Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, мартын 8-ны баяр

Тус арга хэмжээний хүрээнд асуулт хариулт, танин мэдэхүйн
АХА тэмцээн зохион байгуулахад 26 эмэгтэй оролцож тэргүүн байр 1- багийн ахмад настан Д.Ариунсанаа, дэд байр 2-р багийн иргэн Г.Одгэрэл нар тус тус тэргүүллээ.
"Дээлийн товч хэн хамгийн хурдан зангидах вэ" тэмцээнд тэргүүн байр П.Энхжаргал, дэд байранд Б. Оюун-Эрдэнэ нар бусдыгаа тэргүүллээ.
"Хүнс хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан"-аар 1-р багийн иргэн Д.Ариунсанаа
"Булган аймгийн ИТХ-ын баярын бичиг"-ээр 1-р багийн иргэн Б.Энхээ
"Ачлалт ээж"-ээр 1-р багийн иргэн Д.Оюунтуяа
"Дархан бэр" шагналаар 2-р багийн иргэн Б.Сэлэнгэмаа
Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын дунд зохион байгуулсан "Ээждээ бичих захидал" уралдаанд тэргүүлсэн Г.Ганзориг захидлаа ээж Б.Энхтуяад гардуулан өгч хүндэтгэл үзүүллээ.
Үдшийн цэнгүүний уралдаан тэмцээний шагналыг ивээн тэтгэсэн "Ингэт тавилан" дэлгүүр, "Зоригт тул" дэлгүүртээ талархал илэрхийлэе. Сумын ахмад настан эмэгтэйд халзан цагаан хониор мялаасан 1-р багийн залуу малчин Ч.Оргилбаяртаа талархал илэрхийлж төл мал нь түм, бумаар өсөх болтугай гэж ерөөе

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа