Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

"БУЛГАН ХАНГАЙН ТАРИАЛАНЧДЫН СУРГАЛТ, ЗӨВӨЛГӨӨН 2023" арга хэмжээ болж байна...


Энэ удаагийн зөвлөгөөнд 16 сумын 120 гаруй тариаланчид оролцож, аймгийн газар тариалангийн салбарт гарч буй ололт дэвшил, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэж байна.
Зөвлөгөөнд оролцогчдод газар тариалангийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого шийдвэрийн тухай илтгэлийг ХХААХҮЯ-ны ГТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Алтангэрэл , Булган аймгийн хаврын тариалалтад баримтлах Агро зөвлөмжийг Дархан-Уул аймаг дахь УГТСЭШХ -ийн ГТСектор доктор Д. Баатарцол, Газар тариалангийн чиглэлээр олгогдох зээлийн талаар банкны төлөөлөлүүд мэдээлэл хийлээ.
Мөн газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй амжилт гарган ажиллаж буй Сэлэнгэ сумын тариаланч Ц. Батбагана Аймгийн "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" шагналаар шагнууллаа.
Арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байна.

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа