Амжилттай илгээлээ

Мэдээ, мэдээлэл

Хатгал сум, Хөвсгөл аймаг-т зохион байгуулагдсан гүйлтийн тэшүүрийн ойрын зайн олон төрөлтийн “Улсын аварга шалгаруулах тэмцээн”-д Ерөнхий боловсролын сургуулийн 10а ангийн суралцагч М.Маргад-Эрдэнэ 500м, 1000м зайд тус тус II байр эзэлж, 2 мөнгөн медаль 11а ангийн суралцагч Г.Ариунжаргал 500м, 1000м зайд тус тус III байр эзэлж, 2 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргалаа. Шавь нараа амжилтад хөтөлсөн багш, спортын мастер Х.Гүндэгмаа танд халуун баяр хүргэе. Мөн хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зүтгэл гарган, идэвхтэй дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа. Та бүхэндээ цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье!

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа