МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД: Сэлэнгэ сумын Засаг даргын орлогч Э.Ням-осороор ахлуулсан ажлын хэсэг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Тариахтай багийн нутаг Харлаг, Наран, Тариахтай, Харцайн чиглэлд иргэдийн хадлан бэлтгэлийн явцтай танилцах, ирсэн өргөдөл гомдолыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ажиллаа. Энэ жил хур бороо багатай байснаас өвсний гарц муу байна. Малчид, мал бүхий иргэд хадлан бэлтгэх нэрийдлээр Засаг даргын захирамж зөрчин 10 ДУГААР САРЫН 10-С өмнө нүүж ирэх, малаа хадлангийн талбайд бэлчээх, тариан талбайд оруулах зэрэг зөрчлүүд гаргасаар байна. Иймд Таримал ургамал, хадлан бэлчээрийг хамгаалах тухай Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаар захирамжыг зөрчсөн өрхөд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаар болсоныг мэдэгдэе. Мөн өвс хадлангийн гарц муу байхад бизнес хийх зорилгоор бэлчээр хадах, малын бүртгэлгүй байж хадлан бэлтгэхгүй байхыг хүсье. Энэ жил хур бороо бага, хэт халалт, усархаг бороо, мөндөр зэрэг байгалийн хүчин зүйлээс шалтгаалан Булган аймгийн хэмжээнд 3000 га талбай улаан буудай мөндөрт цохиулж ургац алдаад байна. Сэлэнгэ сумын хувьд ургац хураалт эхэлсэн улаан буудайн ургац харьцангуй сайн байгаа тул хохирол багатай хураан авах нь нэн чухал болоод байгааг ухамсарлаж малаа тариан талбайд оруулахгүй байхыг ЭРХЭМ МАЛЧИД, МАЛ БҮХИЙ ИРГЭДЭЭС чин сэтгэлээсээ хүсье. ЭВИЙГ САХИЖ ЗӨВИЙГ ЭРХЭМЛЭН НЭГ НЭГЭНДЭЭ ХҮНДЭТГЭЛТЭЙ, ХҮН ЧАНАРТАЙ ХАНДАЖ ХАДЛАН ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭХИЙГ ХҮСЬЕ.
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа