ТАЛАРХАЛ Сумынхаа нэрийг өндөрт өргөж, үндэсний спорт болох шагайн харваанд Булган аймгийн баяр наадамд ТЭРГҮҮН байр Булган аймгийн Баян-Агт сумын 100 жилийн ойн баяр наадамд ДЭД байранд амжилттай оролцсон бяцхан дүү нартаа талархал илэрхийлье. Эвийн хүч, эрмэг зориг, мэргэн харваагаараа сумынхаа нэрийг бахдам амжилтаар мөнхөлсөн [Ингэтийн шонхрууд] багийн харваачдадаа халуун баяр хүргэе цаашдын тэмцээн уралдаанд улам өндөр амжилт гаргахын ерөөл дэвшүүлж байна. Та бүхний харвасан сум болгон онон байг. Савдаг ивээж, шагайны сүр хүч үеийн үед мандан бадраг
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа