Амжилттай илгээлээ

Баг, байгууллагууд

Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Г. Маралгоо багштай 9А ангийн охидын “Охид – Одод” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн хүрээнд дараах сэдвүүдээр сонирхолтой хэлэлцүүлэг, илтгэл өрнөж, охид харилцан ярилцаж, санал бодлоо хуваалцлаа: Охидын үнэ цэн – ирээдүй Цахим ертөнц дэх охидын эрх ба аюулгүй байдал Өөртөө итгэх итгэл Өнөө үед бидэнд тулгамдаж буй асуудлууд Өдөрлөгөөр охид маань өөрийн үнэ цэнийг илүү тодорхой ойлгож, итгэл дүүрэн, урам зоригтой байсныг онцолъё. Охид бүхэн минь эрхээ эдэлж, мөрөөдлөө биелүүлж, өөрийн үнэ цэнийг бүтээх ирээдүйн эзэд болохыг хүсэн ероое

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа