СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2021-2024 ОНЫ “СЭЛЭНГЭ-ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
2021-2024 ОНЫ “СЭЛЭНГЭ-ШИНЭ ХӨГЖЛИЙН ЗАМ”
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
Монгол Улсын хөгжлийн бодлого,
төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Булган аймгийн засаг даргын 2020-2024
оны үйл ажиллагааны хөтөлбөр, ИТХ-ын
2020 оны сонгуульд оролцогч Ардчилсан намын хөтөлбөрт тулгуурлан, аймгийн хөгжлийн бодлогын
хэлтэс, улс төрийн нам, хувийн хэвшил,
иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн
саналд үндэслэн боловсруулж 2020-2024
оны үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойллоо.
Сумын Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөр нь хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн
бодлого, засаглалын бодлого, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн 5 бүлгийн
16 тэргүүлэх зорилт, 91 дэд зорилтоос
бүрдэж байна.
НЭГ: Хүний
хөгжлийн бодлого.
Сумын онцлог, хүн амын амьдралын хэв маяг,
хэрэгцээ шаардлага, эрүүл мэнд, боловсролын түвшинд нийцсэн бодлого, шийдвэрийг
гарган хэрэгжүүлж, өрх, гэр бүлийн хөгжилд чиглэсэн хүн амыг эрүүл,
боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэхийг зорино.
1.1. Эрүүл мэнд
Өвчнөөс урьдчилан сэргийлэх,
эрт илрүүлэх тогтолцоог бэхжүүлж, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв
маягтай иргэн төлөвшүүлж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг
сайжруулна.
1.1.1. Эрүүл мэндийн
төвийн барилга, дэд бүтэцийг сайжруулна.
1.1.2. Эрүүл
мэндийн төвийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулж, техник, тоног төхөөрөмжөөр
үе шаттай хангана.
1.1.3. Иргэдийн
эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, зонхилон тохиолдох халдварт бус өвчний эрт
илрүүлгийн үзлэгийг зохион байгуулж, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг
төлөвшүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.
1.1.4. Халдварт
өвчний тандалт сэргийлэлтийг сайжруулж, эрт илрүүлэх идэвхтэй үзлэгийг зохион
байгуулж, хариу арга хэмжээний бэлэн байдлыг дээшлүүлнэ.
1.1.5. Төрөлжсөн, сувилахуйн тусламж үйлчилгээг
өргөжүүлэн, чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.
1.1.6. Эрүүл
мэндийн төвийн хүний нөөцийн чадавхыг сайжруулж, нийгмийн асуудлыг үе
шаттайгаар шийдвэрлэнэ.
1.1.7. Эх, хүүхдэд
үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан өвчлөлийг
бууруулна.
1.1.8. Нүхэн
жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар өөрчилнө.
1.1.9. Эрүүл
амьдралын зөв горим хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэргжүүлэх ажлыг зохион байгуулах
1.1.10. Эмч
ажилчдын нийгмийн баталгаа хангах
1.2. Боловсрол
Хүн бүрд чанартай боловсрол эзэмших
тэгш боломжийг бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, төлөвшил, гэр бүлийн
амьдралын баталгаа, сумын хөгжлийн суурь
болгон насан туршдаа суралцах тогтолцоог бэхжүүлнэ.
1.2.1.
Суралцагчийг бие даан, бүтээлчээр
суралцахуйд суралцах боломж олгох, тэдний авьяас, ур чадварыг хөгжүүлэх,
хүмүүжил, төлөвшил, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ,
амьдрах ухаанд суралцуулах бодлого баримтлан ажиллана.
1.2.2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль,
цэцэрлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлж, сэргээн засах үйлчилгээг нийгэм, хамт
олонд нь түшиглэн тогтмол үзүүлнэ.
1.2.3. Цахим сургалтын платформыг хөгжүүлж, цахим агуулга, цахим хичээл боловсруулж,
бүх насны иргэдийн "Насан туршийн боловсрол"-ыг дэмжинэ.
1.2.4. Багшлах боловсон хүчний мэргэжил, арга зүйн
хөгжлийг дэмжиж, тэднийг урамшуулах, харилцан туршлага солилцох боломжийг олгож,
нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхэд анхаарна.
1.2.5. Багш, сурагчдын сурч, хөгжих орчныг сайжруулж, боловсролын байгууллагуудад
шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар шийдвэрлэх замаар боловсролын
үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, "Хүүхдэд ээлтэй"
сургалтын орчин нөхцлийг бүрдүүлнэ.
1.3.
Биеийн тамир, спорт
Нийтийн биеийн тамирыг эрүүл, идэвхтэй амьдралын хэв
маяг, амьдралын салшгүй хэсэг болгож, үндэсний болон өвөл, зуны спортуудыг
дэмжиж, сумын баг, тамирчдын аймаг, улсын, /тив, дэлхийн/ түвшинд өрсөлдөх
чадвар, амжилтыг нэмэгдүүлнэ.
1.3.1. Хүн амыг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл дадал хэвшилд
сургах, орчин нөхцлийг сайжруулах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагын
хамтын ажиллагааны үндсэн дээр хэрэгжүүлж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлнэ.
1.3.2. Үндэсний спорт
болон уламжлалт тоглоом наадгай, олимпийн төрлийн спортуудыг бодлогоор дэмжиж,
тамирчдын амжилтыг ахиулах, аймаг, улс,
бүсийн чанартай уралдаан, тэмцээн зохион байгуулна.
1.3.3. Иргэдэд үйлчлэх
спортын зориулалтын стандартын шаардлага хангасан талбайн хүртээмжийг
нэмэгдүүлж, материаллаг баазыг бэхжүүлнэ.
1.4.Соёл,
урлаг
Соёлын
төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн
зэрэгцээ үндэсний өв уламжлалыг залгамжилж, орчин үеийн соёл урлагийн чиг
хандлагатай хослуулан хөгжүүлнэ.
1.4.1.Анхдагч
түмний бахархал, монгол өв соёлыг хойч үедээ өвлүүлэх, орчин үеийн соёл
урлагийг түгээн дэлгэрүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг хангана.
1.4.2. Соёлын
төвийн барилгыг засварлан, материаллаг
баазыг сайжруулна.
1.4.3. Соёлын
биет болон биет бус өвийн оршин тогтнох чадавхыг бэхжүүлж, цахим соёлын санг
бүрдүүлнэ.
1.4.4. Номын
сангийн фонд баяжилтыг нэмэгдүүлэх
1.4.5. Мэргэжлийн
хүний нөөцийг орон нутгийн бодлогоор бэлтгэж, мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх,
мэргэшүүлэх ажлыг зохион байгуулж, тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулахад
анхаарч, нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого баримтална.
1.5.Хөдөлмөр
эрхлэлт
Сумын
бизнес эрхлэгчид, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, шинээр бий болсон ажлын
байрыг тогтвортой хадгалж, өрхийн орлогыг нэмэгдүүлнэ.
1.5.1. Сумын хөдөлмөрийн
зах зээлийн судалгааг гаргаж, түүнд үндэслэн орон нутгийн хэрэгцээ, шаардлагад
нийцсэн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлого баримтлах ба, төр, хувийн
хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
1.5.2. Сумын “Өрхийн аж ахуй эрхлэлт” хөтөлбөр шинээр боловсруулж,
хэрэгжилтийг хангана.
1.6. Нийгмийн хамгаалал, халамж
Нийгмийн
зорилтот бүлгийн иргэдэд үзүүлэх нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг гэр
бүлд төвлөрүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настны болон хүүхдийн хөгжил хамгааллыг сайжруулах,
жендэрийн тэгш байдлыг хангах, тэдний нийгмийн идэвх оролцоог дэмжсэн хөгжлийн
төвүүдийг бий болгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ.
1.6.1. Сумын хэмжээнд
гэр бүл, хүүхэд залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг
дээдэлсэн, нийгмийн бүх бүлгийн оролцоог хангасан хүний хөгжлийн бодлогын
хэрэгжилтийг хангана.
ХОЁР: Эдийн
засгийн бодлого.
Эдийн засгийн
бүтцийг сайжруулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашгийг нэмэгдүүлж,
жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг
сайжруулан эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхийг зорино.
2.1. Эдийн засгийн тогтвортой хөгжил
Экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, эрүүл, аюулгүй
амьдрах орчныг бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай, иргэдийн амьжиргааны
түвшин өндөр, үндэсний хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий тэргүүлэгч сумын нэг
болно.
2.1.1. Эдийн
засгийн хөгжлийн 2021-2024 оны үндсэн зорилтуудыг хэрэгжүүлж, эдийн засгийн
өсөлтийг нэмэгдүүлнэ.
2.1.2. Эдийн засгийн
чадавхыг
нэмэгдүүлэх зорилгоор гадаад, дотоод хөрөнгө оруулалт,
төсөл, хөтөлбөрийн хөрөнгийг тогтвортой нэмэгдүүлж, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлнэ.
2.1.3. Төрийн худалдан авах ажиллагаагаар дамжуулан
дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмжинэ.
2.1.4. Татварын
тайлагналт, хураалтын үйл ажиллагааг цахимжуулж, ил тод байдлыг нэмэгдүүлэх
замаар татварын үйлчилгээг иргэд, татвар төлөгчдөд хүндрэлгүй болгож, татварын
бааз суурийг нэмэгдүүлнэ.
2.1.5. Төсөв, санхүүгийн цахим систем нэвтрүүлж, төрийн
үйлчилгээг шуурхай, үр ашигтай болгож, төсвийн зардлын ил тод байдлыг хангана.
2.1.6. Аж ахуйн
нэгж, байгууллагын бүртгэл хөтлөлт, олон улсын стандарт нэвтрэлтийг сайжруулах
замаар төсвийн орлогын бүрдүүлэлт, төсвийн зарцуулалтын үр ашгийг дээшлүүлж,
удирдлагын бүх шатанд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой шийдвэр
гаргаж, хэрэгжүүлнэ.
2.2. Хөдөө аж
ахуй
Хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон,
эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад
нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн
тэргүүлэх салбар болгон хөгжүүлнэ.
2.2.1. Хөдөө аж
ахуйн салбарын материаллаг бааз, хангамжийг сайжруулна.
2.2.2. “Шинэ хөдөө-Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийг
ханган, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж, хөдөө аж
ахуйн техник, тоног төхөөрөмжийг сайжруулна.
2.2.3. “Чинээлэг малчин”
аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, боловсруулан хэрэгжүүлж, малын
чанар, ашиг шимийг сайжруулах ажлыг эрчимжүүлж, дотоодод мал, махны худалдааг
нэмэгдүүлж малчдын орлогыг өсгөнө.
2.2.4. Мал
аж ахуй эрхлэлтийг дэмжих, өндөр ашиг шимтэй малын нийт сүрэгт эзлэх хувийг ....-д
хүргэнэ.
2.2.5. Хадлан,
бэлчээрийн талбайг зохистой ашиглах, нөхөн сэргээх, уст цэгийн хайгуул судалгаа
хийж, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлнэ.
2.2.6. Малын
гоц халдварт, халдварт өвчний эрсдэл бүхий бүс нутагт мал эмнэлгийн урьдчилан
сэргийлэх арга хэмжээний үр дүнг сайжруулна.
2.2.7. Мал
аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд антибиотек, пестицидийн үлдэгдэл
тодорхойлж, малын эмийн зохистой хэрэглээг хангана.
2.2.8. Атрын IV
аяныг суманд хэрэгжүүлж, хөрсний үржил
шимийг хамгаалах, нөхөн сэргээх, үр сортын болон техник, технологийн
шинэчлэлийг эрчимжүүлнэ.
2.2.9. Төмс,
хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, сумын хүн амын хүнсний ногооны
хэрэгцээг ........ доошгүй хувиар хангана.
2.2.10. Хүнсний
ногоо, нарийн ногооны нэр төрлийг олшруулж, өвлийн болон нарлаг хүлэмж,
агуулахын аж ахуйг хөгжүүлнэ.
2.2.11. Төмс
хүнсний ногооны хувийн зоориудыг сэргээх ба
шинэчлэн ашиглалтыг сайжруулах төдийгүй төдийгүй борлуулалтын сүлжээг
үүсгэнэ.
2.2.12. Малын тэжээлийн ургамал тариалж, үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлэх замаар мал аж ахуйн
үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлнэ.
2.3.Үйлдвэрлэл,
үйлчилгээ
Үйлдвэрлэл,
худалдаа, үйлчилгээ эрхлэх таатай орчныг
бүрдүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлж, брэнд
бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, ажлын байр
бий болгоно.
2.3.1.
Жижиг, дунд, үйлдвэрлэлийг
/зөвлөх үйлчилгээг/ хөгжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагааг
өргөжүүлнэ.
2.3.2. Жижиг, дунд үйлдвэрлэлд санхүүжилтийн олон
эх үүсвэрээс дэмжлэг үзүүлнэ.
2.3.3.
Үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг
сайжруулна.
ГУРАВ. НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
1.
Байгалийн өгөөжийг
үнэлэн хамгаалж, анхдагч экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, нөхөн сэргээх
замаар ашиглалтын нөөц бий болгох, аялал жуулчлалыг байгаль орчин, эдийн
засгийн үр өгөөжтэй байдлаар хөгжүүлж, сум төлөвлөлт, дэд бүтцийн салбарын
хөгжлийг түргэсгэж, иргэдийн ая тухтай амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахыг
зорино.
3.1. Байгаль орчин
Байгалийн
баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, орчны бохирдол,
доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг
хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй орчныг
бүрдүүлнэ.
3.1.1. Ус, рашааны судалгаа,
шинжилгээний ажлыг зохион байгуулж, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах,
хэмнэх, хуримтлуулах цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.1.2. Сумын ойн сангийн ашиглалтад
хамгаалалтын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.
3.1.3.
Биологийн төрөл зүйлийг хамгаалах, өсгөн үржүүлэх санаачилгыг дэмжиж, хамтран
хэрэгжүүлнэ.
3.1.4. Газар нутгийг улсын болон орон
нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг судалгаанд үндэслэн зохион байгуулж,
сүлжээг өргөтгөнө.
3.1.5. Хог хаягдлын менежментийг
боловсронгуй болгож, орчны бохирдол доройтлыг бууруулж, шинэ дэвшилтэт арга
технологийг нэвтрүүлнэ.
3.1.6. “Жорлонгоо өөрчилье” аяныг жил
бүр зохион байгуулж, гэр хорооллын айл өрх, албан байгууллагыг байгальд ээлтэй
боловсон 00-той болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
3.1.7. Ус,
цаг уурын ажиглалтын болон орчны хяналт-шинжилгээний сүлжээний хэвийн
ажиллагааг хангаж, цаг агаарын аюулт үзэгдлийг урьдчилан мэдээлэх, сэрэмжлүүлэх
чадавхыг бэхжүүлж, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулна.
3.2. Аялал жуулчлал
Байгаль, түүх, соёлын өвийн онцлог бүхий, байгаль орчинд
ээлтэй, сумын иргэдэд түшиглэсэн, төрөлжсөн, тогтвортой аялал жуулчлалыг
хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжтэй салбар болгон хөгжүүлнэ.
3.2.1. Аялал жуулчлалын
бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулан баталгаажуулж, өрсөлдөх
чадварыг дээшлүүлж, жуулчдын тоог нэмэгдүүлнэ.
3.2.2. Өвлийн аялал
жуулчлалыг хөгжүүлэх санал санаачилгыг дэмжин, хамтран ажиллана.
3.3. Дэд бүтцийн төлөвлөлт, төв суурингийн хөгжил
Сумын дэд бүтцийн
салбарыг хөгжүүлж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлнэ.
3.1.1. Сумын газар зохион байгуулалтын ерөнхий
төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хөгжлийн хэтийн зорилт, сумын төлөвлөлттэй
уялдуулан газар олголтын үйл ажиллагааг ил тод болгоно.
3.1.2.”Сайн хашаа", "Гудамж" төслүүдийн
төлөвлөлтийг боловсруулж, бүтээн байгуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
3.1.3. Сумын гэр хорооллын гудамж, талбайг бүрэн гэрэлтүүлэгтэй
болгоно.
3.3.4.
Сумын төвд нэгдсэн дулааны төвлөрсөн системтэй болох
3.3.5.Сумын
төвд инженерийн шугам сүлжээний төвлөрсөн системтэй болно.
3.3.6.Авто
зам гүүр засварын ашиглалтийг сайжруулна.
3.3.7.
Тариахтай Атар багт төрийн байгууллагын цогцолбор байгуулж нэгдсэн халаалтанд
холбох
3.3.8.
Сэлэнгэбүрэн багийн үерийн сувгийг засварлана.
3.3.9.
Хүнсний ногооны энгийн зоорь шинээр барих, засварлах
3.3.10.Сэлэнгэ
ҮТП"-ын бүсэд жижиг дунд үйлдвэр, үйлчигээний нэгжүүдийг бий болгоно.
3.3.11.Ингэт
дөл ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааг өргөжүүлнэ
3.3.12.
Шинэ шийдэл бүхий нэгдсэн Амины орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлнэ.
3.3.13.
Иргэд амар тайван амдрах орчин нөхцлийг бүрдүүлнэ.
ДӨРӨВ.ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО
Төрийн албаны хүний нөөцийг чадавхжуулах
замаар мэргэшсэн, тогтвортой төрийн албыг бэхжүүлж, цахим технологид суурилсан төрийн үйлчилгээг үе шаттай нэвтрүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг
дээшлүүлж, иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг хангахыг зорино.
4.1.“Цахим
Монгол” төрийн шуурхай үйлчилгээ
Цахим
хөгжлийн бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг шуурхай,
хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх
нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа зардлыг хэмнэнэ.
4.1.1. “Цахим Монгол" төрийн үйлчилгээг орон нутагт
үр дүнтэй хэрэгжүүлнэ.
4.1.2. Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн ил
тод байдлыг нэмэгдүүлж, иргэд олон нийтийн оролцоог хангана.
4.2.Мэргэшсэн, ёс зүйтэй төрийн алба-хүнд сурталгүй
төрийн үйлчилгээ
Чадахуйн зарчимд суурилсан мэргэшсэн, тогтвортой төрийн
албыг бэхжүүлж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг дээшлүүлнэ.
4.2.1.Төр,
иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг бэхжүүлж, шийдвэр гаргах түвшинд
иргэдийн оролцоог нэмэгдүүлж, эрх ашгийг дээдэлсэн зөв бодлогыг хэрэгжүүлнэ.
4.2.2.Төрийн
албаны хүний нөөцийг үе шаттай сургаж, мэргэшүүлэн төрийн албан хаагчдын
ажиллах нөхцөл боломжийг сайжруулж, төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг
дээшлүүлнэ.
4.2.3.Төрийн
байгууллагад хандсан иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахимаар хүлээн авч
шуурхай шийдвэрлэнэ.
4.2.4.Төрийн
албаны хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг цалингийн нэгдсэн системтэй
холбож, орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, хэрэгжилт, хяналтыг
сайжруулна.
4.2.5.Төрийн
бүх шатанд байгаа авлигыг таслан зогсоох, авлигаас урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүдийг
зохион байгуулж, төр иргэдийн энэ төрлийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлнэ.
4.3.Хууль,
эрх зүй, батлан хамгаалах
Иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангана.
4.3.1.
Сумын төвийн камержуулалтын нэгдсэн системийг шинэчлэн засварлаж, гэмт хэрэг
зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг авч, гэмт хэрэг,
зөрчлийн гаралтыг бууруулж, нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангана.
4.3.2.
Хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж
хохирохоос урьдчилан сэргийлэх, нөлөөллийн арга хэмжээг төр, хувийн хэвшлийн
түншлэлд тулгуурлан өргөжүүлнэ.
4.3.3. Архивын баримтын хадгалалт,
хамгаалалтын нөхцлийг сайжруулна.
4.3.4.
Хуулийн байгууллагын автомашин, тусгай зориулалтын техник
хэрэгслийн хангалтыг үе шаттайгаар шинэчилж, ажиллах орчныг сайжруулан
үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
4.3.5.
Сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тойм судалгаа хийж, гамшиг аюулт үзэгдлийн
эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч, техник тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана.
4.3.6. Сумын гамшгийн эрсдэлийн үнэлгээ, тойм
судалгаа хийж, гамшиг аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч,
техник тоног төхөөрөмжөөр үе шаттай хангана.
4.3.7.Батлан
хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалах тогтолцоог
бэхжүүлнэ.
ТАВ.БҮС, ОРОН
НУТГИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО
Иргэдийн сумандаа сайхан
амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийг зорино.
5.1. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг
хөгжүүлэн орон нутаг дахь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
5.1.1. Хөдөө аж
ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн гаралтай
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг
нэмэгдүүлнэ.
5.1.2.
Өрхийн орлогод нийцсэн, амины, түрээсийн гэх мэт инженерийн шийдэл бүхий орон
сууцны хангамжийг нэмэгдүүлэх.
5.1.3.
Сумын төв эргийн бэхэлгээ үерийн далан сувгийн ажлыг хэрэгжүүлнэ.
5.1.4. Инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн
ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
5.1.5. Багийн төвүүдийг үүрэн телефоны сүлжээнд бүрэн
хамруулж, нутаг дэвсгэрийн хэмжээгээр үүрэн холбоо, өндөр хурдны интернэт ашиглах нөхцлийг бүрдүүлнэ.
5.1.6. Цахилгаан, эрчим хүчний хангамжийг сайжруулж,
найдвартай ажиллагааг дээшлүүлнэ.
5.1.7. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа босоо
удирдлагатай төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж төрийн үйлчилгээний цар
хүрээг нэмэгдүүлнэ..
5.1.8. Багийн төвийг
цогцолбор хэлбэрээр шилжүүлэн байгуулна.