Ирээдүйд бэлтгэх Энтерпрайз боловсролын хөтөлбөр”-т Монгол улсын хэмжээнд 30-н ЕБС хамрагдахын нэг болж Сэлэнгэ сумын ЕБС сонгогдож шалгарлаа. Уг хөтөлбөрт оролцох боломжыг бүрдүүлэн ажиллаж байгаа Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Баярмагнайн ЮМЖИРМАА танд Ингэтийн ирээдүй болсон суралцагчдынхаа өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Тус хөтөлбөр нь Канадын Элчин сайдын яамны Embassy of Canada to Mongolia/ Канадын Элчин Сайдын Яам санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа энэ сарын буюу 09-р сарын 15-16-ны өдрүүдэд тус сургууль дээр зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Хөтөлбөр нь олон улсад шалгарсан шинэлэг, бүтээлч буюу энтерпрайз аргачлалаар хүүхдийн (ЕБС-ийн 25 сурагч, 5 багш, 8-10 долоо хоног) цогц хөгжлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор хэрэгжих юм. Мөн хөтөлбөрийн тэргүүлэх зорилгууд нь нэг нь “Хүүхэд хамгааллын бодлогын бичиг баримт”-уудыг засаг захиргааны нэгж бүр мөрдөж ажиллахад чиглүүлэх юм. Та бүхэндээ амжилт хүсье
Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү
Санал өгсөнд баярлалаа