Сэлэнгэ суманд газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгж-9, иргэд-14, малчид мал бүхий иргэд – 118 нийт 141 иргэн оролцсон “МАЛЧИД ТАРИАЛАНЧДЫН ЗӨВЛӨГӨӨН, ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ”-ыг амжилттай зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр Малчид, Тариаланчдын асуудлыг тус тусад нь авч хэлэлцэн Зөвлөлдөх уулзалтыг нэгдсэн байдлаар зохион байгууллаа.
Малчид Тариаланчид зөвлөлдсөн уулзалтаар Үр тариа, төмс, хүнсний ногоо тариалсан талбайд мал тэжээвэр амьтан
орохоос урьдчилан сэргийлэх тариалан эрхлэгч, малчдын харилцааг зохицуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж 7 заалтад өөрчлөлт оруулж, 2 заалтыг нэмж оруулан хэрэгжүүлэхээр баталж нэг шийдвэрт хүрсэн нь Зөвлөгөөн, зөвлөлдөх уулзалтын онцлог, үр дүн байлаа.
Шагнал, урамшуулал: ХХААХҮ-ийн яамны ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН –аар 2-р баг С. Оюунхишиг, Б. Мөнхтулга О. Оюун-цэрэн, 3-р баг Ё. Нямаа, нар шагнагдлаа.
Тоо баримтаас дурьдвал:
• 2022 онд 5717 га талбайд тариалалт хийж 7034 тн ургац хураан авч 6193 га талбайд уринш хийсэн байна.
• 2023 онд 1095 өрхийн 3423 хүн амтай. Үүнээс малчин өрх -369, мал бүхий 257 өрх нийт 626 малчин болон мал бүхий өрх байгаа нь сумын нийт өрхийн 57.1 % -ийг эзэлж байна. Малын тоо Адуу-10085, Үхэр – 25880, Хонь – 42108, Ямаа – 28647 нийт 106720 толгой мал тоологдсон байна.
• 2023 оны 03 дугаар сарын байдлаар 52389 эх мал төллөхөөс унага-23, тугал-386, хурга-1458, ишиг-1302 нийт 3169 эх мал төллөөд байна.