Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

ХУТАГ-ӨНДӨР, СЭЛЭНГЭ СУМДАД ГАРСАН ОЙ ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААЖ , БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ , БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ ХҮЛЭЭЛЦЛЭЭ. . .


Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумдын залгаа нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гарсан Ой, хээрийн түймрийг 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бүрэн унтрааж , орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өглөө.
Ой, хээрийн түймрийг Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж, Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очир, Сэлэнгэ сумын Засаг дарга Б.Ууганбаяр нар удирдан зохион байгууллаа.
Булган, Орхон, Дархан-уул, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын нийт 85 алба хаагч, 8 автомашин техник, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сум, Хялганат тосгоны Мэргэжлийн анги, албадын ажилтан алба хаагч , Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат хамгаалалтын захиргааны хамт олон болон нутгийн 87 иргэн 25 автомашин, 15 мотоцикль, морьтой 13 иргэн тус тус ажиллалаа.
Гэнэтийн гамшиг ослын үед албаны болон иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн нэгж талбарт болон арын албанд тусалж дэмжсэн бүх хүмүүстээ нутгийн зон олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
Гал түймрийн гамшиг ослоос хамтдаа сэргийлцгээе.

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа