Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

Хулстайн давааны зам засварын ажилыг засаг дарга А.Ганбагана болон ажлын хэсгийн гишүүд хүлээн авлаа. Төсвийн эх үүсвэр : Орон нутгийн хөгжлийн сан Төсөвт өртөг: 20 сая төгрөг Гүйцэтгэгчээр : Ингэт Дөл ОНӨҮТГ * Давааны зам хар шороо нь гаран цөмөрч, борооны усны улмаас хувил гарч иргэд зорчиход ихээхэн хүндрэл учирч байв. Уг ажлыг гүйцэтгэхэд техникийн эвдрэл гэмтэл их гарч байсан нь хугацаа их алдахад нөхцлийг үүсгэж байв. * Давааны эвдрэлтэй хэсгийг 1м гүн хүртэл хатуу чулуу хайргаар дүүргэн бүтэн хучиж дагтаршуулан чанартай гүйцэтгэсэн Ингэт Дөл ОНӨҮТГ-ын хамт олонд талархал илэрхийлье... * Нутгаа гэх халуун сэтгэлээр дэмжиж тусласан Атар багийн иргэддээ маш их баярлалаа... * Иргэдийн сонорт * үргэжлүүлэн бид ойрын хугацаанд сумын төв болон Эрдэнэт- Ингэт чиглэлийн замуудыг засварлах болно.

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа