Амжилттай илгээлээ

Баг, байгууллагууд

Амжилтын гараа” дэд хөтөлбөрийн хүрээнд бага боловсролын багш нарын судалгаанд суурилсан сургалтын арга зүйг дэмжих, хүүхэд хөгжлийн чанарыг сайжруулах, онол практикийн хослол бүхий шинэлэг санаачилга, туршлага солилцох зорилгоор “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулснаас: Багш М.Хулан, Б.Ангирмаа, К.Энхжаргал багш нарын баг ТЭРГҮҮН байрыг эзэллээ. Багш нартаа баяр хүргээд, дараагийн шатандаа амжилттай оролцохыг хүсье. Эрдэм шинжилгээний хурлыг дүгнэж: Сургуулийн захирлыг түр хавсран гүйцэтгэгч Ж.Цэрэнтогтох илтгэлийн явцтай танилцаж, сайн тал болон анхаарах зүйлүүдийг хэлэв. Сургалтын менежер Т.Дорждэрэм багш нарыг судалгаагаа сайжруулах, цаашид анхаарах зүйл мөн багш бүр судлаач байх урам зориг, сэдэл, хүсэл тэмүүллийг бий болгосон үнэтэй сайхан зөвлөгөө өгч ажиллалаа. Цэгц боловсрол -Цогц хөгжил

Сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү

Санал өгсөнд баярлалаа