Булган аймагт "Шинэ хөдөө сэргэлт" "Үйлдвэрлэлийн сэргэлт" хөтөлбөрүүдийн нээлтийн хүрээнд "Миний Булган Алтан Намар" үзэсгэлэн худалдаа 2025.10.31 нээс 2025.11.01 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэн худалдаанд Улсын тэргүүний "СЭЛЭНГЭ" Сумын 7 малчин өрх 14 толгой мал АДУУ, ҮХЭР, ХОНЬ зэрэг малтай амжилттай оролцлоо. СЭЛЭНГЭ ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ТӨРӨЛД : 1. Сэлэнгэ сумын Тариахтай багийн залуу малчин М.Идэрийн Сэлэнгэ үүлдрийн Улаан халзан "БУХ" дэд байр Мөнгөн медаль өргөмжлөл мөнгөн шагнал 2. Сэлэнгэ сумын Таримал багийн залуу малчин О.Мөнхтулгын Сэлэнгэ үүлдрийн Улаан халзан "ҮНЭЭ" тэргүүн байр Алтан медаль" өргөмжлөл мөнгөн шагнал 3. Сэлэнгэ сумын Тариахтай багийн Аймгийн аварга малчин О.Нэргүйн Сэлэнгэ үүлдрийн Улаан халзан "ҮНЭЭ" гутгаар байр Хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагнал ГЕРЕФОРД ҮҮЛДРИЙН ҮХРИЙН ТӨРӨЛД : 1. Сэлэнгэ сумын Тариахтай багийн залуу малчин Э.Мягмар-Очирын Герефорд үүлдрийн Хүрэн халзан "БУХ" тэргүүн байр Алтан медаль өргөмжлөл мөнгөн шагнал 2. Сэлэнгэ сумын Тариахтай багийн Сумын аварга малчин Р.Батсайханы Герефорд үүлдрийн Хүрэн халзан "БУХ" тусгай байр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдан амжилттай оролцлоо. Нийт үзэсгэлэнд оролцсон малчдадаа баярлалаа.
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа