Монгол улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан төрсөн нутаг Сэлэнгэ түмэндээ Ерөнхийлөгчийн цомоо залж ирлээ.
Монгол улсын начин Дэлгэрсайханы Амарсайханд Засаг дарга Б.Ууганбаяр хүндэтгэл үзүүлэн баяр хүргэж цаашдаа олон барилдаандаа амжилт гарган цол ахиулан барилдахыг хүсч бэлтгэл хангах хэрэгцээнд нь зориулж арван сая төгрөг, нутгийн брэнд Сэлэнгэ үүлдрийн таван тугалтай үнээ бэлэглэж урамшууллаа.Монгол Улсын начин Дэлгэрсайханы Амарсайханы Ерөнхийлөгчийн цомын хүндэтгэлд гучин хоёр хүчит бөхийн барилдааныг зохион байгуулснаар аймгийн өсөх идэр начин Б.Мөнхбат түрүүллээ.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.