Сумын Засаг даргын 2023 оны 05 сарын 23-ны өдрийн А/166 дугаар захирамжаар Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, арга хэмжээг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулсан.
Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр арга хэмжээг "НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД", "ОДОНГОО ЗҮҮ ЭЭЖЭЭ" уриан дор Хамтарсан багийн гишүүд ИТХ, ЗДТГ, Ундраа цэцэрлэг, Соёлын төв, Ерөнхий боловсролын сургууль, Эрүүл мэндийн төв хамтран зохион байгууллаа.
Хамтарсан багийн судалгаанд
суурилж 50 хүүхдэд хүндэтгэл үзүүлсэн ба 40 хүүхдэд ЗДТГ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 10 хүүхдүүдэд тус тус хүндэтгэл үзүүлэн гэрээр айлчилж хамтран ажиллалаа.
Мөн урлаг, соёлын тоглолтын арга хэмжээнд нийт 44 хүүхэд оролцлоо. Үзэгч хүүхэд, багачууд, эцэг эхчүүдэд баяр дээр нь баяр нэмсэн авъяаслаг бяцхан хүүхдүүдэд гарын бэлэг өгч дэмжиж ажилласан хамтрагч байгууллагууд:
1. Б.Наран-Ундрах захиралтай Өрмөгтэй ХХК -15 бэлэг
2. Төгөл моностой ХХК - 5 бэлэг
3. 2023 оны аймгийн "Шилдэг аж ахуйч өрх"-ийн тэргүүн Ц.Батбагана - 5 бэлэг,
4. "Зоригт тул" дэлгүүр - 4 бэлэг
5. "Ингэт тавилан" дэлгүүр 10 бэлэг,
6. "Ингэт-өрнөх" дэлгүүр 5 бэлэг нийт 44 бэлэг өгч сайн үйлс хийсэн хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.