийгдэж байна. 

Төрийн банкны байр ашиглалтанд орход ойрхон болжээ. . .

"Баян -өндөр булаг " ххк нь    тус сумандахь Төрийн банкны байрыг  100 сая төгрөгийн төсөвтэй гүйцэтгэж байна. Одоогоор  төв   халаалтын шугамтай холбогдох  ажил хүлээгдэж байна. 

иргэд үнэмлэхээ захиална уу. . .

1,5-р багаас иргэний үнэмлэхээ огт аваагүй / 1999 оныхон / , сунгалт хийлгээгүй / 1990, 1970 оныхон / иргэд үнэмлэхээ захиална уу. Хугацаа хэтэрсэн  тохиолдолд торгуультай. Үүнд: 1-р багаас Адъяасүрэнгийн Нямдорж, Баасансүрэнгийн Лхагважаргал, Отгондоржийн Одончимэг, Бат-эрдэнийн Цэрэнсамбуу, Лхагвасүрэнгийн  Үүрийнтуяа, Гантулгын Бүрэнцогт, Баярбатын Цолмонтуяа, Баярмагнайн  Юмжирмаа, Дагвадоржийн Нарантуяа, Жадамбын Уранбат, Тогтохын Батэрдэнэ, Балдоржийн Батмөнх.   5-р багаас Цэцэгтуяагийн Баттөр, Мөнхбаярын Мөнгөнцэцэг, Дагвасүрэнгийн Ариунбаяр, Ганхуягийн Цэрэнжаргал, Эрдэнэчулууны Бадамгарав, Ганбаатарын Батзориг, Энхсайханы Энхнаран, Ганаагийн Бүрэнжаргал, Галбадрахын Уламбаяр, Бямбаагийн Ундрах, Батэрдэнийн Оюунтөгс, Жамсранжавын Энхтунгалаг, Пүрэвсүрэнгийн Аззаяа. Бүрдүүлэх материал: Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Эцэг эхийн иргэний үнэмлэх / 1999 оныхон /, төлбөр  18800төгрөг, Хугацаа хэтэрсэн бол 5000төг торгууль төлнө. 

Ингэтийн голын зам дагуух хог хаягдлыг цэвэрлэлээ…

    Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан анд нөхөд, гэр бүл, албан байгууллагаараа салхинд гарч амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан замаар зорчин иргэд цөөнгүй болоод байна.    Тиймээс та бүхэнд хог хаягдалаа ил задгай хаяж байгаль орчноо бохирдуулахгүй байхыг уриалж байна.

 

 

5-р багийн байгаль хамгаалагч Д.Нямдорж.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай…

1986-1994  онд  төгссөн Д. Лхагважаргал, М. Нансалмаа  багштай  8б ангийн хамт олонд  цэцгийн мандал хийж  өгсөнд ЗДТГ-ын хамт олноос  талархал илэрхийлж байна. 

Бичгээр хүлээн авсан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл…

   Хагас жилийн байдлаар нийт 24 өргөдөл гомдол хүлээн авч холбогдох албан тушаалтан, мэргэжилтэнд хүргэж ажиллаа.

Үүнд:

Хугацаандаа шийдвэрлэгдсэн 23 өргөдөл
Шийдвэрлэгдэх шатандаа хүлээгдэж байгаа зээл хүссэн 1 өргөдөл байна.

 

Архив бичиг хэргийн эрхлэгч Ц.Ариунтуяа

Туршлага солилцох ажлын айлчлал хийлээ...

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын ИТХ-ын даргаар ахлуулсан хурлын төлөөлөгчид   мөн сургуулийн захиргааны хамт олон  туршлага солилцох ажлын айлчлал хий ж байна…

Нийтийг хамарсан ажил төслийн хүрээнд. . .


1. 1-р багийн Хөгжлийн хөтч хөтөлбөрт хамрагдсан өрх Ш.Бүдмаагийн Жишиг гудамж төслийн хүрээнд дэмжигч 10 өрхийн 10 иргэн хамруулж 1 гудамжийг жигдрүүлэн жишиг болгох
2. 2-р багийн “Шинэчлэл” төсөл нь залуучуудын тоглоомын садыг сэргээн засварлаж мод тарих ажилд 8 иргэнийг хамруулан түр ажлын байраар хангаж байна.
3. 3-р багийн Ногоон ажил төсөл нь багийн төвд ногоон орчин бий болгох зорилгоор мод тарьж хашиж хамгаалан ургуулах ажилд 10 иргэнийг хамруулан түр ажлын байраар хангаж байна.
4. 5-р багт хүүхдийн тоглоомын талбай тохижуулах, гудамж дагуулан мод тарих Ирээдүй төслийн хүрээнд 16 иргэнийг түр ажлын байраар хангаж үйл ажиллагаагаа эхлээд байна.

 

Хөдөлмөрийн мэргэжилтэн А.Ганбагана

Хагас жилийн байдлаар хуулийн хэрэгжилтийн биелэлт 51% -тай байна…

           2015 оны хагас жилийн байдлаар 238 шийдвэрийн 575 заалтын хэрэгжилтийн биелэлтийг тооцон гаргалаа. Сумын хэмжээнд 51%-тай байна.

 

 

ЗДТГ-ын Төрийн захиргааны мэргэжилтэн Г.Энхмаа

2015.01,02,03,04 сарын байдлаар  7442500  төгрөгийн хүнсний эрхийн толан олголтыг хийлээ. . .

Хүнс тэжээлийн дэмжлэгт 32 өрхийн 104 том хүн, 84 хүүхэд хамрагдаж байна.  

1 000 000 мод ургуулах хөдөлгөөний хүрээнд...

         ЗДТГ-ын хамт олон ногоон орчин бүрдүүлхээр зорилт тавин ажиллаж байна.
5 төрлийн 100-аад ширхэг гоёлын мод бут тарьж ЗДТГ-ын албан хаагч нар ургуулах тал дээр төлөвлөт хийн ажиллаж байна.

    Булган аймгийн хэмжээнд 2015.05.26ны өдрийг хүртэл нээлттэй хаалганы өдөр зохион байгуулж байна...

 нээлттэй хаалганы өдөртэй  холбогдуулан дээрх хугацаанд иргэний үнэмлэх шинээр авах, сунгалт хийх хугацаа хэтэрсэн үнэмлэхийг торгуульгүй олгох болсоныг мэдэгдэж байна.

       Иймд зөрчилтэй иргэд идэвхитэй хамрагдана уу.

 

 

Улсын бүртгэгч Б.Золжаргал.

“Бид бүжигчид” дугуйлангийн хүүхдүүд...

Улсын Тэргүүний Ундраа  цэцэрлэгийн авъяас хөтөлбөрийн хүрээнд зохиогдож буй “Бид бүжигчид” бүжгийн дугуйлангийн хүүхдүүдийн тайлан тоглолт боллоо. 

Туршилтын журмаар хүүхэд асрах үйлчилгээ...

     2015.05.18ны өдрөөс эхлэн туршилтын журмаар хүүхэд асрах үйлчилгээг нэг сарын хугацаатай үзүүлж байна. Түшиц байгууллагаар “Улсын тэргүүний ундраа” цэцэрлэг ажиллаж байна.
    2015.05.19ны өдрийн байдлаар 10 хүүхэд хамрагдаж хаврын эд ажлын үед эцэг эхчүүдийн талархалыг хүлээгээд байна.

Улсын тэргүүний ундраа цэцэрлэг...

Улсын тэргүүний ундраа цэцэрлэгийн салбар Атар, Сэлэнгэбүрэн, Тариахтай багуудын хүүхдүүдийн тайлан тоглолт боллоо

Хүүхдийн оролцоотой мод тарих аян өрнөж байна...

"Ногоон ирээдүйд бидний оролцоо" уриан дор 2015.05.09ны өдөр хүүхдийн оролцоотой мод тарих аян явагдаж бүх байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайд 10 аад төрлийн гоёлын мод тарьж тордоод байна.

Эрдмийн гараа эрдмийн баяр боллоо…

      2014-2015 оны хичээлийн жилд  Б.Алтантуул  багштай 1а анги, M.Бадам багштай 1б анги нийт 40 сурагчтайгаар эрдмийн баяраа  тэмдэглэлээ. 

Ард иргэдийн анхааралд:16 насанд хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй 25,45 насны сунгалтаа хийгээгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд торгуультай болсон тул иргэд үнэмлэхээ яаралтай захиална уу. Гээгдүүлсэн, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг ТҮЦ машинаар захиалж болно.

 16 насанд хүрээд иргэний үнэмлэхээ аваагүй 25,45 насны сунгалтаа  хийгээгүй  хугацаа хэтэрсэн  тохиолдолд  торгуультай  болсон тул  иргэд үнэмлэхээ яаралтай захиална уу.  Гээгдүүлсэн, хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэхийг ТҮЦ машинаар  захиалж болно.

Дөрвөн бэрх тэмцээн болж байна…

   Ундраа  цэцэрлэгээс  эцэг  эхчүүдийн  дунд  “Дөрвөн бэрх” тэмцээнийг Соёлын төвд зохион байгуулж  нийт 4 багийн 20 гишүүнтэйгээр хурд, хүч, оюун ухаанаа уралдуулан цэц мэргэнээ сорьж баг хамт олноороо идэвхитэй оролцож байна.

2015 оны Булган аймгийн аваргаар тодорлоо…

    Булган аймгийн волейболын  холбооны нэрэмжит 2015 оны насанд  хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах  волейболын тэмцээний эрэгтэй, эмэгтэй  аварга багаар  тодорч өндөр амжилт  гаргалаа.  
    

     Уг тэмцээнд сум орон нутгаа төлөөлөн оролцсон оюутан залуучуудад  сумын Засаг даргын нөөцөөс  738 000 төгрөгийн санхүүжилтаар дэмжиж  урамшууллаа.


    Сум орон нутгийнхаа нэр төрийг өндөрт өргөж яваа оюутан залуучууддаа сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэж  эрүүл энх,  саруул ухаан, сайн  сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

                                     Сумын ИТХ, ЗД, ЗДТГ, нийт зон олноос.  

“Архигүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд...

     Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, Сэтгэлийн хөгжил ТББ-ын тэргүүн А. Батсайханаар ахлуулсан сургагч багш нар “Сэтгэлгээ шинэчлэл-Оюун санаа” сэтгэлийн боловсрол  олгох  сургалтыг   эхлээд байна.
   Дэлхий нийтийн үзэл хандлага, нийгмийнхээ цаг үеийн байдлыг соргогоор мэдэрч, Монгол үндэстнийхээ язгуур эрх ашиг, гэр бүлийнхээ аз жаргал, өөрийнхөө эрүүл мэнд, чинээлэг амьдралын төлөө өөрийгөө өөрчлөх, архигүй амьдрах эр зориг гарган  “Сэтгэлгээ шинэчлэл-Оюун санаа” сэтгэлийн боловсрол  олгох  сургалтанд  5 хоног сууж суралцсан нийт эрчүүддээ амжилт хүсье.

“Даатгуулагч, харилцагчдын төлөө хамтдаа” нээлттэй арга хэмжээ болж байна….

2015.04.21-ны өдөр Сэлэнгэ суманд “Нийгмийн даатгал, ХААНБанк, Цагдаагийн алба” хамтран сургалт хийлээ. Нээлттэй арга хэмжээний хүрээнд:
1.  АХА тэмцээн зохион байгуулж  оюун ухаан, сэтгэх чадвараараа бусдыгаа манлайлсан 1-р багийн иргэн Энхбат  удаах байранд орсон  10 иргэнд гарын билэг өгч урамшууллаа.
2. 100 мянган төгрөгийн  уналт тэмцээн зохион байгуулж Сэлэнгэ, Хангал, Хялганат, Бугат сумдаас баг тамирчид   оролцов.

Санхүүгийн алба байгуулагдсанаас хойш нэг сарын хугацаа өнгөрлөө...

    Хариуцсан байгууллагынхаа орлого, зарлагын  хэмнэлт, хэтрэлтийн  дүн мэдээг  ил тод болгон  тайлагнан ажиллахыг  сумын Засаг дарга  нягтлан бодогч нарт  үүрэг болголоо.

МЭҮТасаг мэдээлэл хийлээ…

          Хонь, ямааны  гэдэсний дотрын халдварт хордлого өвчин  Ингэт багт  гарсан. Тухайн  өрхийн малын хашаа саравчинд   ариутгал халдваргүйжилт хийгдлээ. Мөн бог малыг  вакцинжуулах ажлыг  МЭҮТасаг, БЗД, малын эмч нар хамтран хийж байна. өвчнөөр хорогдсон малыг устгалын цэгт аваачиж шатааж  булан стандартын дагуу хийсэн.
         Сумын ЗД-ын 2015 оны 04 сарын 13ны өдрийн 51 дугаар захирамжаар  шинжилгээний дүнгээр хонины дотрын халдварт  хордлого  өвчин болох нь тогтоогдсон тул уг өвчний  гаралтын голомтонд нь хязгаарлан зогсоох устгах, зэргэлдээх айл өрхийн  бог малыг хамгаалахаар 2015 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн 2015 оны 04 сарын 27 ныг хүртэл 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоолоо.

Хүүхдийн чуулган боллоо...

       2015.04.10ны 10 цагаас 14 цаг 30 минутын хооронд Сумын Засаг даргаар ахлуулсан хүүхэд хамгааллын баг СӨБ-ын насны залуу ээжүүд, эмээ, аав нарыг сонсох нээлттэй хэлэлцүүлэг  зохион байгууллаа. Мөн СӨБ-ийн хамран сургалтын талаар Баярцэцэг тайлан  тавьлаа. 

Булган аймгийн Онцгой байдлын газар ажиллаа...

    Булган аймгийн Онцгой байдлын газраас  Улсын Байцаагч  Үүрийнтуяагаар  ахлуулсан ажлын хэсэгт ОБГ-ын  сургалт хариуцсан мэргэжилтэн Ганбаяр, Байгаль орчны газрын мэргэжилтэн Отгонжаргал нар   ирж сумын онцгой комиссын бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж зөвөлгөө өглөө. Мөн ЭМТөвийн сургалтын зааланд  сургалт хийлээ.

   2015.04.10,11ны өдрүүдэд 68 заалтаар шалгалт үзлэг хийж сумын хэмжээнд 92.8%-тай бүрэн хангалттай дүгнэлт авлаа. 

Цэвэр орчин аян өрнөж байна...

      Сумын төвд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн санаачилгаар хоггүй цэвэр орчин аяныг өрнүүлж байна.

Цэвэр орчин аян өрнөж байна...

      Сумын төвд байгаль орчны хяналтын улсын байцаагчийн санаачилгаар хоггүй цэвэр орчин аяныг өрнүүлж байна.

Мэдээллийг мэссежээр түгээж байна...

1.    2015.04.07нд Аймгийн ЗД-ын А/113 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 406 иргэнд  хуурайшилт ихсэж, ой хээрийн түймэр гарч болзошгүй тул  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг  мэдээг  гар утаснд мэссеж хэлбэрээр хүргэж ажиллаа.
2.     2015.04.09нд 10-11нд  шилжих шөнө  нийт нутгаар цас орж салхи ширүүсэх тухай мэдээг иргэдийн гар утсанд мэссеж хэлбэрээр түгээж ажиллаа.

Эрх зүйн мэдээлэл иргэн бүрт сургалт...

       Эрх зүйн мэдээлэл иргэн бүрт сургалтыг Хөгжлийн хөтөч аяны хүрээнд зорилтот өрхүүд болон тэдгээрийг дэмжигч өрхүүддээ   2015 оны 04 сарын 03 ны өдөр 15:00 цагт Соёлын төвд боллоо. Энэ хүрээнд Хөдөлмөрийн мэргэжилтэн А.Ганбгана, Улсын бүртгэгч Б.Золжаргал, Байгаль орчны талаар С.Хүрэлбаатар нар хуулийн мэдээлэл өглөө.

БУЛГАНЫХАН нэгдсэн арга хэмжээ боллоо...

      Нутгийн зөвлөлийн уулзалтанд Орхон аймагт суугаа Сэлэнгэ сумын уугуул ахмадууд 23, бизнесменүүд 15  хүн хамрагдан тус тус  2015 оны 03 сарын 27ны өдөр  уулзалтанд оролцлоо.

       2015 оны 03 сарын 28 ны өдрийн 16 цагт  болсон  БУЛГАНЫХАН нэгдсэн арга хэмжээнд  манай сумаас  150 гаруй иргэд оролсон. Энэ үеэр ЗДТГ-аас сумын танилцууллага 165 ширхэг , Ингэтийн мэдээ 160 ширхэг, ЗХБНДархан цаазат газрын захиргаа байгууллагын үйл ажиллагааны танилцууллага 150 ширхэг, БДСургуулийн танилцууллага 50 ширхэгийг тус тус уулзалтанд оролцож буй сумдын төлөөлөлд материалаа тарааж оролцлоо. Тус өдөр хаврын шинэхэн таргаар нэгдсэн арга хэмжээнд оролцож байгаа иргэдийг дайлж, нутгийн  бренд бог будаагаа 200 граммаар савлан 160 ширхэгийг гарын бэлэг болгон тараалаа.  

Төрийн албан хаагчдын 1-р улирлын шуурхай зөвөлгөөн боллоо...

      Зөвөлгөөнд нийт ЗДТГ, ЭМТөв, Цэцэрлэг, БД сургууль, Соёлын төв гэсэн 5 байгууллагын  85 төрийн албан хаагч нар оролцлоо.

     1-р улиралын алдаа оноогоо тодруулж цаашид хэрхэн ажиллах дараа улирлын шуурхайд байгууллага тус бүр үйл ажиллагааны ил тод байдлыг хангах үүднээс 30 минутад багтаан тус бүрд тавих зөвшилцөлд хүрлээ.

Та газар хөдлөлтийн үед хэрхэн өөрийгөө хамгаалах вэ

Сэрэмжлүүлэг сургалтыг 2015оны 03-р сарын 26ны өдөр 16:00 цагт зохион байгууллаа.  Энэ үеэр сумын төвд  сэрээнэн  дохиог  2 удаагийн давталттайгаар ажилуулж сэрэмжүүлэн  сургуулилт хийлээ.

Төрийн албан хаагч нарын дунд “Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт гар бөмбөгийн тэмцээнийг ЗДТГ-аас зохион байгууллаа.

        Энэ хүрээнд  9 байгууллагын  эмэгтэй 8, Эрэгтэй 6 баг нийт 84 тамирчин оролцлоо.


     Эрэгтэй төрөлд:  Тэрүүн байранд  ЗДТГ-ын 2-р баг буюу  С.Хүрэлбаатар ахлагчтай баг, дэд байранд  Бүрэн Дунд Сургуулийн  багш нар, гутгаар байранд ЗХБН-ны ДЦГ, ЭБЦТТӨХК –ны хамтарсан Одгариг ахлагчтай баг
      Эмэгтэй төрөлд: ЗХБНДЦГазар Г.Гантуяа ахлагчтай баг, Дэд байранд Бүрэн Дунд Сургуулийн  Гэрэлсайхан ахлагчтай багш нар,  Гутгаар байранд Л.Өнөртунгалаг ахлагчтай Цэцэрлэгийн баг хамт олон удааллаа.

Иргэний үнэмлэх шинээр авах, сунгалт хийлгээгүй, үрэгдэж гээгдүүлсэн бол....

1. Иргэний үнэмлэхээ аваагүй 1997-1998 оны, сунгалт хийлгээгүй 1988-1989, 1968-1969 оны хүчингүй иргэний үнэмлэхтэй иргэд 3 сардаа багтааж зөрчлөө арилгуулна уу.
2.    Иргэний үнэмлэхээ үрэгдүүлж  гээгдүүлсэн иргэд Улсын бүртгэгч Б.Золжаргалын 99225426 утсанд бүртгүүлнэ үү.
3.    2015 онд шинээр иргэний үнэмлэх авах 1999 он, сунгалт хийлгэх 1970, 1990 оны иргэд сунгалтаа хийлгэнэ үү

Иргэдийн бичиг баримтын зөрчил арилгах аян өрнөж байна...

  Монгол улсын иргэн бүр 16 насанд хүрмэгцээ шинээр, 25 ба 45 насанд иргэний үнэмлэхээ  сунгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Монгол улсын иргэнд иргэний үнэмлэх олгох, түүнд мэдээлэл оруулах тухай журамд заасан байна. Гэтэл иргэний үнэмлэхээ аваагүй 1997-1998 оны, сунгалт хийлгээгүй 1988-1989, 1968-1969 оны хүчингүй иргэний үнэмлэхтэй иргэд байсаар байна. Иймд дээрх иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгуулах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газраас бичиг баримтын зөрчил арилгах  аяныг 03 сарын 10-аас 04 сарын 01-ны хооронд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд дээрх насны иргэдийн судалгааг гаргаж зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчлийн дагуу арилгах арга хэмжээ авах зэрэг ажлуудыг баг, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулж байгаа тул иргэд идэвхитэй оролцоно уу.

“ХОС ХӨЗӨР”- ийн тэмцээн зохион байгууллаа...

       2015.03.17нд  Эр цэргийн баярыг угтан Улсын үрийн нөөцийн салбараас “ХОС ХӨЗӨР”- ийн тэмцээн зохион байгууллаа.  Нийт 58  оролцогч буюу  29 баг  хос хөзөрөөр оюун ухаанаа сорьж  Тэргүүн байр  Я.Жаргалсайхан, П.Булганбаатар, Дэд байр  Ж. Жадамба, О.Гэрэлхүү, Гутгаар байр Г.Даваадорж, Ч.Чимэддорж нар оюун ухаанаараа тэргүүлсэн байна.   

"Өрхийн бэлэн байдал" сэдэвт сургалт боллоо...

     2015.03.16ны  өдөр “Олон нийтэд тулгууралсан гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний дэд хөтөлбөр” -ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Өрхийн бэлэн байдал"  сэдэвт  сургалтыг Хүүхэд гэр бүл хөгжлийн  хэлтсийн мэргэжилтэн  Д.Дэлгэрмөрөн, ДЗМОУБ-ын БОНХХ-ийн орон нутгийн ажилтан  С.Ичинхорлоо нар   сургалт хийлээ. Сургалтанд ЗДТГ-ын дарга, багийн засаг дарга, байгууллагын дарга эрхлэгч, менежерүүд, мэргэжлийн ангийн  төлөөлөл -5, сумын болон сургуулийн нийгмийн ажилтан, СДтуслагч-5  нийт 25 хүн мэдээлэл авлаа.  

Иргэдийн бичиг баримтын зөрчил арилгах аян өрнөж байна...

    Монгол улсын иргэн бүр 16 насанд хүрмэгцээ шинээр, 25 ба 45 насанд иргэний үнэмлэхээ  сунгуулахаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Монгол улсын иргэнд иргэний үнэмлэх олгох, түүнд мэдээлэл оруулах тухай журамд заасан байна. Гэтэл иргэний үнэмлэхээ аваагүй 1997-1998 оны, сунгалт хийлгээгүй 1988-1989, 1968-1969 оны хүчингүй иргэний үнэмлэхтэй иргэд байсаар байна. Иймд дээрх иргэдийн бичиг баримтын зөрчлийг арилгуулах зорилгоор сумын Засаг даргын Тамгын газраас бичиг баримтын зөрчил арилгах  аяныг 03 сарын 10-аас 04 сарын 01-ны хооронд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд дээрх насны иргэдийн судалгааг гаргаж зөрчлийг илрүүлэх, илэрсэн зөрчлийн дагуу арилгах арга хэмжээ авах зэрэг ажлуудыг баг, байгууллага, иргэдийн дунд зохион байгуулж байгаа тул иргэд идэвхитэй оролцоно уу.

1.    Иргэний үнэмлэхээ аваагүй 1997-1998 оны, сунгалт хийлгээгүй 1988-1989, 1968-1969 оны хүчингүй иргэний үнэмлэхтэй иргэд 3 сардаа багтааж зөрчлөө арилгуулна уу.
2.    Иргэний үнэмлэхээ үрэгдүүлж  гээгдүүлсэн иргэд Улсын бүртгэгч Б.Золжаргалын 99225426 утсанд бүртгүүлнэ үү.
3.    2015 онд шинээр иргэний үнэмлэх авах 1999 он, сунгалт хийлгэх 1970, 1990 оны иргэд сунгалтаа хийлгэнэ үү

“Та бидний тус дэм" багадахгүй юу байна түүгээрээ дэмжих аяны хүрээнд...

     1-р Багийн ЗД-аар ахлуулсан БИНХД, БИНХ-ын тэргүүлэгчид, багаас сонгогдсон СИТХ-ын төлөөлөгчид хамтран “Та бидний тус дэм" багадахгүй юу байна түүгээрээ дэмжих аяныг  багтаа манлайлан өрнүүллээ.

    Сумын төвийн 1-р багийн иргэн О.Батзориг, Т.Энхтуяа, Д.Тунсаг, С.Шижирбаатар, Б.Батмөнх, Л.Гэрэлцогт, Ж.Нарантуяа, Б.Оюунчимэг, Б.Отгонбаяр, Д.Цогбадрах, Г.Дамдинсүрэн, Га.Лхагвагвасүрэн, Д.Сугарсайхан, Д.Баттүшиг,  М.Батсүх, Ч.Чимэдлхам, Д.Баасансүрэн, Ш.Сүхбаатар, Г.Амгаланбаатар, С.Батсайхан, С.Энхжаргал, Г.Бямбасүрэн, Ц.Лхагва, Б.Лхагвадорж, Т.Далхсүрэн, Д.Баахүү, Ц.Оюунсуртал, Р.Цэрэндулам, Э.Нарангэрэл нар тус тус хандив өгч аянд нэгдсэнд баярлалаа.


Сургалт хийлээ.

      Хүүхэд хамгааллын  сургалтанд  Багийн Засаг дарга нар, БИНХ-ын дарга нар, Ерөнхий боловсролын сургуулийн анги удирдсан багш  12, цэцэрлэгээс 6, иргэдийн төлөөлөл нийт 26 хүнийг хамрууллаа.
        Мөн Сэлэнгэ хөгжлийн хөтөч хөтөлбөрийн хүрээнд зорилтот 10 өрх болон идэвхижүүлэгч  дэмжигч  өрхүүдийн  төлөөлөл 32 иргэнд өрхийн орлого зарлага  хөтлөх, хуримтлал үүсгэх   чиглэлээр сургалт  хийлээ.

 
ЗДТГ, Дэлхийн Зөн БОНХ-ийн орон нутгийн  ажилтан

2015 оны 03 сарын 09ны өдөр 10 цаг 30 минутад онцгой комисс хурадлаа...

  1-р багийн иргэн Б.Сумьяадоржийнх 2015 оны 3-р сарын 08ны орой 21:45 минутад галын аюулын улмаас гэр оронгүй болж өмссөн хувцастайгаа үлдсэн.
Иймд хурлаар
1.    Ундраа цэцэрлэгээс гэр авч тухайн өрхөд барьж өгөх
2.    Шатсан байшингийн суурийг Цэцэрлэгээс 2, ЭМТөвөөс 2, Соёлын төвөөс 1, ЗДТГ-аас 5 хүн тус тус томилогдон баг бүрдүүлж цэвэрлэн зөөвөрлөн хаях
3.    Хогыг ачиж зөөвөрлөх  шатахууны зардлыг олгохоор шийдвэрлэв.
4.    Мөн тухайн хурлаас   Сэтгэлийн дэм үзүүлэхээр «ТА БИДНИЙ ТУС ДЭМ» сайн үйлсийн аяныг өрнүүлэх санал гаргаж түүнийг дэмжин хамтран ажиллахаар болов. Аяны хүрээнд сайхан сэтгэлтэй  ард түмэн та бүхнийг ЮУ БАЙНА ТҮҮГЭЭРЭЭ дэмжиж эд материлын болон мөнгөн тусламж үзүүлэхийг уриалж байна.
                                         Хандивын данс: Төрийн банк 121200043610
                                              СУМЫН ИТХ, ЗДТГ, ОНЦГОЙ КОМИСС

Ээжүүддээ өргөх "Шагайчдын уухай" дуун цэнгүүн боллоо...

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж ээжүүддээ өргөх "шагайчдын уухай" дуун цэнгүүн боллоо.

Улсын их хурлын гишүүн Ё.Отгонбаяр тус суманд

2015 оны 3-р сарын 7-нд тус  суманд Улсын их хурлын гишүүн Ё.Отгонбаяр   иргэдтэй цаг үеийн ажлаар  уулзаж    ярилцлаа. Мөн гишүүний санаачилгаар  нарийн мэргэжлийн эмч нар 2015 оны 03 сарын 06,07ны өдрүүдэд  үнэ төлбөргүй  үзлэг хийхийн сацуу  МУГЖ Д. Чаминчулуун, МУГЖ Д. Галсантогтох нар  ирж урлагийн тоглолт хийж инээд хөөрөөр цэнгүүлээ.

Эх орончдын өдрөөр оюун ухааны тэмцээн боллоо....

Эх орончдын өдөрт зориулсан канастрын тэмцээн 2015 оны 03 сарын 01 нд тус суманд зохион байгуулагдлаа. Нийт 32 багийн 64 гишүүн оролцож тэргүүн байр Н.Туяа, Б.Бямбасүрэн, 2-р байр Г.Дамдинсүрэн, С.Чулуунбаатар, 3-р байр Л.Жаргалсайхан, Л.Баярбат, тусгай байрыг Батбаяр, Мягмартуяа нар тус тус эзэллээ.

“Хөгжилтэй бухиа” тэмцээн зохион байгууллаа

2015 оны 03 сарын 05 ны 10 цагт Улсын тэргүүний “Ундраа” цэцэрлэгийн  Эцэг эх , хүүхдүүдийн дунд зохион явуулсан “Хөгжилтэй бухиа” тэмцээнийг  туслах багш Б.Энхсайхан , Оюунгэрэл , ОНСМУСХ ажлын хэсгийн ахлагч Ц.Баярцэцэгтэй хамтран зохион байгууллаа .
Ерөнхий шүүгч : Аргазүйч Б.Хунцэцэг
                            Соёлын төвийн бүжгийн багш Мөнхцэцэг нар шүүллээ .
Бүлгийн Эцэг эхчүүд болон хүүхдүүдийн дунд зохион явуулсан хөгжилтэй бухиа хурд хүч авхаалж самбааг сорьсон тэмцээнд нийт 4 бүлгийн  баг тамирчид идэвхтэй оролцлоо .   
2-3 насны ангилалд Дунд бүлгийн Н.Заяамандах ахлагчтай “Оргих” баг “Тэргүүн байр” өргөмжлөл , дурсгалын зүйл
    Дунд бүлгийн Агиймаа ахлагчтай “Хүч” баг “Дэд байр” өргөмжлөл , дурсгалын зүйл
    Бага бүлгийн Эрдэнэзаяа ахлагчтай “Золбоо” баг дурсамж , дурсгалын зүйл
    Бага бүлгийн Дэлгэржаргал ахлагчтай “Авхаалж” баг дурсамж , дурсгалын зүйл тус тус шалгарсан байна .
4-5 насны ангилалд Бэлтгэл бүлгийн Б.Ундрал ахлагчтай “Бүжин” баг “Тэргүүн байр” өргөмжлөл ,  дурсгалын зүйл
    Ахлах бүлгийн Д.Норжмаа ахлагчтай “ Хурд” баг “Дэд байр” өргөмжлөл , дурсгалын зүйл
    Бэлтгэл бүлгийн Номин ахлагчтай “Оргил” баг дурсамж , дурсгалын зүйл
    Ахлах  бүлгийн А.Амартайван ахлагчтай “Хүч ” баг дурсамж , дурсгалын зүйл тус тус шалгарлаа.

Дуут дохиололтой боллоо...

Сэлэнгэ сумын иргэдийг гал түймрийн болон онц аюултай үед анхааруулан сэрэмжлүүлэх, аюул ослын үед мэргэжлийн анги, онцгой штабын бие бүрэлдэхүүнийг цаг алдалгүй зарлан мэдээлж бэлэн байдлыг ханган ажиллах зорилгоор  "Сэлэнгэ" хөтөлбөрийн хүрээнд мон 13/301 төслийн санхүүжилтээр дуут дохиололтой болж өнөөдөр суурилууллаа. Дуут дохиолол нь 2км-ийн радуст дуугарах хүчин чадалтай . 3 сая төгрөгийн өртөгтэй төсөл хэрэгжсэн.

Хүүхдийн оролцоотой эрсдэлгүй орчин...

     ЕБС-ийн  дунд  бүлгийн 5-7-р ангийн нийт   82 сурагчдад   Сэлэнгэ суманд тохиолддог аюултай үзэгдэл болон галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалтыг сумын цаг уур орчны  шинжилгээний  газрын  дарга Р.Сэлэнгэ болон байгаль орчны улсын хяналтын  байцаагч Б.Бямбаа нартай    хамтран зохион байгууллаа.  
   Мөн иргэдийн оролцоотой гамшгийн эрсдэлийг  бууруулах Сэлэнгэ хөтөлбөрийг хүүхдүүдэд танилцуулж тэдний амьдрах орчинд  тулгамдаж байгаа   аюултай  үзэгдэлүүдийг  тэдний оролцоотойгоор хэрхэн даван гарч асуудлыг  шийдвэрлэж  болох талаар чөлөөтэй ярилцлага өрнүүлэн төлөвшүүлсэн сургалт боллоо.

Арслан цол хүртлээ..

Сэлэнгэ сумын ахмад бөх аймгийн Заан Жамцын  Жадамба нь Сар шинийн өдрүүдэд  Арслан  цол хүртлээ..

Хүндэтгэл үзүүллээ...

Сар шинийн өдрүүдэд сумын  ИТХ-ын дарга, сумын Засаг дарга, БИНХ-ын дарга нар 90 –ээс дээш настай ахмадуудтай золгон  хүндэтгэл үзүүллээ.

Алтангадас одонгоор шагнагдлаа

Сэлэнгэ сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Бямбаа овогтой хишигт нь  төрийн дээд  Алтангадас  одонгоор шагнагдлаа

Сар шинийн хүчит бөхийн барилдаан

Согтоогч хэмээх модон хонин жилийн сар шинийн хүчит  бөхийн  барилдаанд 49 бөх  барилдсанаас Сумын заан Б.Ганхуяг түрүүлж, аймгийн заан Б.Гантөмөр үзүүрлэж,   аймгийн начин Түмэндэмбэрэл  нь удааллаа.

Оны аваргууд тодорлоо...

        “Аварга өрхийн тариалан эрхлэгч”ээр  Таримал багийн иргэн М.Оюунсүрэн, Сумын “Оны аварга ажилтан”-аар ЗДТГ-ын ажилтан   С.Хүрэлбаатар, “Оны  аварга ажилчин” аар ЕБС-ийн ажилчин  Д.Чулуунчимэг, “Сумын сайн малчин”-аар Тариахтай багийн иргэн О.Оюумаа,  “Сумын аварга тариаланч”-аар Атар багийн иргэн М.Бямбадорж   нар тус тус  тодорлоо.

Cар шинийн баярыг угтан хүндэтгэл үзүүллээ.

МУ-ын хөдөлмөрийн баатар,  олимпын аварга Найдангийн  Түвшинбаяр 2015 оны 02 сарын 13ны өдөр Соёлын төвд 75  дээш насны ахмадуудыг хүлээн авч  Cар шинийн баярыг угтан  хүндэтгэл үзүүллээ.

Үйлдвэрлэгч малчин эмэгтэйчүүдийн зөвөлгөөн боллоо

     2015 оныг ЖДҮ-лэл эрхлэгч, бизнесийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан үйлдвэрлэгч малчин эмэгтэйчүүдийн  хэлэлцүүлэг, цагаан  сар, Сэлэнгэ брэнд үзэсгэлэн худалдаа амжилттай  зохион байгуулагдлаа.
       А. Хэлэлцүүлэгт сумын төвийн 2 хөдөөгийн 3 багийн нийт 122 малчин эмэгтэй оролцож   тулгамдаж буй  асуудал болон багаар ажиллан брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх санал  санаачлаж уралдан орон нутгийн брэнд бий болгохоор тогтлоо.
    Б. Сэлэнгэ брэнд үзэсгэлэн худалдаанд нийт 34  иргэн, 2 ААН оролцож 54 нэр төрлийн бүтээгдэхүүн тавигдаж   4 123 500 төгрөгийн борлуулалт   хийгдлээ.  Үүнээс Ингэттолгой ХХК –ийн гурил хамгийн их  1 520 000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Монгол Улсын 3 сая дахь иргэний үе чацуутан манай суманд мэндэллээ....

    Улаанбаатар хотын Баянгол дүүргийн эмнэлэгт 24-ны өглөө 05 цаг 50 минутад  Сэлэнгэ сумын 5-р багийн иргэн эцэг Н.Анударь, эх С.Ганчимэг нарын гэр бүлд  охин үр мэндэлсэнд   сумын ИТХ, .Засаг дарга, ЗДТГ мөн нутгийн зон олны зүгээс баяр хүргэж  эрүүл энх саруул сайхан гэгээн бүхнийг хүсэн ерөөж байна. 

Нийгмийн эрүүл мэндийн төвийн мэргэжилтэн Ц.Энхтуяа...

      Эрүүл мэндийг дэмжигч  өрхүүдтэй ямар ч урамшуулалгүй  хамтран ажиллаж  байгаа. Тэдгээрийг урамшуулан  үнэмлэхжүүлэх ажил үйлчилгээг явуулах шаардлагатай байна. Мөн нийгмийн эрүүл мэндийг дэмжих  салбар зөвлөлийн  үйл ажиллагааг  дэмжиж шинэчлэн  ажиллах санал тавьлаа.

Сум хөгжүүлэх сангаас Иргэн, ААН-д хөнгөлөлттэй зээл олгоно.

    2015 оны 1 сарын 30 -аас эхлэн Сум хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийн төслийг хэрэгжүүлэхээр Иргэн, ААН-ийн төслийг 2015-02-13-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна. Жич: ЗГ-ын 2011 оны 134-р тогтоолоор батлагдсан журмыг баримтлан ЖДҮ-ийг хөгжүүлэх, өргөжүүлэх, ажлын байр бий болгох чиглэлээр жилийн 3%-ийн хүүтэй, 15 сая төгрөг хүртлэх төслийг хүлээн авна.  Хөдөлмөрийн мэргэжилтэн А.Ганбагана Лавлах утас: 99216699, 96910003.

Уулзалт хийлээ...

      Сумын Засаг дарга,  ИТХ-ын нарийн бичгийн дарга  нар  “Төрийн  ажлын  уялдаа  холбоог  эрчимжүүлэн  сайжруулах зорилгоор  төрийн албан хаагч нартай байгууллага тус бүр дээр цаг үеийн байдлаар  уулзалт хийлээ.   

“Сэлэнгэ хөгжлийн хөтөч аян”-ны нээлтийн үйл ажиллагаа


      ДЗОУБ –ын БОНХХ-ийн  дарга  Гэрэлмаа  “Хүүхэд гэр бүлийн хөгжил”- ийн төлөө  сургалт зохион байгууллаа.
     “Сэлэнгэ хөгжлийн хөтөч аян”-ны нээлтийн үйл ажиллагаанд Ундраа цэцэрлэгийн хүүхдүүд  бяцхан мэндчилгээ өргөлөө.  Мөн нээлтийн үйл ажиллагааг угтаж  “Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо”  сэдэвт жүжигчилсэн тэмцээн зохиогдож ДУНД  бүлгийн эцэг эхчүүд 1-р байр эзэллээ. 

"ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭЛЭНГЭ АЯН”

"ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ СЭЛЭНГЭ  АЯН”-ны  хүрээнд  “Хөгжлийн хөтөч  өрхүүдээ” баг байгууллагууд  сугалан авч   хамтран ажиллахаар боллоо

“Хүүхэд хамгааллын хамтарсан баг”

Засаг даргын санаачилгаар “ОЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОГЧДЫН ӨРГӨН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО...


 Хэлэлцүүлэгт БОНХЯ-ны мэргэжилтэн Н.Энхтайван, БОГазрын дарга А.Гантөмөр, Сумын засаг дарга Ш.Насандулам, ИТХ-ын дарга М.Нямжаргал.  Сум дундын ой ангийн дарга  С.Оюунбаатар нар оролцож    мэргэжлийн ангийн 50 иргэн, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөлийн ахлагч гишүүд, хувиараа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж компаннуудын төлөөлөл   нийт 153 иргэн оролцож санаа бодлоо солилцон нээлттэй хэлэлцэж цаашид хэрхэн ажиллах бодлогоо тодорхойлсон өргөн хэлэлцүүлэг боллоо.   Мөн Хөтөлбөрийн хүрээнд зорилтот 4 чиглэлийн сургалтаар “Мэргэжлийн холбоо”ны   50 гишүүдийг чадавхижуулж, хувцас багаж хэрэгсэлээр хангахын зэрэгцээ  баг тус бүр дээр бичил гал команд байгууллаа.

“Цолгүй бөхчүүдийн” барилдаан боллоо.

“Иргэн бүрт эрх зүйн мэдээлэл ” Шилэн данс, тендерийн хуулийн хэлэлцүүлэг боллоо...

2015.01.16ны 14:00 цагт Соёлын төвд  ЗДТГ-аас зохион байгуулж буй “Иргэн бүрт эрх зүйн мэдээлэл ”  сэдэвийн дор Шилэн данс, тендерийн  хууль сурталчилахын зэрэгцээ хэлэлцүүлэг  зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт нийт 53 иргэн оролцлоо.

Батсайханы Маралын нэрэмжит “Цодгор хүү” шатарын тэмцээн боллоо...

Золбин нохой

Зүүн хойд бүсийн шатарын аварга шалгаруулах тэмцээн боллоо...

2014 оны газар тариалан эрхлэлтийн нийт үзүүлэлтээрээ “ШИЛДЭГ СУМ” -аар шалгарлаа...

Газар тариалангийн мэдээ

ИНТОСЭ

Сэлэнгэ сумын байгаль орчны талаар хийсэн ажлын тайлан

   Байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц баялгийг нь зохистой ашиглахад зохицсон аж ахуйн уламжлалт болон орчин үеийн нийтлэг хэвшлийг хослуулан хөгжүүлэх замаар байгалийн баялгийг нөхөн сэргээж, төрх байдлыг нь хамгаалж, “НОГООН ХӨГЖИЛ ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. .
Аюулгүй орчинтой булганчууд хөтөлбөр,ногоон хөгжил хөтөлбөрийн  хүрээнд орон нутагтаа” Байгаль хамгаалах төлөвлөгөө” боловсруулан “Цэвэр орчин,ногоон хөгжил” аянуудыг баг аж ахуйн нэгж байгууллага,төр төсвийн байгууллагын дунд зохион байгуулан ажиллаж байна.
Аймгийн БОАЖГ-аас явуулсан “Агаарын бохирдлыг бууруулагч эх үүсвэрүүдийн  судалгаа,хүнс үйлдвэрлэгч иргэн,аж ахуйн нэгжүүдийг  мэдээллийн санд бүртгэн цахим бүртгэлд 83 иргэн 4 аж ахуй нэгжүүд хамрагдав.
“ Хог хаягдлын тухай” хуулийн хэрэгжилтэнд Сумын засаг даргын ажлын удирдамжаар 2 удаа хяналт шалгалтыг алслагдсан зам даваа болон эзэнгүй ба нийтийг хамарсан ажлаар “Хоггүй эрүүл орчин”,Цэвэр орчин,”Өвлийн гоёо” аянуудыг зохион байгуулан 1,8 сая төгрөг зарцуулан 90 тн хогийг тогтоосон цэгүүдэд хаях ажлыг хийж ажиллаа.
 “Ногоон хөгжил” хөтөлбөрийн хүрээнд сумын 16 наснаас дээш иргэд -2489,56- аж ахуйн нэгж 295 ширхэг мод бут тарьж жимс жимсгэний аж ахуй нэгж,иргэд 231 га талбайд 89240 ширхэг  суулгац ургуулан арчлан хамгаалж байна.
Нийтийг хамарсан ажлаар “Төрийн албан хаагчид “ 200 ширхэг мод тарьж ургуулах ажлыг бүх нийтэд уриалан  мод тарих өдрөөр хийж гүйцэтгэлээ.

2014 онд байгаль орчны хяналтын улсын байцааагчийн хийсэн ажлын мэдээлэл

Баялаг бүтээгчид хөдөлмөрийн яармаг худалдаа боллоо ...

Булган аймагт зохион байгуулагдсан Баялаг бүтээгчид хөдөлмөрийн яармагт манай сум 12 иргэн 2 ААН-ийн 23 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож Шилдэг органик бүтээгдэхүүн номинацид М.Отгонжаргал ахлагчтай Алтан зөгий бүлийн амтлаг Зөгийн бал шалгарсан байна. Баяр хүргэж амжилт хүсье.

2014 оны онцгой амжилтын эзэд тодорлоо...

2014 онд ажил хөдөлмөрөөрөө сум орон нутаг төдийгүй, аймаг, олон улсын хэмжээнд онцгой амжилт гаргасан манлайлагч   иргэн, аж ахуйн нэгжийг тодрууллаа..

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа