Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартын 8-ны баярын өдрийг тохиолдуулан Сэлэнгэ сумын Соёлын төвийн номын санч С.Оюунгэрэлийн “Бүсгүй тавилан” тоглолт амжилттай, сайхан зохион байгуулагдлаа. Арга хэмжээг зохион байгуулсан Соёлын төвийн хамт олон, оролцсон уран бүтээлчид болон хүрэлцэн ирж дэмжсэн сумын иргэд та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сэлэнгэ сумынхаа нийт ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа