2017 оны 10 дугаар сар 24
Номын баярыг номын сан болон төрийн байгууллагууд, иргэд сургачдын дунд өргөн хүрээтэй зохион байгуулах хоёр өдрийн арга хэмжээний удирдамж гаргаж түүний дагуу 10-р сарын 16 нд төрийн байгууллагын албан хаагчид болон үйлчлүүлэгчдэд шинэ номын мэдээлэл хийж номын сангийн үйл ажиллагаагаа сурталчиллаа.
- ЗДТГ-ын 17 албан хаагчид болон 26 иргэн үйлчлүүлэгчид 2 цаг шинэ номын танилцуулага мэдээлэл хийж сурталчилж байгаа нь . МУГБагш Ц. Гомбожавын нэрэмжит бүрэн дунд сургуульд дээр мөн 2 цаг үзэсгэлэн гаргаж мэдээлэл сурталчилгаа явууллаа. Энэ үеээр 23 багш, 5 ажилчин, 150 гаруй суралцагч үзэж мэдээлэл авлаа.
- Мөн хүн эмнэлэг дээр 7 ажилтан 4 өвчтөн 12 үйлчлүүлэгч номын үзэсгэлэнтэй танилцаж мэдээлэл авлаа.
- Ундараа цэцэрлэгийн хөгжмийн багшын өрөөнд номоо дэлгэж 8 багш 3 албан хаагч үзэж мэдээлэл авлаа.
- Зэд Хантай Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгааалтын газрын захиргаанд номын үзэсгэлэн гаргаж 5 албан хаагч үзэж мэдээлэл авлаа.
Дээрх номуудаар номын сангийн танхимд үзэсгэлэн гаргаж номын баярын 2 дахь өдрийн нээлт хийж хүүхэд багачуудад мэдээлэл хийж шинэ уншигчдад үнэгүй карт нээлж эхэллээ.
- Номын баярын хаалт хийж уншигч хүүхдүүдийн дунд танин мэдэхүй асуулт хариултын АХА тэмцээн явуулхад 20 гаран сурагч оролцож Уншигч Доржпүрэв түрүүлж, уншигч Түвшинжаргал удааллаа.
- энэ өдөр Улсын тэргүүний Ундараа цэцэрлэгийн бяцхан суралцагч ахлах болон бэлтгэл бүлгийн 2 ангийн хүүхдүүдэд үлгэр уншиж өглөө .
- Одонцэцэг багштай бэлтгэл бүлгийн суралцагчид үлгэрийн шинэ ном танилцуулж Манжин, Лусын дагина зэрэг үлгэрийг уншиж үйл явдалын ярилцлаа.
Номын баярыг зохион байгуулах удирдамжын дагуу хоёр өдөр ажилхад давхардсан тоогоор 5 байгууллагын 68 нь ажилчин албан хаагч, 42 иргэн үйлчлүүлэгч, 211 сурагч хүүхдүүд оролцож 563 ш номыг уншиж судалсан байна.
Илтгэх хуудас бичсэн : Номын санч / С. Ганзориг /