ИТХ-ын дарга Х.Хүдэрчулуун Засаг дарга А.Ганбагана болон ажлын хэсгийн гишүүд Ингэтийн голын малчидтай уулзаж, мэдээлэл солилцлоо. Уг уулзалтаар сум, орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал, цэвэрлэх байгууламж, бэлчээрийн даац, бэлчээр ашиглах журам, хийж буй ажилын талаар мэдээлэл өгч, малчдын санал хүсэлтийг сонсон, тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллалаа. Мөн малчдад төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцаж, мэдээлэл түгээв.
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа