"Нэгдүгээрт хүүхэд" - сарын аяны хүрээнд ~ Хүрээлэн байгаа орчны эсрэг, гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, байгаль хамгаалах ажилд иргэн бүр идэвх санаачилгатай оролцох соёлыг төлөвшүүлэх, бүх нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, эх орноо хамгаалдаг нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэх зорилгоор "ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" эссэ бичлэгийн уралдааныг ЕБС-ийн бага, дунд, ахлах бүлгийн сурагчдын дунд ГХУСАЗС зөвлөл
зохион байгуулсан ба нийт 32 сурагч шалгаруулалтанд материалаа ирүүлж хөгжиж оролцсон.
Бага бүлгээс:
1-р байр 5б ангийн сурагч О.Уянга
2-р байр 5а ангийн сурагч Н.Минжин
Дунд бүлгээс:
1-р байр 8б ангийн сурагч Б.Нямсүрэн
2-р байр 8б ангийн сурагч Э.Цовоо
Ахлах бүлгээс Тусгай байранд 11а ангийн сурагч Г.Нямжаргал нар тэргүүллээ.
Шагналын санг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 100 000 төгрөгөөр дэмжиж ажиллалаа.
Оюун ухаан тань ундарч ~Олон түмнийгээ өнө мөнхөд манлайлж явах болтугай.