Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН АВАРГУУД ТОДОРЛОО

XVII-p Жарны "Хилэнт эх" хэмээх Модон луу жилийн Сар шинийн босгон дээр Монгол Улсын ууган Хөдөлмөрийн баатар З.Очирын нэрэмжит шагналаар Сэлэнгэ сумын Тариахтай багийн малчин Дагвадорж овогтой Мөнгөншагай,гэргий Баасансүрэн овогтой Оюунтуяа, Аймгийн хошой Аварга малчнаар Тариахтай багийн малчин Лхагва овогтой Шижир-эрдэнэ гэргий Адарсүрэн овогтой Отгонбаяр, Аймгийн аварга малчнаар Дондов овогтой Баярмагнай гэргий Баясгалан овогтой Оюун-эрдэнэ, Ингэт багийн малчин Цогтсайхан овогтой Гантулга гэргий Цэдэндамба овогтой Хишигсүрэн, Аймгийн аварга тариаланчаар Атар багийн иргэн Ингэттолгой ХК-ны мехнаникжуулагч Балган овогтой Эрдэнэдэлгэр, Ингэт багийн иргэн Мон бийф катл ХХК-ны механикжуулагч Балгансүрэн овогтой Төрмөнх нар шалгарч шагнагдлаа. Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил үр бүтээлтэй ажиллаж, малын үүлдэр угсаа, ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, залуу малчдын халамжлан хүмүүжүүлж байгаа нэгэн үеийн төлөөлөл болсон эрхэм хүндтэй та бүхэнд халуун баяр хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа