МАЛЧИД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛ: Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Завхан аймгийн Алдархаан, Цагаанхайрхан, Улиастай, Идэр, Цагаанчулуут сумдын нутгаар 6-45мм хэмжээтэй бороо, нойтон цас орж, цасны зузаан 2-26 см байна. Мөн замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсээд байна. Түүнчлэн энэ сарын 21-ний өдрөөс 27-ны өдөр хүртэл цаг агаар нийт нутгаар тогтворгүй болж ялангуяа 22-нд төвийн аймгуудын нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, говь тал хээрийн нутгаар салхи шуургатай өдрүүд үргэлжлэхээр байна. Иймд, замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдах эрсдэл гарч болзошгүй тул иргэд хол ойрын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бензин, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчих, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа