10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв (2025 оны 12-р сарын 08-наас 17-ныг хүртэлх) Тунадас: 09, 10-нд зарим газраар бага зэргийн цас, 11-нд нутгийн өмнөд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан болон явган цасан шуурга шуурна. Бусад хугацаанд багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур: Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -12...-17 градус, бусад нутгаар шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 09-нөөс 12-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Эг, Орхон, Сэлэнгэ, Туул голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, бусад нутгаар шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа